Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон хэлбэлзэл ажиглагдаж байна. Алтны үнэ өнгөрсөн хугацаанд унц нь 5600 ам.долларт хүрч дээд амжилт тогтоосон ч удалгүй огцом унаж, 4770 ам.доллар болжээ.
Мөн өнгөрсөн баасан гарагт мөнгөний ханш ч буурсан бөгөөд унц нь 470 ам.доллараар зарагдсан нь 1980 оны 3-р сараас хойшхи хамгийн том уналт болж байна. Экспертүүдийн үзэж байгаагаар энэхүү уналт нь олон улсын санхүүгийн зах зээлд үүссэн тогтворгүй байдал, долларын ханшийн хэлбэлзэл, инфляцын өсөлт зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой гэж тайлбарлаж байна.
Алт, мөнгөний зах зээлд үүссэн энэ хэлбэлзэл иргэдийн болон хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээхэн татаж байна. Зарим шинжээчид ойрын хугацаанд ханш тогтворжиж, бага зэрэг бууралт арилж магадгүй гэж үзэж байгаа ч богино хугацаанд огцом хэлбэлзэл үргэлжлэх боломжтой гэж сануулж байна.




