CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-10-27 • 1м унших

Санхүүгийн зохицуулах хорооноос “Говь” ХК-ийн энэ оны есдүгээр сарын 8-нд хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ болох үйл ажиллагааг түр зогсоов.  Учир нь тус хорооноос хийсэн хяналт шалгалтаар дараах зөрчлийг илрүүлжээ. Тодруулбал, “Говь” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн 2019 оны шийдвэрээр “Гоёо” ХХК-ийн хувьцааг “Таван Богд холдингс” ХХК-иас 15 сая ам.доллараар худалдан авах, мөн оны 7, 8 дугаар сард “Гоёо” ХХК-ийн 101.5 тэрбум төгрөгийн зээлийг “Говь” ХК-д шилжүүлж авсан. Энэ дагуу "Говь" ХК нь 2019-2024 онд хувьцааны төлбөрт 17.7 сая ам.доллар, зээлийн төлбөрт 106.6 тэрбум төгрөг буюу нийт 161.7 тэрбум төгрөгийн төлбөрийг холбогдох банк, санхүүгийн байгууллага, нэр бүхий компанид төлжээ. 

Эдгээр шийдвэрийг гаргахдаа “Гоёо” ХХК-ийн санхүү, үйл ажиллагаа, өр төлбөр, хөрөнгийн талаарх судалгаа тооцоогүй, эд хөрөнгийн эрх буюу хувьцааны зах зээлийн үнэ тогтоолгүй, хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээ, ТУЗ-ийн дэргэдэх аудитын хорооны дүгнэлтгүйгээр хувьцааг худалдан авах сонирхлын зөрчилтэй хэлцэл хийжээ.

Мөн "Гоёо" ХХК-ийг нэгтгэх шийдвэр гаргаагүй ч охин компанийн зээлийг хариуцах, шилжүүлэн авах эрх зүйн, бодит үндэслэлгүйгээр өрийг шилжүүлэн авч төлсөн нь хууль зөрчсөн. Үүнээс үүдэн компанийн өр төлбөр, санхүүжилтийн зардал нэмэгдэн сүүлийн 6 жилд ашиггүй ажиллан, ногдол ашиг олгох боломжгүй болж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчсөн гэж үзжээ.

Монголын хөрөнгийн бирж дээр энэ сарын 24-ний байдлаар “Говь” ХК-ийн зах зээлийн үнэлгээ 178.2 тэрбум төгрөг байгаа бол тус компанийн 2025 оны II улирлын санхүүгийн тайлангаар 388.7 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байна. Өр төлбөрийн хувьд 2019 оноос ноос, ноолуурын түүхий эд бэлтгэх, үүнтэй холбоотой бусад эргэлтийн хөрөнгийн зориулалт бүхий төсөл, хөтөлбөрийн хөнгөлөлтэй нөхцөлөөр нийт 228.3 тэрбум төгрөгийн зээл авснаас 31.8 хувь буюу 72.7 тэрбум төгрөгийг зориулалтын дагуу зарцуулсан ч бусад зээлийн төлбөрийн зарцуулалт тодорхойгүй байна. Иймд хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, компанид учруулсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, компанийн хөрөнгийг нэмэх, үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулсны дараа хувьцааны бодит үнэлгээг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар дахин хийлгэх үүрэг даалгаврыг “Говь” ХК-д хүргүүллээ.

СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар олгосон чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах шаардлагын дагуу эдгээр асуудлыг шийдэх хүртэлх хугацаанд буюу “Говь” ХК-ийн 10.3 хувийн хувьцааг эзэмшиж буй 25 мянга гаруй жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах хүртэл тус компанийн хэлбэрээ өөрчлөх ажиллагааг ийнхүү зогсоосон аж.

 

“Говь” ХК нь нээлттэй хувьцаат компанийн хувьд үнэт цаасны зах зээлийн холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд санхүү болон санхүүгийн бус мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэх үүрэгтэй аж. Тус компанийн хувьцааны арилжаа хөрөнгийн бирж дээр хэвийн үргэлжилж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Түргэний машинуудад хотхон, хорооллуудын хаалгыг нээдэг тоноглол суулгана
2026-01-27 • 1м унших
Шууд
ҮХЦ: Ерөнхий сайдыг огцруулах хугацааг өөрчилсөн хуулийн заалтуудыг түдгэлзүүллээ
2026-01-27 • 1м унших
Танд хэрэгтэй
Цахилгааны хязгаарлалтын улмаас учирсан хохирлыг хэн хариуцах вэ?
2026-01-27 • 1м унших
Гадаад мэдээ
2029 оны Азийн өвлийн наадам хойшлогдлоо
2026-01-27 • 1м унших
Гадаад мэдээ
Барьцааны хүмүүс ба цогцсуудыг Израилд хүлээлгэн өгч дуусжээ
2026-01-27 • 1м унших
Шууд
Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
2026-01-26 • 1м унших
Шууд
108 утсанд 1080 дуудлага иржээ
2026-01-26 • 1м унших
Эдийн засаг
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барина
2026-01-26 • 1м унших
Шууд
“Сүүн дархлаа” хөтөлбөр
2026-01-26 • 1м унших
Шууд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
2026-01-26 • 1м унших
Улс төр
Монголын тариаланчдын холбооны шинэ тэргүүн
2026-01-26 • 1м унших
Улс төр
АН-ын саналын эрхтэй Улс төрийн зөвлөлийн гишүүд
2026-01-26 • 1м унших
Эдийн засаг
Ч.Номингийн амласан амжилт аялал жуулчлалд биеллээ олж эхэллээ
2026-01-26 • 1м унших
Шууд
"Улаанбаатарын өвлийн наадам–2026”
2026-01-26 • 1м унших
Гадаад мэдээ
Энэтхэгт үхлийн аюултай нипа /nipah/ вирус дэгджээ
2026-01-26 • 1м унших
Шууд
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа
2026-01-26 • 1м унших
Гадаад мэдээ
 Унц алтны биржийн үнэ 5000 ам.доллароос давж, түүхэн дээд үзүүлэлтэд дахин хүрлээ
2026-01-26 • 1м унших
Шууд
У.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн
2026-01-25 • 1м унших
Гадаад мэдээ
Абу-Дабигийн дараагийн уулзалт ирэх сарын нэгэнд товлогджээ
2026-01-25 • 1м унших
Шууд
Вьетнамд зорчих иргэдийн анхааралд...
2026-01-25 • 1м унших
Шууд
ОН ГАРСНААС ХОЙШ МОНГОЛД 35 МЯНГА ГАРУЙ ЖУУЛЧИН ИРЖЭЭ
2026-01-25 • 1м унших
Шууд
Маргаашнаас сурагчдын хичээл эхэлнэ
2026-01-25 • 1м унших
Шууд
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ гэмтэл авчээ
2026-01-25 • 1м унших
Шууд
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ
2026-01-25 • 1м унших
Шууд
"ТЭМЭЭН ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН" ТЭМЭЭЧДИЙН УЛСЫН V ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-01-24 • 1м унших
Гадаад мэдээ
В.Зеленский: Аюулгүй байдлын баталгааг Д.Трамптай тохиролцсон
2026-01-24 • 1м унших
Шууд
МОНГОЛ ТАМИРЧДЫН ӨВЛИЙН ОЛИМПЫН ХУВЦАС
2026-01-24 • 1м унших
Шууд
Н.Сэлэнгэ Дэлхийн цомын аварга болжээ
2026-01-24 • 1м унших
Шууд
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөр
2026-01-24 • 1м унших
Шууд
АТГ:"Эрчим хүчний үндэсний төв"-ийн дарга нарыг шалгаж байна
2026-01-23 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх