CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
1 цагийн өмнө • 1м унших

МЗЭ-ИЙН XIX их чуулган 2026 оны нэгдүгээр сарын 16-нд “Чингис хаан” зочид буудлын “Хаан” танхимд боллоо. Их чуулганд оролцохоор МЗЭ-ийн 450 гишүүн мандат бичүүлснээс 360 нь хүрэлцэн ирэв. Чингис хааны одонт- 1, Хөдөлмөрийн баатар- 2, Ардын уран зохиолч, Ардын багш- 3, Төрийн шагналт 3 зохиолч магнайлан оролцсон Их чуулганы хуралдааныг МЗЭ-ийн хамгийн ахмад гишүүн, өдгөө 100 насыг зооглож буй МЗЭ-ийн шагналт зохиолч, ахмад чекист Дамбын Цогт-Очир нээв.

Их чуулгандаа амжилт хүсэж, МЗЭ-ийн гишүүн Д.Ганболд Унгар улсаас, Б.Энхтуяа, Б.Болормаа нар Швед улсаас, МЗЭ-ийн “Утга зохиолын төлөө” шагналт “Тулга” клубынхан АНУ-ын Денвер хотоос тус тус мэндчилгээ дэвшүүлжээ.

Дараа нь чуулганд оролцогчид жамын томилолтоор тэнгэрт одсон номын садан нөхдөдөө хүндэтгэл илэрхийллээ.  МЗЭ-ийн дарга Б.Ичинхорлоо “4х4” мөрийн хөтөлбөрийнхөө тайланг тавилаа. Б.Ичинхорлоо дарга мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн зүйл, заалт бүрээр хэрэгжилтийг нь тайлагнасан товхимол хэвлүүлж чуулганд оролцогчдод тараасан ба МЗЭ-д 2022- 2025 онд явуулсан бодлого, баримталсан зарчим, олсон амжилт, цаашид анхаарах асуудлыг теле нэвтрүүлэг хэлбэрээр тайлагнасан.

МЗЭ-ийн Хяналтын зөвлөлийн тайланд байгууллагын хөрөнгө, санхүүгийн байдал, гишүүдээс ирүүлсэн мэдээллийн дагуу хийсэн шалгалтуудын дүнг багтаасан байлаа. Тайлангуудтай холбогдуулан гишүүд санал, шүүмжлэлээ хэлсэн.  Их чуулганаас МЗЭ-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлж, редакцын засвар хийн батлахаар шийдвэрлэлээ.

МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргын сонгуульд

1. Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч, хэлбичгийн ухааны доктор П.Нямлхагва

2. МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Эрдэв

3. Р.Чойномын “Өд” сангийн тэргүүн, хэлбичгийн ухааны доктор Д.Ганболд

4. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ай.Төмөр-Очир

5. Ардын уран зохиолч, хэлбичгийн ухааны доктор Ү.Хүрэлбаатар

6. МЗЭ-ийн шагналт яруу найрагч, хэлбичгийн ухааны доктор Д.Нямдорж нар нэр дэвшин, мөрийн хөтөлбөрөө танилцуулж өрсөлдлөө.

Санал хураалтын дүн гарахад:

П.Нямлхагва- 57 /20.3%/

Х.Эрдэв- 5 /1,7%/

Ай.Төмөр-Очир- 6 /2.1%/

Ү.Хүрэлбаатар- 22 /7.8%/

Д.Ганболд- 56 /20%/

Д.Нямдорж -130 /46.4%/ санал авч, хүчингүй саналын хуудас 4 гарав.

МЗЭ-ийн дүрэмд зааснаар Их чуулганы хуралдаанд оролцогчдын олонхийн саналыг авч, Удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон Д.Нямдоржид Монгол Улсын Гавьяат багш, утга зохиол судлаач Ч.Жачин МЗЭ-ийн тамгыг гардуулж, баяр хүргэлээ.

УЗ-ийн дарга Д.Нямдорж нэр дэвшин өрсөлдсөн нөхөд, чуулганы хуралдаанд оролцсон бүх хүнд талархлаа дэвшүүлээд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, МЗЭ-г цаг үетэйгээ нийцсэн байгууллага болгож шинэчлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлснээр МЗЭ-ийн XIX их чуулган өндөрлөв.

МЗЭ-ийн XIX чуулганаас сонгогдсон МЗЭ-ийн шинэ удирдлага:

МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга: Дагийраазайн НЯМДОРЖ

Удирдах зөвлөлийн гишүүд:

Ш.Лхамноржмаа /ЯНҮТ-ийн тэргүүн/, С.Начин, Н.Гантулга

Б.Сарантуяа /ХЗҮТ-ийн тэргүүн/, С.Пүрэвсүрэн

Х.Чойдогжамц /ЖКҮТ-ийн тэргүүн/, О.Элбэгтөгс

Ш.Сүхбаатар /БШХЗҮТ-ийн тэргүүн/, Ж.Сарантуяа

Гомбын Ганболд /Хүүхдийн зохиолын үндэсний төвийн тэргүүн/, Ч.Наранцэцэг

Г.Батсуурь /СШҮТ-ийн тэргүүн/, Г.Галбаяр

Ж.Нэргүй /ОҮТ-ийн тэргүүн/, Э.Батжавхлан

ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ:

Дарга: Э.Ганболд

Гишүүд: Д.Цэрэннадмид, Г.Лхагвадорж, А.Түмэнбаяр, П.Намуун, Д.Батбаатар, Б.Урангоо.

МЗЭ-ИЙН БАГА ЧУУЛГАНЫ ГИШҮҮД:

Яруу найраг: М.Наранболд, Н.Батжаргал, Б.Жамбалдорж, Ц.Эрдэнэбаатар, Д.Одгэрэл, Б.Лхагвадорж, А.Сүглэгмаа, Г.Ишхүү, Б.Батхүү, Я.Отгонбаяр, М.Отгонбаяр, Ч.Эрдэнэбаатар,

Хүүрнэл зохиол: С.Баттулга, Б.Догмид, С.Оюун, Х.Дуламсүрэн, Г.Болормаа, Ш.Солонго, Б.Золбаяр, Ч.Баатар, Г.Батжавхлан, Т.Баянсан, С.Батжаргал, Н.Баасанжав

Жүжиг кино: Д.Төрбат, Б.Цогнэмэх, Ц.Хулан, Ж.Ууганбаатар, С.Баатарцогт, Э.Дашзэвэг

Баримтат, шог хошин зохиол: Ч.Туул, Ц.Галбадрах, Д.Цээсэд, Ж.Батсайхан, Г.Баатарнум, З.Ядмаа

Хүүхдийн зохиол: О.Сундуй, Д.Батжаргал, Э.Амарзаяа, Н.Мандал

Судлал, шинжлэл: Х.Сүглэгмаа, А.Мөнх-Оргил, Ш.Баттөр, Д.Цэвээндорж, Ц.Энхбат, Ү.Хүрэлбаатар

Орчуулга: О.Чинбаяр, Г.Билгүүдэй, Б.Монголхүү, Б.Хишиг-Ундрал, Э.Ганболд, Б.Дорж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
МЗЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГААР Д.НЯМДОРЖИЙГ СОНГОЖЭЭ
1 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Юн Сог Ёльд таван жилийн хорих ял оноожээ
5 цагийн өмнө • 1м унших
Шууд
Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулга эхэллээ
5 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Нөөцийн махыг энэ сарын 20-ноос хүнсний 410 дэлгүүрээр худалдаална
5 цагийн өмнө • 1м унших
Шууд
Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтад 50138 хүүхэд хамрагджээ
5 цагийн өмнө • 1м унших
Шууд
ХӨСҮТ: Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна
5 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Ирэх сарын 1-нээс АН-ын нийт гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүлнэ
2026-01-16 • 1м унших
Шууд
БНСУ БОЛОН МОНГОЛ ИРГЭД НИЙЛЭН ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙЖЭЭ
2026-01-16 • 1м унших
Гадаад мэдээ
Иранд 800 хүнийг цаазлах гэж байсныг Трамп зогсоосон гэнэ
2026-01-16 • 1м унших
Шууд
“Сүүн дархлаа” хөтөлбөр
2026-01-16 • 1м унших
Шууд
Улаанбаатарт өдөртөө 24 хэм хүйтэн
2026-01-16 • 1м унших
Шууд
А.Амартүвшин: Ногоон оноо тооцох журмыг боловсруулж байгаа
2026-01-15 • 1м унших
Шууд
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ
2026-01-15 • 1м унших
Эдийн засаг
“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа
2026-01-15 • 1м унших
Улс төр
Х.Булгантуяа СДМЭХ-ны тэргүүний албаа өгөхөөр болжээ
2026-01-15 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ: Цагаачлалын визний хоригтой 75 улсад Монгол Улс багтав
2026-01-15 • 1м унших
Шууд
Өгийнуурын мөсний баяр
2026-01-15 • 1м унших
Гадаад мэдээ
Иран: Баривчлагдсан хүмүүсийн хэргийг түргэвчилсэн байдлаар шийдвэрлэнэ
2026-01-15 • 1м унших
Эдийн засаг
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ
2026-01-14 • 1м унших
Шууд
АТГ: ДЦС-IV ТӨХК-ийн захирал Н.Тавинбэхийг шалгаж байна
2026-01-14 • 1м унших
Эдийн засаг
Борлуулалтын цэгийг нэмэгдүүлж, нийлүүлэлт дэмжих замаар махны үнийг тогтворжуулна
2026-01-14 • 1м унших
Шууд
Алдарт эхийн одонгийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ
2026-01-14 • 1м унших
Гадаад мэдээ
ИРАН ОХУ-Д 4 ТЭРБУМ ГАРУЙ АМ.ДОЛЛАРЫН ЗЭВСЭГ НИЙЛҮҮЛЖЭЭ
2026-01-14 • 1м унших
Шууд
Эрс хүйтрэхийг анхаарууллаа
2026-01-14 • 1м унших
Шууд
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 үйлдлийг илрүүлжээ
2026-01-14 • 1м унших
Шууд
ТЭМЭЭ ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН
2026-01-13 • 1м унших
Шууд
"ХҮҮХЭД БҮРТ ГЭРЭЛ БЭЛЭГЛЭЕ" АЯН
2026-01-13 • 1м унших
Эдийн засаг
Алтны үнэ 4600 ам.долларт хүрлээ
2026-01-13 • 1м унших
Шууд
Ардчилсан Үндсэн хуулийн 34 жилийн ой
2026-01-13 • 1м унших
Гадаад мэдээ
Трамп: Ирантай худалдаа хийдэг улсуудад 25 хувийн татвар ногдуулна
2026-01-13 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
3 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
3 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх