CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2 цагийн өмнө • 1м унших

“Үе тэнгийн дээрэлхэлт” гэдэг нь нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг эсвэл хэд хэдэн хүүхдийг бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготойгоор санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэх үйлдлийг хэлдэг.

Сургуулийн орчинд гарч буй үе тэнгийн дээрэлхэлт нь хүүхдийн сэтгэл зүй, хөгжилд сөргөөр нөлөөлдөг тул анхаарал хандуулах шаардлагатай асуудал хэвээр байна.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлаар олон улсын байгууллагуудтай хамтран сүүлийн хоёр жил судалгаа хийсэн. Тодруулбал, үе тэнгийн дээрэлхэлт аман, бие махбодын болон цахим хэлбэрээр, ихэвчлэн сургуулийн дотор болон гадна орчинд гарч байгааг тогтоосон.

Судалгаанд үндэслэн энэ оноос эхлэн үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлыг гурван чиглэлээр үе шаттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, аман хэлбэрийн дээрэлхэлтийн эсрэг сурагчийн хувийн хэрэгт бүртгэлийн систем нэвтрүүлнэ. Хэрэв аман байдлаар дээрэлхэлт үйлдсэн нь нотлогдвол тухайн сурагчийн хувийн хэрэгт тэмдэглэнэ. Ингэснээр зөвхөн хүүхдэд бус эцэг эхэд хариуцлага тооцох боломж бүрдэнэ. Мөн энэхүү бүртгэл нь цаашид их, дээд сургуульд суралцах болон гадаадад суралцахад нөлөөлөх учир эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүмүүжилд анхаарах шаардлагатай.

Харин хувийн хэрэгт тэмдэглэхээс өмнө сануулах, сэтгэл зүйчтэй уулзуулах, асуудал үүсэх болсон шалтгааныг тодорхойлох зэрэг арга хэмжээг эхний ээлжид авч хэрэгжүүлнэ. Хамгийн сүүлчийн шатанд л хувийн хэрэгт бичнэ. Түүнчлэн сургуулийн дотор болон гадна орчны камеруудыг нэгдсэн сүлжээнд холбож, хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан хяналтын систем нэвтрүүлснээр үе тэнгийн биеэр үйлдэх дээрэлхэлтийг эрт илрүүлэх, таслан зогсоох боломж бүрдэх юм. Насанд хүрэгчид ч мөн цахим орчинд соёлтой, боловсон, бусдыг хүндэтгэдэг, үлгэр дуурайлал үзүүлдэг байх нь зүйтэй” гэлээ.

Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “Дээрэлхэгч биш-Дэмжигч байя” сарын аяныг зохион байгуулна

Нийслэлийн Боловсролын газар өнгөрсөн онд үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт арга хэмжээг хэрэгжүүлжээ. Тухайлбал, 12 удаагийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, давхардсан тоогоор 237,560 суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, сургуулийн удирдлага, багш, ажилтнуудыг хамруулсан байна. Мөн хоёр удаагийн нөлөөллийн аян, арга хэмжээг зохион байгуулж, давхардсан тоогоор 376900 хүнийг хамруулжээ.

Түүнчлэн зургаан зөвлөмж, 18 постер, таван видео контентыг боловсруулж, байгууллагын цахим хуудсанд байршуулсан байна. Эдгээр видео контентыг 70925, зөвлөмжийг 22890 хүн үзжээ. Мөн энэ чиглэлээр хоёр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын 323 сургуулийг хамруулан ажиллаж байна. Эдгээр ажлын үр дүнд эцэг эх, асран хамгаалагчид хүүхэд хүмүүжлийн эерэг арга барилд суралцаж, багш–сурагч–эцэг эхийн хамтын ажиллагаа сайжирч, үе тэнгийн манлайлал, эерэг нөлөөлөл нэмэгдсэн байна. Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх хүрээнд “Дээрэлхэгч биш - Дэмжигч байя” сарын аяныг зохион байгуулахаас гадна олон талт сургалтууд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
А.Амартүвшин: Ногоон оноо тооцох журмыг боловсруулж байгаа
1 цагийн өмнө • 1м унших
Шууд
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ
2 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа
12 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Х.Булгантуяа СДМЭХ-ны тэргүүний албаа өгөхөөр болжээ
13 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
АНУ: Цагаачлалын визний хоригтой 75 улсад Монгол Улс багтав
13 цагийн өмнө • 1м унших
Шууд
Өгийнуурын мөсний баяр
13 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Иран: Баривчлагдсан хүмүүсийн хэргийг түргэвчилсэн байдлаар шийдвэрлэнэ
13 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ
2026-01-14 • 1м унших
Шууд
АТГ: ДЦС-IV ТӨХК-ийн захирал Н.Тавинбэхийг шалгаж байна
2026-01-14 • 1м унших
Эдийн засаг
Борлуулалтын цэгийг нэмэгдүүлж, нийлүүлэлт дэмжих замаар махны үнийг тогтворжуулна
2026-01-14 • 1м унших
Шууд
Алдарт эхийн одонгийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ
2026-01-14 • 1м унших
Гадаад мэдээ
ИРАН ОХУ-Д 4 ТЭРБУМ ГАРУЙ АМ.ДОЛЛАРЫН ЗЭВСЭГ НИЙЛҮҮЛЖЭЭ
2026-01-14 • 1м унших
Шууд
Эрс хүйтрэхийг анхаарууллаа
2026-01-14 • 1м унших
Шууд
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 үйлдлийг илрүүлжээ
2026-01-14 • 1м унших
Шууд
ТЭМЭЭ ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН
2026-01-13 • 1м унших
Шууд
"ХҮҮХЭД БҮРТ ГЭРЭЛ БЭЛЭГЛЭЕ" АЯН
2026-01-13 • 1м унших
Эдийн засаг
Алтны үнэ 4600 ам.долларт хүрлээ
2026-01-13 • 1м унших
Шууд
Ардчилсан Үндсэн хуулийн 34 жилийн ой
2026-01-13 • 1м унших
Гадаад мэдээ
Трамп: Ирантай худалдаа хийдэг улсуудад 25 хувийн татвар ногдуулна
2026-01-13 • 1м унших
Улс төр
ЧОЙЖИН САХИУС
2026-01-12 • 1м унших
Шууд
Г.Занданшатар: Замын-Үүд сумыг хотын статустай болгоно
2026-01-12 • 1м унших
Шууд
О.Сайханжаргал мөнгөн медаль хүртлээ
2026-01-12 • 1м унших
Гадаад мэдээ
Такаичи Санаэ доод танхимыг тараах уу?
2026-01-12 • 1м унших
Шууд
108 утсанд 1120 дуудлага иржээ
2026-01-12 • 1м унших
Эдийн засаг
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ
2026-01-08 • 1м унших
Шууд
Фукуок хот руу аялж буй иргэдийн анхааралд
2026-01-08 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ыг олон улсын 60 гаруй байгууллагаас гаргана
2026-01-08 • 1м унших
Шууд
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилж байна
2026-01-08 • 1м унших
Шууд
Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ
2026-01-08 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
2026-01-06 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх