ДУНДГОВЬ АЙМГИЙН ЦАГААН СУМЫН НАРАН, ТЭВШ, ҮЙЗЭН БАГУУДАД МОБИКОМЫН 4G СҮЛЖЭЭНИЙ ЦАМХАГ АШИГЛАЛТАД ОРЛОО
2026.01.22 •
1м унших
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран багийн Өндөр хүрэн, Тэвш багийн Сэнжит, Үйзэн багийн Хонгорын уул гэх газруудад баригдсан Мобиком корпорацын 4G сүлжээг ашиглалтад хүлээж авах ажлын хэсэг 2026 оны 01-р сарын 20, 21 -ний өдрүүдэд ажиллаж, хүлээн авлаа.
Тус төслийн нийт өртөг 1.5 тэрбум төгрөг бөгөөд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн “Цахим Дундговь” дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар 300 сая төгрөгийг, үлдсэн санхүүжилтийг Мобиком корпорацаас тус тус шийдвэрлэсэн юм.