Admin
Admin - Сэтгүүлч
2022-04-11 • 2м унших

Монгол Улсын Шадар сайдын Баян-Өлгий аймгийн Засаг даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу  Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд тус аймагт зохион байгуулж байна. Тус сургуулийн онцлог, үр дүнгийн талаар Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Баян-Өлгий аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн онцлог юу вэ?

Энэхүү дадлага сургууль нь энэ жилийн  Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулиудын эхлэл болж байгаагаараа онцлогтой. Онцгой байдлын байгууллагаас Засгийн газрын 2012 оны 30 дугаар тогтоолын дагуу  Баян-Өлгий, Өмнөговь аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургууль, Сэлэнгэ, Орхон аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулна.

 Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургууль нь гурван үе шаттайгаар явагдаж  байна. Сургуулийн бодлогын дагуу эхний өдөр удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олгох танхимын сургалтыг зохион байгуулсан. Өнөөдөр буюу сургуулийн хоёрдахь өдөр “Цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуулийг хийлээ. Үргэлжлүүлэн “Гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн орон нутгийн удирдлагын шийдвэр гаргалт, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд өгөгдсөн цагийн байдлын дагуу ажиллаж байна. Маргааш буюу 12-ны өдөр удирдах бүрэлдэхүүний багаар ажиллах болон гамшигтай тэмцэх ур чадварыг дээшлүүлэх, бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлийг сайжруулах зорилго бүхий сэтгэлзүйн сорил явагдснаар дадлага сургууль өндөрлөх юм.

-Удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах ур чадварыг дээшлүүлэхэд сургуулийн гол зорилго чиглэгддэг. Гамшгийн нөхцөл байдлыг үнэлэх штабын дадлагын талаар дэлгэрүүлж мэдээлэл өгвөл?

           Дадлага сургуульд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн 13 алба, 20 мэргэжлийн анги, Зэвсэгт хүчний 2 анги, Хилийн цэргийн 1 анги, Өлгий сумын ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангийн  70 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байна.

           Баян-Өлгий аймаг нь эрс тэс уур амьсгалтай. Далайн түвшнээс өндөрт оршдог учир Алтайн нурууны өндөрлөг хэсэгт хур тундасны жилийн дундаж хэмжээ 400-500 мм-д хүрдэг онцлогтой. Аймаг, орон нутгийн онцлог, уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас гол, усны осол, үерийн аюул,  хүн, малын гоц халдварт өвчин, хүчтэй цасан болон шороон шуурга, газар хөдлөлт зэрэг гамшиг, ослын тоо, давтамж нэмэгдэж байна.

            Тиймээс тухайн аймагт тохиолдож болзошгүй гамшиг, ослын дагуу гамшгийн нөхцөл байдлыг үнэлэх команд штабын дадлага сургуулийг хийж байна. Энэхүү дадлага сургууль нь гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд заагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх, шийдвэр гаргах, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийг удирдлагаар хангах, хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах, шаардлагатай хүч хэрэгслийн тооцоо, судалгааг гаргаж, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулахад чиглэгдэж байгаа юм.

-Дадлага сургууль гурван өдөр үргэлжлэн явагдаж, маргааш өндөрлөнө. Сургуулийн үр дүнг юу гэж тодорхойлох вэ..?

Дэлхий нийтэд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг тодорхойлох үйл ажиллагаанд зарцуулсан нэг доллар гамшиг гарсны дараах сэргээн босголтод зарцуулах долоон доллартай тэнцдэг гэж үздэг. Энэ нь гамшгаас хамгаалах сургалт, дадлагыг зохион байгуулах нь эрсдэлийг богино хугацаанд даван туулах ач холбогдолтой гэдгийг харуулсан тооцоолол юм. Энэ удаагийн Гамшгаас хамгаалах команд штабын сургууль нь 2017 оноос хойш 5 жилийн дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Энэ хугацаанд аймгийн удирдлага, шат, шатны дарга нар шинэчлэгдэж, гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоог уялдуулах, аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодогтол хийх, цаг, үеийн нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөх шаардлага тулгарсан. Нөгөө талаас сүүлийн хоёр жилийн хугацаанд коронавируст цар тахлын улмаас сургууль, дадлагын үйл ажиллагаа хойшлогдсон. Тиймээс гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлаа  салбар бүртээ тодорхойлон, шийдвэр гаргах шатанд хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө тодотгож, бэлтгэл, бэлэн байдлаа хангах нь чухал байна. Дадлага сургуулийг зохион байгуулснаар аймгийн хэмжээнд тохиолдож болзошгүй гамшиг ослын хор уршгийг арилгах, гамшгаас хамгаалах төлөвлөлтийг сайжруулах, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн хүч, хэрэгслийг тооцож, зөв хуваарилах зэргээр гамшгийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Хиймэл оюунд оруулах хөрөнгө оруулалт нэмэгджээ
20 цагийн өмнө • 1м унших
Шууд
Хичээл сургуулийг 9 дүгээр сарын 15-нд эхлүүлэх санал хүргүүлжээ
20 цагийн өмнө • 1м унших
Шууд
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээ хийнэ
20 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Өвлийн олимпын нээлт
20 цагийн өмнө • 1м унших
Шууд
VIP АВТОБУС
2026-02-06 • 1м унших
Эдийн засаг
Алтны үнэ нэг унц нь 5600-гаас 4770 ам.доллар руу буулаа
2026-02-06 • 1м унших
Шууд
“ҮР ДҮНД СУУРИЛСАН УДИРДЛАГА” СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ
2026-02-06 • 1м унших
Гадаад мэдээ
Норовирусийн халдвар илэрсний улмаас Олимпын тоглолтыг хойшлуулжээ
2026-02-06 • 1м унших
Шууд
Говийн биологийн олон янз байдлыг судлах шинэ хүрээлэнтэй боллоо
2026-02-06 • 1м унших
Шууд
Монгол хүүхдүүд оюуны спортоор дэлхийд тэргүүлэв
2026-02-05 • 1м унших
Гадаад мэдээ
Каддафийн хүүг хөнөөжээ
2026-02-05 • 1м унших
Шууд
Миланы тайзнаа Монголын тамирчдын гоёл
2026-02-05 • 1м унших
Шууд
“Улаанбаатар кап”
2026-02-05 • 1м унших
Шууд
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
2026-02-05 • 1м унших
Шууд
Монголчууд IQ-ийн үзүүлэлтээр наймдугаарт эрэмбэлэгджээ
2026-02-04 • 1м унших
Ярилцлага
АНУ:Чухал ашигт малтмалын нөөц бүрдүүлнэ
2026-02-04 • 1м унших
Гадаад мэдээ
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ
2026-02-04 • 1м унших
Шууд
Британийн парламентад Бүх намын Монголын бүлэг байгуулагджээ
2026-02-04 • 1м унших
Шууд
Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр
2026-02-04 • 1м унших
Шууд
ЕРӨНХИЙ САЙДАД БАГШ, ЭМЧ НАР ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ
2026-01-31 • 1м унших
Шууд
Сэрэмжлүүлэг
2026-01-31 • 1м унших
Гадаад мэдээ
Венесуэлийн парламент газрын тосны салбарыг нээлттэй болгох тухай хуулийг батлав
2026-01-31 • 1м унших
Шууд
“E-Business” платформ мобайл аппликейшнтэй болжээ
2026-01-31 • 1м унших
Эдийн засаг
Хонины ууц 350-950 мянган төгрөг хүрчээ
2026-01-31 • 1м унших
Шууд
Д.Саяннямбууг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ
2026-01-30 • 1м унших
Шууд
Цахилгаан хязгаарлах хуваарь
2026-01-30 • 1м унших
Эдийн засаг
“Насны хишиг”-т шинээр хамрагдах ахмадуудын хүсэлтийг авч эхэлжээ
2026-01-30 • 1м унших
Шууд
Милан, Кортинагийн өвлийн олимпыг Монгол сэтгүүлч сурвалжилна
2026-01-30 • 1м унших
Гадаад мэдээ
Он гарснаас хойш алтны үнэ 27 хувиар өслөө
2026-01-30 • 1м унших
Ярилцлага
С.Баттулга: Ерөнхийлөгчийн зарлигтай найрал хөгжимд цомхотгол нэрээр “халдаж” болохгүй
2026-01-30 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
1 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх