live

Тэмээ судлалын анхны төв

2026.02.12 • 1м унших
CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
1 цагийн өмнө • 1м унших

Өвлийн аялал жуулчлалын хамгийн том арга хэмжээ болох “Түмэн тэмээний баяр” 29 дэх жилдээ Өмнөговь аймгийн Даланзадгад хотод хоёрдугаар сарын 6-8-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.  

Хоёр бөхт тэмээг өсгөн үржүүлэх, уламжлалт маллагаа, зан үйл, соёлыг өвлүүлэн хадгалах, тэмээн соёл, спортыг хөгжүүлэх зорилготой “Түмэн тэмээний баяр”-ын  арга хэмжээг анх 1997 онд Өмнөговь аймгийн Сэврэй суманд зохион байгуулсан түүхтэй. Тэгвэл өнөөдөр энэ наадам үндэсний өвлийн наадам болж өргөжсөнийг Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдсан 29 дахь удаагийн “Түмэн тэмээний баяр”-аас харж болохоор байлаа. Нийт дөрвөн аймгийн 60 гаруй сумын тэмээчид, малчид 1000 гаруй тэмээтэйгээ ирж наадамдаа оролцсон бол 8000 гаруй зочид, аялагч жуулчид, тэдний дотор 200 гаруй нь гаднын аялагч жуулчид наадмыг үзэж сонирхсон байна.   

            “2025 оны мал тооллогын дүнгээр Монгол Улс 501  мянга гаруй тэмээ тоолсон. Хорин жилийн өмнө тэмээний тоо 254 мянга байсан бол хоёр дахин нэмэгдсэн нь малчдын нөр их хөдөлмөрийн үр дүн, мөн тэмээний баяртай салшгүй холбоотой” г Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Түмэн тэмээний баяр”-ын нээлтээр хэлсэн үгэндээ онцолсон юм.

2025 онд хамгийн олон буюу 155 900 тэмээ тоолуулж улсдаа тэргүүлсэн Өмнөговьчууд “Тэмээ судлалын төв” тэй болж байгааг баярын үеэр аймгийн удирдлагууд нь  дуулгалаа. “Тэмээгээ өсгөх чиглэлээр тэмээ хамгаалах сан, ботгоны мөнгөн урамшуулал, гиннесийн Дэлхийн дээд амжилт тогтоох 1108 тэмээний уралдаан зэрэг бодлогын арга хэмжээнүүдийг авч тэмээн сүргээ өсгөж үржүүлэхэд анхаарч ажилласны үр дүн өнөөдөр ийн харагдаж байна гэж Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат хэллээ.

Тэмээний баяр нь тэмээн соёл, өв уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, орон нутгийн аялал жуулчлалыг дэмжих, малчдын орлогыг өсгөх гээд олон талын ач холбогдолтой гэж үздэг.

Түмэн тэмээний 29 дэх наадмаар дөрвөн насны ангиллаар тэмээ уралдуулж, тэмээний парад, ингэний айрагны баяр, гэрэл зургийн үзэсгэлэн, тэмээтэй сайхан хос болон шилмэл буур, ингэ шалгаруулах тэмцээнийг өрнүүллээ. Мөн тэмээн поло, тэмээн дээрээс бай харвах тэмцээнүүд ч өрсөлдөөнтэй сонирхолтой өрнөв.

 

“Түмэн тэмээний баяр”-ын хүрээнд зохион байгуулагдсан “Ингэний айрагны баяр”-ын үзэсгэлэнгээр ингэний сүү сүүн бүтээгдэхүүнээс гарган авсан айраг, сүү, өрөм, ааруул зэрэг уламжлалт хүнснээс гадна ингэний сүүгээр хийсэн шоколад, торт, ааруул зэрэг орчин үеийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж, дотоод гадаадын жуулчдад худалдан борлууллаа.

“Түмэн тэмээний баяр”-ын хүрээнд зохион байгуулагдсан “Ингэний айрагны баяр”-т 8 аймгийн 200 гаруй иргэд, тэмээчид, гар урчууд, үйлдвэрлэл эрхлэгчид оролцож, тэмээ болон бусад малын түүхий эд, ноос, ноолуур, цагаан идээ зэрэг уламжлалт аргаар боловсруулсан бүтээгдэхүүнүүд, мөн үндэсний дээл хувцас, гар урлалын бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж, арилжаа хийлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Тэмээ судлалын анхны төв
1 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Австралид Roblox-ыг шалгахаар боллоо
2 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
ХУУРАМЧ ЮАНЬ, ДОЛЛАР ХЭВЛЭГЧДИЙГ ИЛРҮҮЛЭВ
3 цагийн өмнө • 1м унших
Шууд
Ялалатад тэмүүлсэн морьдод цэцэг өргөв
3 цагийн өмнө • 1м унших
Шууд
Монгол улс хуванцар савны хэрэглээгээр дэлхийд дээгүүрт тооцогддог
3 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Бортээгийн ордод дээр хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулна
17 цагийн өмнө • 1м унших
Шууд
Эрүүл мэндийн байгууллагуудад 156.2 тэрбум төгрөгийг ЭМДС-аас шилжүүлжээ
17 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Ford компани 11.1 тэрбумын алдагдал хүлээжээ
17 цагийн өмнө • 1м унших
Шууд
Монгол бичгийн зөв бичих дүрмийг баталлаа
17 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
2026-02-11 • 1м унших
Эдийн засаг
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
2026-02-11 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ НҮБ-Д ТӨЛӨХ ӨРӨӨ ТӨЛЖ ЭХЭЛНЭ
2026-02-11 • 1м унших
Шууд
Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 124-т бичигджээ
2026-02-11 • 1м унших
Шууд
Авто бензиний импорт өнгөрсөн сард 40 хувиар нэмэгджээ
2026-02-11 • 1м унших
Шууд
УИХ-ын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв
2026-02-11 • 1м унших
Шууд
“Насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөө”-тэй болжээ
2026-02-11 • 1м унших
Эдийн засаг
Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 12.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв
2026-02-09 • 1м унших
Шууд
ЭТТ-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс авто ачилтын байгууламж ашиглалтад орлоо
2026-02-09 • 1м унших
Танд хэрэгтэй
Ном бэлэглэе” номын үзэсгэлэн худалдаа
2026-02-09 • 1м унших
Эдийн засаг
ЗОХИОМЛООР ҮНЭ НЭМБЭЛ ТАВАН САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
2026-02-09 • 1м унших
Гадаад мэдээ
ОХУ-ЫН ГЕНЕРАЛЫГ БУУДСАН ЭТГЭЭДИЙГ ДУБАЙГААС БАРИВЧИЛЖЭЭ
2026-02-09 • 1м унших
Гадаад мэдээ
Японы ерөнхий сайд Санаэ Такаичигаар удирдуулсан эрх баригч нам түүхэн ялалт байгууллаа
2026-02-09 • 1м унших
Улс төр
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлгийг шинэчлэн байгуулав
2026-02-09 • 1м унших
Шууд
Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн стандартаар явдгийг өөрчлөх ёстой
2026-02-09 • 1м унших
Шууд
Б.Ачбадрах амжилтаа ахиуллаа
2026-02-09 • 1м унших
Шууд
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэлийг илрүүллээ
2026-02-09 • 1м унших
Гадаад мэдээ
Анхны алтан медалийг Швейцарын тамирчин хүртлээ
2026-02-08 • 1м унших
Эдийн засаг
Монголын анхны ингэний ферм инкубатор хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна
2026-02-08 • 1м унших
Шууд
Монгол Улс морин хуур судлалын төвтэй боллоо
2026-02-08 • 1м унших
Шууд
Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
2026-02-08 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх