CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
1 цагийн өмнө • 1м унших

АНУ-ын есөн муж улсыг дамнан 3700 гаруй км замыг явган туулсан Буддын шашны лам хуврагууд хоёрдугаар сарын 10-ны өдөр Вашингтон хотод хүрэлцэн иржээ. "Энх тайвны төлөөх алхалт" хэмээх энэхүү аялалд нэгдсэн лам нарыг олон мянган хүн баяр хөөр, хүндэтгэлтэйгээр угтан авсан байна.

Гурван сарын өмнө Техас муж улсаас аяллаа эхлүүлсэн лам нар "Энх тайван, хайр, энэрэл нигүүлслийг Америк даяар болон дэлхий нийтэд түгээх" зорилго өвөрлөжээ. Тэд өвлийн тэсгим хүйтэнд хөл нүцгэн алхах зэргээр байгалийн олон бэрхшээлийг даван туулсан байна. Тухайлбал, Охайогийн хөндийгөөс Шинэ Англи хүртэлх нутгийг хамарсан цасан шуурга, тэсгим хүйтнийг үл ажран аяллаа үргэлжлүүлсээр байв.

Аялалд цахим ертөнцөд "Энх тайвны нохой" хэмээн алдаршсан Алока гэх дуудлагатай аврагч нохой нэгджээ. Энэхүү аялал нь АНУ-д цагаачлалын бодлогоос үүдэлтэй хурцадмал байдал нэмэгдэж буй үед  болж буйгаараа онцлог юм.

Аяллын ахлагч Бхикху Паннакара ярихдаа "Бид эсэргүүцэл илэрхийлэх гэж бус, харин хүн бүрийн дотор орших амар амгаланг сэрээхийн тулд алхаж байна. Эв нэгдэл, нигүүлсэл бол хувь хүнээс эхэлж, улмаар гэр бүл, нийгэмд түгэн дэлгэрдэг" хэмээн хэлжээ. 

Олон сая хүн цахим сүлжээгээр дамжуулан лам нарыг дэмжиж байсан бол тэдний аяллын зам дагуух хотуудын иргэд цас, бороог үл хайхран цэцэг барин тэднийг угтаж, хүндэтгэл үзүүлж байв. Вашингтонд Элчин сайдын яамдын гудамжаар лам нарыг алхах үед мөн олон зуун хүн цугларсан байлаа.

"Энх тайвны төлөөх эл аялал бол дэлхий дахинд өрнөж буй эмх замбараагүй байдлаас хэсэгхэн зуур холдуулж, сэтгэл амраасан үйл явдал болж байна" хэмээн Вашингтоны хотын оршин суугч 62 настай Колеман О'Доногью ярилаа. 

Хойд Каролина муж улсын захирагч Жош Стейн лам нарт энх тайван, тэгш байдал, шударга ёс, нинжин сэтгэлийн мессежээрээ, олон сая хүнд итгэл найдвар бэлэглэсэнд талархал илэрхийлжээ. Сүмд болсон ёслолын үеэр Колумбийн тойргийн төрийн нарийн бичгийн дарга Кимберли Бассетт Вашингтон хотын дарга Мюриэл Баузерын нэрийн өмнөөс лам нарт хүндэтгэлийн тунхаг гардуулсан байна. "3700 гаруй км-ийн аялал өнөөдөр дуусаж болох ч энх тайвны төлөөх бидний аялал зогсолтгүй үргэлжилсээр байх болно. Та бүхний мөргөлийн аялал хот, муж улсууд, нийгмийн янз бүрийн бүлгийн хүмүүсийг нэгтгэлээ" гэж К.Бассетт онцлон хэлжээ.

Гэвч лам нарын аялал дардан байсангүй. Техас муж улсын Дэйтон хотоор дайран өнгөрөх үед дагалдан явсан машиныг нь ачааны тэрэг мөргөсний улмаас хоёр лам хүнд бэртэн, нэг нь хөлөө тайруулсан харамсалтай явдал гарчээ. Гэсэн хэдий ч тэд осолд өртсөн нөхдөө, энх тайвны үйл хэргийг хүндэтгэн аяллаа зогсоолгүй үргэлжлүүлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Улс төр
Б.БАТЦЭЦЭГ: НЭГ ХЯТАД БОДЛОГЫГ ТУУШТАЙ ДЭМЖИНЭ
1 цагийн өмнө • 1м унших
Шууд
11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна
1 цагийн өмнө • 1м унших
Шууд
Э.Ариунтунгалаг 111 тамирчнаас 83 дугаар байрт шалгарав
1 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
3700 км замыг туулсан лам нар Вашингтонд ирэв
1 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
"Оюу Толгой" төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
1 цагийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сургуулийн захирал эмэгтэй ахлах ангийн хөвгүүдийг хүчирхийлдэг үү?
4 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Европын Комисс хүүхдүүдийг цахим дээрэлхэлтээс хамгаалах төлөвлөгөөгөө танилцуулжээ
18 цагийн өмнө • 1м унших
Шууд
Тэмээ судлалын анхны төв
2026-02-12 • 1м унших
Гадаад мэдээ
Австралид Roblox-ыг шалгахаар боллоо
2026-02-12 • 1м унших
Эдийн засаг
ХУУРАМЧ ЮАНЬ, ДОЛЛАР ХЭВЛЭГЧДИЙГ ИЛРҮҮЛЭВ
2026-02-12 • 1м унших
Шууд
Ялалтад тэмүүлсэн морьдод цэцэг өргөв
2026-02-12 • 1м унших
Шууд
Монгол улс хуванцар савны хэрэглээгээр дэлхийд дээгүүрт тооцогддог
2026-02-12 • 1м унших
Эдийн засаг
Бортээгийн ордод дээр хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулна
2026-02-11 • 1м унших
Шууд
Эрүүл мэндийн байгууллагуудад 156.2 тэрбум төгрөгийг ЭМДС-аас шилжүүлжээ
2026-02-11 • 1м унших
Гадаад мэдээ
Ford компани 11.1 тэрбумын алдагдал хүлээжээ
2026-02-11 • 1м унших
Шууд
Монгол бичгийн зөв бичих дүрмийг баталлаа
2026-02-11 • 1м унших
Улс төр
Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
2026-02-11 • 1м унших
Эдийн засаг
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
2026-02-11 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ НҮБ-Д ТӨЛӨХ ӨРӨӨ ТӨЛЖ ЭХЭЛНЭ
2026-02-11 • 1м унших
Шууд
Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 124-т бичигджээ
2026-02-11 • 1м унших
Шууд
Авто бензиний импорт өнгөрсөн сард 40 хувиар нэмэгджээ
2026-02-11 • 1м унших
Шууд
УИХ-ын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв
2026-02-11 • 1м унших
Шууд
“Насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөө”-тэй болжээ
2026-02-11 • 1м унших
Эдийн засаг
Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 12.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв
2026-02-09 • 1м унших
Шууд
ЭТТ-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс авто ачилтын байгууламж ашиглалтад орлоо
2026-02-09 • 1м унших
Танд хэрэгтэй
Ном бэлэглэе” номын үзэсгэлэн худалдаа
2026-02-09 • 1м унших
Эдийн засаг
ЗОХИОМЛООР ҮНЭ НЭМБЭЛ ТАВАН САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
2026-02-09 • 1м унших
Гадаад мэдээ
ОХУ-ЫН ГЕНЕРАЛЫГ БУУДСАН ЭТГЭЭДИЙГ ДУБАЙГААС БАРИВЧИЛЖЭЭ
2026-02-09 • 1м унших
Гадаад мэдээ
Японы ерөнхий сайд Санаэ Такаичигаар удирдуулсан эрх баригч нам түүхэн ялалт байгууллаа
2026-02-09 • 1м унших
Улс төр
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлгийг шинэчлэн байгуулав
2026-02-09 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх