“Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болно
2026.02.26 •
1м унших
Монгол бөхийн өргөөнд маргаашаас эхлэн гурван өдөр дараалсан барилдаантай. Тодруулбал, Маргааш Баянхонгор аймгийн золголтод зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн нээлттэй барилдааныг тус аймгийн Нутгийн зөвлөлөөс зохион байгуулагдана.
Мөн хоёрдугаар сарын 28-нд Булган аймгаас төрөн гарсан таван аваргын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 барилдааныг зохион байгуулна.
Харин гуравдугаар сарын 1-нд улс төрийн ууган хүчин Монгол ардын намыг үүсэн байгуулсны түүхт 105 жилийн ой, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, бүрэн эрхт байдлаа баталгаажуулсан “Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болно.