Т.Цолмонсайхан
Т.Цолмонсайхан - Сэтгүүлч
2022-07-19 • 1м унших

Яруу найрагч Д.Цоодолын “Харамчийнхны дууль”-д

...Агт хөдлөөд хэдхэн хонотол
Ах дүү хоёр харамч хоёулаа цэрэгт мордсон юм
Хошуу нутагтаа алдартай харамч эцэг нь
Хоёр хүүгээ амьтнаас түрүүн цэрэгт өгсөн юм... хэмээсэн байдаг. Нутаг усандаа харамчаараа зартай айл дайны цагт эх орноосоо юугаа ч харамлаагүй тухай өгүүлсэн энэ найрагт эх орон хичнээн эрхэм, бүхнээ зориулж хайрлан хамгаалахаар чухал болохыг ойлгуулсан билээ.

Энэ л ухамсар, сэтгэхүй үеийн үед бат оршиж байсан учир энхийн цагт хөвгүүд маань цэргийн албанд татагдаж “эр хүн боллоо” хэмээн түүгээрээ бахархдаг. Харамсалтай нь энэ байдал сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж, цэрэгт татагдана гэдэг амьд эргэж ирэх болов уу гэсэн айдас бас эсэн мэнд албаа хааж дуусгах аз сорьсон үйлдэл болж байна.

Цэрэг амиа алдлаа, цэрэг бэртжээ гэх мэдээлэл үе үе гарч, цэрэгт хүүгээ явуулсан эцэг, эх эсэн мэнд эргэж ирээсэй хэмээн залбирч, хараахан цэрэгт явуулж амжаагүй нь “тамын тогоо, яргаллын газар руу хүүгээ явуулахгүй” хэмээн тэмцэх болж.

Амьнаасаа амь тасалж, хайрлан өсгөсөн хүүгээ цэрэгт явуулсан ч зөвхөн зураг, цогцос хоёр эргэж ирэх нь олон болсон учир тэд хүүгээ харамлахаас өөр яалтай билээ.

2019 оноос хойш сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэнээр 13 цэрэг амиа харамсалтайгаар, учир битүүлгээр алдаж, хоёр цэрэг хүнд бэртэж, хоёр цэрэг ялтан болов. Эдгээр хэргийн долоо нь Зэвсэгт хүчний цэргийн ангид гарсан бол найм нь хилийн цэргийн ангид үйлдэгджээ.

Цэрэг татлагын комиссын хатуу үзлэгт тэнцэж эрүүл, саруул нэгэн гэдгээ баталсан хөвгүүд аав, ээждээ үнсүүлээд эх орны хүү боллоо хэмээн огшиж цэргийн машинд бөөнөөрөө "ачигдан" явахдаа дотроо үхнээ гэж лав бодоогүй. Тэдний бодолд он жавуудтайгаа өнгөрөөх цаг хугацаа, түүх болон үлдэх дурсамжийн талаарх бодлууд хөвөрч, шохоорхон, дурласан үеийн охиндоо эр хүн болсноо гайхуулж, эргээд иртэл хүлээгээрэй гэж зарим нь амлалт авч, хэсэг нь эр хүн болж ирээд найрна даа гэсэн гэнэн томоогүй бодлууд хөвөрч байсан биз ээ. 

Харамсалтай нь тэд хайртай бүхнийхээ зүрхэнд шар ус хуруулж, хагацлын гашуун мэдээг дуулгаж, "Одоо та нар аав, ээжийн хүү биш эх орны хүү боллоо" гэж хэлээд аваад явсан эх орон нь хүйтэн цогцос, хөрөг зураг хоёрыг нь ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Эрүүл чийрэг өсөж, алс холын мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдарч байсан 18, 19 настай хөвгүүдийг эргэж ирээгүй гашуун түүхийг энд дахин сануулъя. Хайртай бүхнийх нь бүлээн нулимс хатаж, сэтгэлийн уй гашуу нь одоог хүртэл тайлагдаагүй эдгээр хэргүүдэд хэн, хэзээ хэрхэн хариуцлага хүлээв гэдэг асуултанд дараагийн удаад хариулт нэхэх болно. 

2019 онд 6 цэрэг нас барж, хоёр цэрэг хүнд бэртжээ

Тодруулбал, Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг өглөөний гүйлтэд гүйж байгаад унаж, ухаан орохгүй байсаар 2019.01.22-ны өдөр  амь насаа алдав.

Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн ангид харуулын үүрэг гүйцэтгэж байсан цэрэг 50 ширхэг сумтай “Ака” маркийн буутай, ОХУ-ын хил даван оргож, ОХУ-ын Тувагаас 2019.01.30-ны өдөр  нас барсан байдалтай олдсон.

Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г ангийнхаа элс ачсан “Зил-130” машины дугуйнд ивээс хийж байх үед машин гэнэт хөдөлж, дайруулан 2019.03.28-ны өдөр  амиа алдав.

Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч А адуунд явна хэмээн цэргийн ангиас гарч, сураггүй болсноос хойш хоёр өдрийн дараа 2019.05.26-ны өдөр цогцсыг нь олов.

Сүхбаатар аймгийн Онгон сумын хилийн цэргийн ангийн хугацаат цэргийн алба хаагч Б жижигхэн бутнаас өөрийгөө боомилж нас барсан хэрэг 2019.06.30-ны өдөр  гарсан.

Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч Н Чойбалсан сумын “Өлзийт” гэдэг газар хадлан бэлтгэж байх явцад  чиргүүлтэй машин дээрээс унаж 2019.09.18-ны өдөр амь насаа алджээ.

Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн албанд татагдан очоод, 14 хоносон 18 настай залуу “дунд чөмөг хугарсан” гэх оноштойгоор 2019.05.14-ний өдөр яаралтай хагалгаанд орсон.

2019.06.18-ны өдөр Өмнөговь аймгийн 167 дугаар цэргийн ангид харуулд гарч байсан, 19 настай, байлдагч Б цээжний баруун хэсэгт нэвт буудуулж, шархадсаныг Цэргийн төв эмнэлэгт авчран хэвтүүлэн эмчилж, бие нь сайжирчээ.

2020.03.13-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сум дахь Хилийн цэргийн 0198-р ангийн алба хаагч Г амиа хорлосон байдалтайгаар харамсалтайгаар нас баржээ.

2021 онд дөрвөн цэргийн алба хаагч, нэг харуулын дарга амиа алдаж, хоёр цэргийн алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөсөн хэргээр цэргийн албанаас хорих анги руу шилжиж, ялтан болсон.

Дундговь аймгийн хилийн цэргийн 0129 дүгээр ангид гэрээт цэргийн алба хааж байсан 21 настай залуу харуулын байрандаа өөрийгөө боомилж, амиа хорлосон харамсалтай хэрэг 2021.02.07-ны өдөр гарсан.

Говь-Алтай аймгийн Алтай суманд байрладаг Хилийн цэргийн 0214-р ангийн хөгжмийн дарга, удирдаач ажилтай Б гэгч нь ажлын байрандаа хадгаар өөрийгөө боомилон амиа хорлосон хэрэг 2021.02.19-ны өдөр гарсан.

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б салааны даргадаа зодуулсны улмаас тархины цус харвалт, зүрх судасны архаг дутагдал гэх оноштойгоор 2021.03.29-ны өдөр нас барав.

Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд, зугтсан хэрэг 2021.04.08-ны өдөр гарсан.

Долоо хоногийн дараа халагдах хугацаатай байсан Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн 0168 дугаар ангийн алба хаагч Х нь “Малаа эргээд ирье” гэж гараад, малын хашаанаас хоолойгоо боомилсон хэрэг 2021.04.24-ны өдөр гарсан.

2022 оны эхний 7 сарын байдлаар хоёр цэргийн алба хаагч учир битүүлгээр, харамсалтайгаар амиа алджээ.

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч, 18 настай Н-ийн ходоод задарч 2022.06.16-ны өдөр нас барсан хэрэг гарав.

Өмнөговь аймгийн Зэвсэгт хүчний 0167 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан 19 настай хүү 2022.07.13-ны өдөр нас баржээ. Талийгаач баригдаж буй барилгын хажууд нас барсан байдалтай олджээ.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Улс төр
"ҮНДЭСНИЙ ЖИГҮҮР" ХӨДӨЛГӨӨНӨӨС МАН-ЫГ ТАРААХ УРИАЛЛАА
9 цагийн өмнө • 1м унших
Шууд
ЕРӨНХИЙ ЭМЧ А.НАРАНТУЯАГИЙН ХАЛААСАНД ШҮЛХИЙН ШИНЭ ТӨРЛИЙН ВИРУС КОМПАНИТАЙГАА БАЙНА
13 цагийн өмнө • 1м унших
Шууд
Эхнэрээ хүчирхийлэгч Б. Эрдэнэсүхийг суллаж, хилийн хориг тавьжээ
14 цагийн өмнө • 1м унших
Шууд
97 хүн угаарын хийд хордож дөрвөн нас баралт бүртгэгджээ
14 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Чарльз хаан дүүгийнхээ цол хэргэмийг хурааж, ордноос гаргажээ
15 цагийн өмнө • 1м унших
Шууд
Авто замын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ой тохиож байна
15 цагийн өмнө • 1м унших
Улс төр
МАН БҮЛЭГ: УИХ-ын дэд даргад Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр боллоо
15 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын даргаар Г.Арсланхуяг томилогдлоо
15 цагийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Өмгөөлөгчдийн “хамгаалалт”-тай хятад хоолны газрыг прокуророос шалгаж эхэллээ
2025-10-29 • 1м унших
Улс төр
УИХ-ЫН ДАРГААР Ж.ЭНХБАЯРЫГ ТОМИЛОХООР ТОХИРОЛЦЖЭЭ
2025-10-29 • 1м унших
Шууд
Багш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлах өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа
2025-10-29 • 1м унших
Гадаад мэдээ
“Apple”-ийн үнэлгээ анх удаа 4 их наядын босгыг давлаа
2025-10-29 • 1м унших
Шууд
Улаанбаатар хотын 386 жилийн ой тохиож байна
2025-10-29 • 1м унших
Эдийн засаг
"Дансаа бүү ашиглуул” аян
2025-10-29 • 1м унших
Эдийн засаг
Улсын хэмжээнд 1.3 сая тонн хадлан, 51 мянган тонн ногоон тэжээл бэлджээ
2025-10-29 • 1м унших
Улс төр
Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь огцруулав
2025-10-29 • 1м унших
Улс төр
МАН Удирдах зөвлөлийн хурлаараа намын хагарлыг "Эвлэрүүлэх ажлын хэсэг"-ийг байгуулж, Ч. Хүрэлбаатар ахлахаар болжээ
2025-10-28 • 1м унших
Шууд
“Орфей” театр “Гэм зэм” жүжгээ дахин толилуулна
2025-10-28 • 1м унших
Шууд
Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ
2025-10-28 • 1м унших
Улс төр
Х.Баттулга гишүүний бизнесийн хамтрагч ЦЕГ-ын даргаар эргэн ирсэн үү?
2025-10-28 • 1м унших
Эдийн засаг
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ
2025-10-28 • 1м унших
Эдийн засаг
“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр”-ХХК “Төмөртэй” орд төрийн мэдэлд үлдлээ
2025-10-28 • 1м унших
Улс төр
МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАХ ГЭЖ БАЙНА
2025-10-28 • 1м унших
Улс төр
“ХАВЧИГДСАН ДУНДАЖ ДАВХАРГАА ХЭРХЭН АВРАХ ВЭ?
2025-10-28 • 1м унших
Шууд
Цагдаагийн Ерөнхий газрын даргаар генерал Ж. Болдыг томиллоо
2025-10-28 • 1м унших
Улс төр
Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэсэн 12-15 жил хорих зүйл ангитай хэргээр шалгагдаж болзошгүй гишүүд
2025-10-28 • 1м унших
Гадаад мэдээ
Х.Милейгийн нам парламентын сонгуульд ялжээ
2025-10-28 • 1м унших
Шууд
СОР17 хурлын үеэр Монгол Улсыг сурталчилна
2025-10-28 • 1м унших
Шууд
Намрын адаг сарын "СҮҮЛЧИЙН БОРОО" -нд алхаарай
2025-10-27 • 1м унших
Улс төр
МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана
2025-10-27 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх