CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
1 цагийн өмнө • 1м унших

Италид болж буй өвлийн Олимпын наадмын анхны алтан медалийг Швейцарын уулын цанын тамирчин өдгөө 24 настай Франьо фон Алльмен хурдан уруудалтын эрэгтэйчүүдийн төрөлд түрүүлснээр хүртлээ.  Түүний араас Швед, Италийн тамирчид алтан медаль хүртсэн байна.

Франьо фон Алльмен уулын цанын хамгийн хүнд замуудын нэгд тооцогддог “Стельвио” зам дээр цагт 145 км хурдалснаар 1 минут 51.61 секундийн амжилт үзүүлж, Италийн тамирчид болох Жованни Франзони, Доминик Парис нарыг ардаа үлдээжээ.

Бямба гарагт эмэгтэйчүүдийн скиатлон төрөлд Шведийн тамирчин Фрида Карлссон алтан медаль хүртэж, тус наадмын хоёр дахь алтан медалийн эзэн болжээ. Мөнгөн медалийг түүний нутаг нэгт тамирчин Эбба Андерссон, хүрэл медалийг Норвегийн скиатлонч Хейди Венг хүртсэн байна.

Олимпын наадмыг зохион байгуулагч улс болох Италийн анхны алтан медалийг Франческа Лоллобрижида авчирлаа. Тэрбээр төрсөн өдрөөрөө уралдсан бөгөөд зөвхөн алтан медаль хүртээд зогсохгүй, эмэгтэйчүүдийн 3000 метрийн тэшүүрийн уралдаанд 3 минут 54.28 секундийн амжилтаар олимпын шинэ рекорд тогтоожээ.

Мөнгөн медалийг Норвегийн тэшүүрчин Рагне Виклунд, хүрэл медалийг Канадын тамирчин Валери Мальте хүртсэн байна.

Лоллобрижидагийн хувьд тэрбээр олимпын наадмаас анх удаа алтан медаль хүртэж байгаа бөгөөд 2022 оны Бээжингийн Олимпоос хүртсэн мөнгө, хүрлийн дараах гурав дахь олимпын медаль юм. Мөн эмэгтэйчүүдийн тэшүүрийн спортын төрөлд Итали улсын хүртсэн анхны алтан медаль гэдгийг Олон улсын олимпын хороо (МОК) мэдээлжээ.

Олон улсын олимпын хорооноос мэдээлснээр, төвийг сахисан тамирчны статустай оролцож буй Оросын тэшүүрчин Ксения Коржова эмэгтэйчүүдийн 3000 метрийн зайд 12-р байр, Беларусийн тамирчин Марина Зуева 15-р байрт оржээ.

Наадмын эхний өдөр нийт таван багц медалийн эзэд тодорсон байна.

Цанын трамплинаас харайх төрөлд Норвегийн тамирчин Анна Одине Стрём  алтан медаль хүртлээ. Сүүлийн харайлтаараа тэрбээр 130.4 оноо авч, нийлбэр дүнгээрээ 267.3 оноо цуглуулсан байна. Мөнгөн медалийг Словакийн тамирчин Ника Превц (266.2), хүрэл медалийг Японы тамирчин Нодзоми Маруяма (261.8) хүртжээ.

Эрэгтэйчүүдийн сноубордын тэмцээнд Япон улс хоёр медаль хүртлээ. 179.5 оноо авсан Кира Кимура алтан медаль хүртсэн бол Рема Кимата мөнгөн медалийн эзэн болов. Харин биг-эйр төрлийн аварга, БНХАУ-ын тамирчин Йимин Су энэ удаад хүрэл медаль хүртжээ.

Бямба гарагт керлингийн урьдчилсан шат, эмэгтэйчүүдийн хоккейн хэсгийн тоглолтууд, мөн эрэгтэйчүүдийн чарганы уралдаан болж өнгөрлөө.

Эмэгтэйчүүдийн хоккейн тэмцээнд Шведийн шигшээ баг Италийн багийг 6:1-ийн харьцаатай илт давуу хожлоо. Германы шигшээ баг Японыг 5:2-оор буулган авч Миланд болж буй Олимпод анхны хожлоо авлаа. Өмнө нь тэд Шведэд ялагдсан юм. Харин АНУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг Финландыг 5:0-ээр илт давуу ялжээ.

Өвлийн XXV Олимпын наадам Италийн Милан, Кортина-д’Ампеццо хотуудад үргэлжилж байгаа бөгөөд ням гарагт найман багц медалын эзэд тодорно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Анхны алтан медалийг Швейцарын тамирчин хүртлээ
1 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Монголын анхны ингэний ферм инкубатор хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна
1 цагийн өмнө • 1м унших
Шууд
Монгол Улс морин хуур судлалын төвтэй боллоо
2 цагийн өмнө • 1м унших
Шууд
Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
2 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Хиймэл оюунд оруулах хөрөнгө оруулалт нэмэгджээ
2026-02-07 • 1м унших
Шууд
Хичээл сургуулийг 9 дүгээр сарын 15-нд эхлүүлэх санал хүргүүлжээ
2026-02-07 • 1м унших
Шууд
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээ хийнэ
2026-02-07 • 1м унших
Гадаад мэдээ
Өвлийн олимпын нээлт
2026-02-07 • 1м унших
Шууд
VIP АВТОБУС
2026-02-06 • 1м унших
Эдийн засаг
Алтны үнэ нэг унц нь 5600-гаас 4770 ам.доллар руу буулаа
2026-02-06 • 1м унших
Шууд
“ҮР ДҮНД СУУРИЛСАН УДИРДЛАГА” СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ
2026-02-06 • 1м унших
Гадаад мэдээ
Норовирусийн халдвар илэрсний улмаас Олимпын тоглолтыг хойшлуулжээ
2026-02-06 • 1м унших
Шууд
Говийн биологийн олон янз байдлыг судлах шинэ хүрээлэнтэй боллоо
2026-02-06 • 1м унших
Шууд
Монгол хүүхдүүд оюуны спортоор дэлхийд тэргүүлэв
2026-02-05 • 1м унших
Гадаад мэдээ
Каддафийн хүүг хөнөөжээ
2026-02-05 • 1м унших
Шууд
Миланы тайзнаа Монголын тамирчдын гоёл
2026-02-05 • 1м унших
Шууд
“Улаанбаатар кап”
2026-02-05 • 1м унших
Шууд
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
2026-02-05 • 1м унших
Шууд
Монголчууд IQ-ийн үзүүлэлтээр наймдугаарт эрэмбэлэгджээ
2026-02-04 • 1м унших
Ярилцлага
АНУ:Чухал ашигт малтмалын нөөц бүрдүүлнэ
2026-02-04 • 1м унших
Гадаад мэдээ
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ
2026-02-04 • 1м унших
Шууд
Британийн парламентад Бүх намын Монголын бүлэг байгуулагджээ
2026-02-04 • 1м унших
Шууд
Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр
2026-02-04 • 1м унших
Шууд
ЕРӨНХИЙ САЙДАД БАГШ, ЭМЧ НАР ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ
2026-01-31 • 1м унших
Шууд
Сэрэмжлүүлэг
2026-01-31 • 1м унших
Гадаад мэдээ
Венесуэлийн парламент газрын тосны салбарыг нээлттэй болгох тухай хуулийг батлав
2026-01-31 • 1м унших
Шууд
“E-Business” платформ мобайл аппликейшнтэй болжээ
2026-01-31 • 1м унших
Эдийн засаг
Хонины ууц 350-950 мянган төгрөг хүрчээ
2026-01-31 • 1м унших
Шууд
Д.Саяннямбууг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ
2026-01-30 • 1м унших
Шууд
Цахилгаан хязгаарлах хуваарь
2026-01-30 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
1 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх