Т.Цолмонсайхан
Т.Цолмонсайхан - Сэтгүүлч
2022-12-06 • 1м унших

“Нандин бүхнээ хамгаалъя” аяны хүрээнд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Уранбаттай ярилцлаа.

Сүүлийн үед нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал ямар байна?

Нийслэлийн хэмжээнд 2022 оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 767 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өсч, нийт гэмт хэргийн 3,3 хувийг эзэлж  байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 43.4 хувь нь согтуугаар, 10.1 хувь нь эмэгтэй хүн оролцож, 32.3 хувь нь 22-06 цагт, 86.9 хувь нь гэр, орон сууцанд, 31.3 хувь нь Даваа, Ням гаригт бүртгэгдсэн нь бусад гаригт бүртгэгдсэн гэмт хэргээс хамгийн их хувийг эзэлж байна.

“Нандин бүхнээ хамгаалъя” аяныг улсын хэмжээнд өрнүүлж байна. Аяны хүрээнд ямар ажлууд хийгдэж байна вэ?

Жендэрт суурилсан хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа сайжруулах  зорилгоор энэ оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл “Нандин бүхнээ хамгаалъя” урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нэгдсэн Үндэстний  байгууллагын Хүн амын сан, НҮБХАС-ийн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслийг хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус  байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Энэ жилийн аяны хувьд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход эрэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дээшлүүлэх чиглэл рүү анхаарсан нь урьд урьдны аян арга хэмжээнүүдээс онцлог юм.  

Аяны хүрээнд гэр бүл бүхэн асуудлыг ярилцаж, ойлголцох замаар шийдвэрлэж, харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандах хандлагыг төлөвшүүлэх, хүчирхийллийг мэдсэн даруйдаа мэдээллэдэг байх ёс суртахууныг нийгэмшүүлэх агуулга бүхий нөлөөллийн компанит ажлууд хийгдэж байна.

Иргэдийн үйлчилгээ, мэдээлэл авч болох бүхий л сувгийг ашиглаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх мэдээлэл хүргэхийг зорьж байна. Тухайлбал: Орон сууцны цахилгаан шатанд мэдээлэл байршуулах, гудамж талбайн лед дэлгэцүүд, үүрэн холбооны офираторууд, банк сургууль гээд бүхий л аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд аянд идэвхитэй оролцож, өөр өөрсдийн боломжит сувгаар хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдээллийг иргэдэд дамжуулж байгаад талархал илэрхийлье.

Аяны үр дүнг та юу гэж харж байна вэ?

Энэ бүхний эцсийн зорилго нь гэмт хэрэг, зөрчилгүй, эрүүл, аюулгүй орчинд аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх, хүчирхийлэлгүй нийгмийг төлөвшүүлэхэд олон байгууллага, албан тушаалтан, иргэдийн хичээл зүтгэл оршиж байна, зохих үр дүнгээ ч өгч байна. Аливаа аян, соён гэгээрүүлэх ажил явагдаад өнгөрдөг хэдий ч аянаар хязгаарлагдахгүй цагдаагийн байгууллага өдөр бүр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцсээр байна, тэмцэх ч болно. Хэн нэгэн хаа нэг газарт үйлдэгдэж байгаа эсхүл үйлдэгдэж болзошгүй хүчирхийллийн нөхцөл байдлын талаар мэдээллэх үүргээ биелүүлэхэд л хангалттай. Мэдээлэл өгсөн иргэн таныг болон хохирогчийг хуулийн дагуу хамгаална. Иргэд хүчирхийллийг мэдээлдэг байгаасай, энэ миний оролцох хэрэг биш гэж, хаалгаа хаадаггүй байгаасай, учир нь мэдээллэхгүй байх нь тэр хүчирхийллийг далд, давтагдуулж, даамжруулах нөхцлийг та бүрдүүлж байна гэсэн үг. Харин мэдээллэвэл таслан зогсоогдох болно.

Хүчирхийллийн хохирогчид яг таны л тусламж хэрэгтэй байлаг. Магадгүй зарим тохиолдолд хохирогч хаана хандахаа ч мэдэхгүй байх, айдас, хүйдэст автсан ч байж болно. Түүнд заавал туслаарай. 

Баярлалаа. Танд амжилт хүсье.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 6 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 1 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (2)
  • Зочин • 3 жил - 202.21.123.56 Хариулах
    ховд аймгаас танай байгууллагын үйл ажиллагааг дэмжиж бна, төрийн бодлого болгох, гагцхүү нийгмийн хандлага өөрчлөх нь чухал.
  • Зочин • 3 жил - 202.21.123.56 Хариулах
    Хаги боомт дээр асуудал их байгаа
Шууд
Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга нарыг томилжээ
10 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
СЗХ: Өр, орлогын харьцааг харгалзахгүй лизингийн үйлчилгээ үзүүлбэл хариуцлага тооцно
10 цагийн өмнө • 1м унших
Шууд
Хашаагаа нээе
10 цагийн өмнө • 1м унших
Шууд
"Улаан ном" шинэчлэгдлээ
10 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Засаг даргыг огцруулах ИТХ-ын саналыг хүлээн авахаас татгалзлаа
2026-02-13 • 1м унших
Шууд
ДАРХАН ХОТОД ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР БАРИНА
2026-02-13 • 1м унших
Улс төр
Б.БАТЦЭЦЭГ: НЭГ ХЯТАД БОДЛОГЫГ ТУУШТАЙ ДЭМЖИНЭ
2026-02-13 • 1м унших
Шууд
11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна
2026-02-13 • 1м унших
Шууд
Э.Ариунтунгалаг 111 тамирчнаас 83 дугаар байрт шалгарав
2026-02-13 • 1м унших
Гадаад мэдээ
3700 км замыг туулсан лам нар Вашингтонд ирэв
2026-02-13 • 1м унших
Эдийн засаг
"Оюу Толгой" төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
2026-02-13 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сургуулийн захирал эмэгтэй ахлах ангийн хөвгүүдийг хүчирхийлдэг үү?
2026-02-13 • 1м унших
Гадаад мэдээ
Европын Комисс хүүхдүүдийг цахим дээрэлхэлтээс хамгаалах төлөвлөгөөгөө танилцуулжээ
2026-02-12 • 1м унших
Шууд
Тэмээ судлалын анхны төв
2026-02-12 • 1м унших
Гадаад мэдээ
Австралид Roblox-ыг шалгахаар боллоо
2026-02-12 • 1м унших
Эдийн засаг
ХУУРАМЧ ЮАНЬ, ДОЛЛАР ХЭВЛЭГЧДИЙГ ИЛРҮҮЛЭВ
2026-02-12 • 1м унших
Шууд
Ялалтад тэмүүлсэн морьдод цэцэг өргөв
2026-02-12 • 1м унших
Шууд
Монгол улс хуванцар савны хэрэглээгээр дэлхийд дээгүүрт тооцогддог
2026-02-12 • 1м унших
Эдийн засаг
Бортээгийн ордод дээр хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулна
2026-02-11 • 1м унших
Шууд
Эрүүл мэндийн байгууллагуудад 156.2 тэрбум төгрөгийг ЭМДС-аас шилжүүлжээ
2026-02-11 • 1м унших
Гадаад мэдээ
Ford компани 11.1 тэрбумын алдагдал хүлээжээ
2026-02-11 • 1м унших
Шууд
Монгол бичгийн зөв бичих дүрмийг баталлаа
2026-02-11 • 1м унших
Улс төр
Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
2026-02-11 • 1м унших
Эдийн засаг
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
2026-02-11 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ НҮБ-Д ТӨЛӨХ ӨРӨӨ ТӨЛЖ ЭХЭЛНЭ
2026-02-11 • 1м унших
Шууд
Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 124-т бичигджээ
2026-02-11 • 1м унших
Шууд
Авто бензиний импорт өнгөрсөн сард 40 хувиар нэмэгджээ
2026-02-11 • 1м унших
Шууд
УИХ-ын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв
2026-02-11 • 1м унших
Шууд
“Насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөө”-тэй болжээ
2026-02-11 • 1м унших
Эдийн засаг
Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 12.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв
2026-02-09 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх