Т.Сэдэд
Т.Сэдэд - Сэтгүүлч
2022-05-21 • 1м унших

Сармагчны цэцэг хэмээх халдварт вирусийн тархалт нэмэгдэж, дэлхийн 12 оронд бүртгэгдсэн талаар ДЭМБ-аас мэдээллээ. Тодруулбал, Их Британи, Испани, Португал, Герман, Бельги, Франц, Нидерланд, Итали, Швед зэрэг Европын улсуудад болон АНУ, Канад, Австралид халдвар авсан нь батлагдсан байна. Энэ асуудлаар ДЭМБ-ын Европын бүсийн захирал Ханс Клюге "Зуны улирал эхэлж, олон нийтийн цугларалт, баяр наадам, үдэшлэг болж байгаа энэ үед халдварын тархалт хурдасч магадгүй" гэж анхааруулав.

Харин Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны мэдээлснээр уг өвчин нь ихэвчлэн хөнгөн хэлбэрийн вирусийн гаралтай ховор халдвар бөгөөд ихэнх хүмүүс хэдхэн долоо хоногийн дотор эдгэрдэг ажээ. Мөн вирус нь хүмүүс хооронд амархан тархдаггүй бөгөөд олон нийтэд үзүүлэх эрсдэл маш бага юм байна.

Сармагчны цэцэг хэмээх энэхүү өвчин нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг сармагчны вирусээр үүсгэгддэг, цагаан цэцэг өвчинтэй төстэй боловч хүндрэл багатай өвчин ажээ. 1980 онд дэлхийд дахинд цагаан цэцэг өвчнийг устгах үед ч сармагчны цэцэг өвчин нь баруун Африкийн орнуудад бүртгэгдэж байсан, халуун орны ширэнгэн ойд тархсан зоонозын өвчин юм байна.

Уг өвчин нь ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг бөгөөд нас баралтын хувь 3-6 байна. Сармагчны цэцэг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсвэл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг. 

Одоогоор уг өвчний лабораториор батлагдсан 80 гаруй тохиолдол байгаа ба 50 гаруй тохиолдлыг судалж байна. Тандалт судалгаа өргөжихийн хэрээр илүү олон тохиолдол бүртгэгдэх төлөвтэй байна. ДЭМБ өвчлөл гарсан улс орнууд болон бусад улстай хамтран ажиллаж, өртөж болзошгүй хүмүүсийг олж, илрүүлэх, тандалт хийх, хариу арга хэмжээ авах талаар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна.

Өвчилсөн хүмүүсийг гутаан доромжлохыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд эдгээр хүмүүс тусламж хүсэхээс татгалзаж, халдварыг нуун дарагдуулах нь дэгдэлтийг зогсооход саад учруулж болзошгүй гэж ДЭМБ-аас анхаарууллаа.

САРМАГЧНЫ ЦЭЦЭГ ӨВЧИНД САНАА ЗОВОХ УУ,  ҮЛ ТООМСОРЛОХ УУ?

Тэгвэл ийм гарчигтай нийтлэлийг BBC-ийн Эрүүл мэнд, шинжлэх ухааны сэтгүүлч Жэймс Галлахерын бичжээ. Түүний нийтлэлд анхаарлаа хандуулна уу.

Хэрэв та Ковидын тахал өвчнөөр шаналж байгаа бол уучлаарай, дахин өөр вирустай тэмцэх шаардлагатай болоод байна. Энэ удаад сармагчны цэцэг өвчин бөгөөд Их Британи зэрэг 12 улсад дэгдэж, төсөөлөөгүй 80 орчим тохиолдол бүртгэгдсэн байна.

Тэгэхээр одоо яах вэ? Санаа зовох уу эсвэл үл тоомсорлох уу?

Энэ удаад дэгдсэн сармагчны цэцэг өвчин ер бусын бөгөөд урьд өмнө байгаагүй вирусээр үүсгэгдсэн нь мэргэшсэн эрдэмтдийг гайхшруулж байна. Учир нь уг өвчний вирус зан төлөвөө өөрчилж, ковид шиг тааварлахад бэрх байгаа юм.

Өнөөг хүртэл сармагчны өвчнийг урьдчилан таамаглах боломжтой байсан.

Вирусийн байгалийн эх үүсвэр нь зэрлэг амьтад бөгөөд тэднийг сармагчин гэхээсээ илүү мэрэгч амьтад гэж үздэг. Баруун болон Төв Африкийн ширэнгэн ойд хэн нэгэн халдвар авсан амьтантай харьцаж, улмаар вирусийн халдвар авдаг. Халдвар авсан хүний арьсаар тууралт гарч, цэврүүтэж, дараа нь хамуутай төстэй болно.

Цөөн тооны тохиолдол өмнө нь дэлхийн бусад оронд, тэр дундаа Их Британид гарч байсан. Харин одоо Баруун болон Төв Африктай холбоогүй хүмүүст вирус анх удаа илэрч байна. Хүмүүс хаанаас, хэнээс халдвар авч байгаа нь одоогоор тодорхойгүй байна.

Сармагчны цэцэг нь мөн бэлгийн харьцааны үед халдварладаг бөгөөд бэлэг эрхтний ойр орчимд тууралт гардаг.

Халдварт өртсөн хүмүүсийн ихэнх нь гей, бисексуал залуус юм.

Оксфордын их сургуулийн Тахал өвчний шинжлэх ухааны хүрээлэнгийн захирал профессор Питер Хорби "Бид маш шинэ нөхцөл байдалд байна. Энэ бол гэнэтийн бас санаа зовоосон асуудал" гэв.

Тэрбээр энэ нь "Ковидын шинэ хувилбар биш" гэж хэлж байгаа ч энэ вирусийг газар авахгүйн тулд "Бид үйлдэл хийх хэрэгтэй" гэдгийг онцолсон юм.

Харин сармагчны цэцэг өвчнөөр өвчилсөн өвчтөнүүдийг эмчилж байсан доктор Хью Адлер "Энэ бол бидний өмнө нь харж байсан хэв маяг биш байна. Энэ маш гэнэтийн зүйл" гэдэгт санал нэгтэй байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: BBC
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
19 цагийн өмнө • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан мэдэгдэл хийжээ
2026-03-01 • 1м унших
Улс төр
ӨМНӨГОВЬ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа
2026-02-28 • 1м унших
Гадаад мэдээ
Иран цөмийн зэвсэгт ашиглах ураныг нутаг дэвсгэртээ хадгалахгүй гэлээ
2026-02-28 • 1м унших
Шууд
Мазаалай баавгайг хамгаалах өдөр
2026-02-28 • 1м унших
Шууд
“Музейн нээлттэй өдрүүд 2026” болно
2026-02-28 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх