Авлигатай тэмцэх газраас /АТГ/ өчигдөр буюу нэгдүгээр сарын 22-ний өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж нэр бүхий албан тушаалтнуудыг саатуулан, шалгаж эхэлжээ. Тодруубал, "Эрчим хүчний үндэсний төв"-ийн захирал Б.Бямбасүрэн, өмнө нь Эрчим хүчний яаманд удирдах албан тушаалд ажиллаж байсан иргэн Ц.Мөнхбаяр нарыг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм.
“Эрчим хүчний үндэсний төвийн эрх бүхий албан тушаалтнууд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгож хахууль авсан байж болзошгүй” гэх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1, 22.4.1, 22.5.1-т заасныг үндэслэн АТГ-аас 2023 оны зургадугаар сараас шалгаж эхэлжээ.




