Т.Сэдэд
Т.Сэдэд - Сэтгүүлч
2022-07-20 • 1м унших

Жил бүрийн зуны улиралд нийслэлийн доторх замуудыг засч, сайжруулдаг. Гэвч улсын төсвөөс их хэмжээний хөрөнгө зарцуулж, жил бүр ингэж зам засварын их ажил өрнүүлдэг нь иргэдийн дунд шүүмжлэл дагуулдаг. Арга ч үгүй биз ээ. Зарим шинэ зам ганц удаагийн их усан борооноор чанараа таниулж, энхэл донхол үүсч, элэгдэж хорогдох нь их учраас иргэд таатай хүлээж авдаггүй.

Тэгвэл дээрх ажил ид өрнөж байх үед буюу зам засварын ажил хийх хэсэгт тендерийн гомдол болон LRT трасс явах хэсэг таарч ажил нь зогссон тохиолдол гарчээ.

Нийслэлийн замын ажил дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлсэн бөгөөд зургаан төрлийн ажил гүйцэтгэж байгаа аж. Одоогоор гол болон туслах 14 замын шинэчлэлийн ажлын хүрээнд зургаагийнх нь ажил бүрэн дуусаад байна. Харин гурван ажил 90 хувийн, хоёр ажил 20 хувийн гүйцэтгэлтэй байна. Эдгээрээс гадна эхлээгүй гурван ажил байгаа нь LRT явах трасс таарсан, мөн тендерийн гомдол гарсан учраас саатжээ.

Энэ асуудал өчигдөр /2022.07.19/ болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр яригдсан юм.

Гайхмаар нь, Улсын хөгжлийн нүүр царай болсон Улаанбаатар хотод алсын хараа, хотын дэд бүтцийн нэгдсэн бодлого, төлөвлөлт гэж байдаггүй бололтой. Гэнэт нэг өдөр хэн нэг нь оруулж ирээд, шууд хийхээр баталсан ажил нь өмнөх, хойдохтой нь ер уялдаггүйг эндээс харж болох.

LRT буюу хөнгөн галт тэрэгний төслийн эхний шугам Архивын Ерөнхий газар - Буянт Ухаа -  ISIS резиденс - Шинэ хотын захиргаа - Хүннү моол - Мишээл - Гэгээнтэн - Имарт - Үндэсний цэцэрлэгт хүрээлэн - Нарантуул зах - Зүүн дөрвөн зам - Сансарын тойрог гэсэн маршрутаар баригдана.

Уг ажлын эхний туршилтын шугамын ажил тавдугаар сарын 25-наас эхэлж, 2024 оны тавдугаар сарын 31-нд нээгдэхээр төлөвлөж байсан. Гэвч одоогоор шугамын ажил эхлэх байтугай хэн, хэрхэн гүйцэтгэх нь тодорхой болоогүй байгаа юм.

Төслийн нийт өртөг 960 сая ам.доллар, одоогийн ханшаар тооцвол 3 орчим их наяд төгрөг.

Уг төсвийг хотын дарга Д.Сумъяабазар БНХАУ-ын зээлээр болон Засгийн газрын дэмжлэгтэйгээр бүрдүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Харин үүнийг мэргэжлийн экспертүүд Монгол улсын өрийн таазыг хэтрүүлэх эрсдэлтэй төсөл бөгөөд хотын төвийн тээвэрт дуу чимээ ихтэй хөнгөн галт тэргийг явуулах нь зохимжгүй гэж үзэж буй.

Гэсэн ч хотын дарга шийдвэрээсээ буцахгүй, үүнийг хийнэ гэдгээ мэдэгсэн.

-Байгуулагдаад нэг сар болсон КОМПАНИ ТӨСЛИЙГ ГҮЙЦЭТГЭЖ, ЗАРЛАГАА 28 ЖИЛИЙН ДАРАА НӨХӨХ LRT ТӨСӨЛ-

Тус төслийн хувьд эрсдэлтэйгээс гадна эргэлзээтэй олон асуудал дагуулдаг. Тухайлбал, бүтээн байгуулалтад шаардагдах эх үүсвэрийн зээлдүүлэгч тал, зээлийн нөхцөл тодорхойгүй төдийгүй Засгийн газраас өрийн баталгаа гаргуулах гэж байгаа “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг дөнгөж 2022 оны гуравдугаар сарын 24-ний НИТХ-ын хурлаар л дөнгөж үүсгэн байгуулсан зэрэг хачирхалтай баримтууд их бий.

Хууль зүйн үүднээс авч үзвэл байгуулагдаад нэг сар болсон “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг тус төслийн захиалагчаар ажиллах шаардлага хангахгүй. Дор хаяж, сүүлийн гурван жил ашигтай ажилласан компани ийм төрлийн ажлын гүйцэтгэдэг хуультай. Тэр ч бүү хэл тус компанийн нэр дурдагдах боловч улсын бүртгэлд бүртгүүлж, регистрийн дугаараа аваагүй, ТУЗ, гүйцэтгэх удирдлага нь ч тодорхойгүй байдаг.

Төслийг хэрэгжүүлэх компанийн уг асуудлаас гадна LRT төсөл хөрөнгө оруулалтаа 28 жилийн дараа нөхөх бөгөөд ашиглалтад орсныхоо дараа жил бүр нийслэлийн төсвөөс 47 сая ам.доллар татаасанд авна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Монгол хүүхдүүд оюуны спортоор дэлхийд тэргүүлэв
1 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Каддафийн хүүг хөнөөжээ
1 цагийн өмнө • 1м унших
Шууд
Миланы тайзнаа Монголын тамирчдын гоёл
1 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Улаанбаатар кап”
1 цагийн өмнө • 1м унших
Шууд
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
1 цагийн өмнө • 1м унших
Шууд
Монголчууд IQ-ийн үзүүлэлтээр наймдугаарт эрэмбэлэгджээ
2026-02-04 • 1м унших
Ярилцлага
АНУ:Чухал ашигт малтмалын нөөц бүрдүүлнэ
2026-02-04 • 1м унших
Гадаад мэдээ
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ
2026-02-04 • 1м унших
Шууд
Британийн парламентад Бүх намын Монголын бүлэг байгуулагджээ
2026-02-04 • 1м унших
Шууд
Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр
2026-02-04 • 1м унших
Шууд
ЕРӨНХИЙ САЙДАД БАГШ, ЭМЧ НАР ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ
2026-01-31 • 1м унших
Шууд
Сэрэмжлүүлэг
2026-01-31 • 1м унших
Гадаад мэдээ
Венесуэлийн парламент газрын тосны салбарыг нээлттэй болгох тухай хуулийг батлав
2026-01-31 • 1м унших
Шууд
“E-Business” платформ мобайл аппликейшнтэй болжээ
2026-01-31 • 1м унших
Эдийн засаг
Хонины ууц 350-950 мянган төгрөг хүрчээ
2026-01-31 • 1м унших
Шууд
Д.Саяннямбууг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ
2026-01-30 • 1м унших
Шууд
Цахилгаан хязгаарлах хуваарь
2026-01-30 • 1м унших
Эдийн засаг
“Насны хишиг”-т шинээр хамрагдах ахмадуудын хүсэлтийг авч эхэлжээ
2026-01-30 • 1м унших
Шууд
Милан, Кортинагийн өвлийн олимпыг Монгол сэтгүүлч сурвалжилна
2026-01-30 • 1м унших
Гадаад мэдээ
Он гарснаас хойш алтны үнэ 27 хувиар өслөө
2026-01-30 • 1м унших
Ярилцлага
С.Баттулга: Ерөнхийлөгчийн зарлигтай найрал хөгжимд цомхотгол нэрээр “халдаж” болохгүй
2026-01-30 • 1м унших
Шууд
Чехийн үндэсний музейд Монголын үлэг гүрвэлийн үзэсгэлэнг дэлгэнэ
2026-01-30 • 1м унших
Шууд
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөв
2026-01-30 • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ АЙМГААС ШАЛГАРСАН УЛСЫН АВАРГА МАЛЧДЫН НЭРС
2026-01-29 • 1м унших
Шууд
Х. ХАТАНБААТАР АНУ-ЫН ИНДИАНА МУЖИД ТУЛАЛДАЖ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА
2026-01-29 • 1м унших
Гадаад мэдээ
Трамп:Ираныг цөмийн хэлэлцээ хийхгүй бол дараагийн довтолгоог эхлүүлнэ
2026-01-29 • 1м унших
Улс төр
Х. БУЛГАНТУЯАД ХИЛИЙН ХОРИГ ТАВЬЖЭЭ
2026-01-29 • 1м унших
Шууд
Цахилгааны хязгаарлалт хийх байршлууд
2026-01-29 • 1м унших
Шууд
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
2026-01-29 • 1м унших
Шууд
Тэмээчин бүсгүйчүүд Геннисийн амжилт тогтооно
2026-01-29 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх