CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-10-06 • 1м унших

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Төрийн сангийн үйл ажиллагаа хэвийн явж байна. Өнгөрсөн долдугаар сард төсөвт  тодотгол хийсэн. Батлагдсан төсвийнхөө дагуу, батлагдсан хуваарийнхаа дагуу Монголын төрийн бүх санхүүжилт хэвийн явж байгаа гэдгийг албан ёсоор хэлье. Хаана ч, ямар ч байдлаар саатсан зүйл байхгүй. Энэ жилийн хувьд төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна. Гуравдугаар улиралд олон жилийнхээ дунджаар энэ орчимд байдаг. Мөн Монголбанкнаас болон Үндэсний Статистикийн газраас сүүлийн үеийн тоонуудыг авлаа.  Монголбанкны албан ёсны веб сайт дээр гуравдугаар улирлын буюу есдүгээр сарын 30-ны байдлаар Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум 874 сая төгрөг байна. Өөрөөр хэлбэл, 4-5 сарын импортын хэрэгцээг хангах хэмжээний үлдэгдэлтэй байна.

Жилдээ хоёр удаа ОУВС-гаас улс орнууд дээр очиж ажилладаг. Өнгөрсөн долоо хоногт ОУВС-ийн баг Монголд ирээд явлаа.  Энэ багийн дүгнэлтээр ямар нэгэн эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан зүйлгүй, төлбөр тооцоо, гадаад зээлийн өр төлбөртэй холбоотой ямар ч эрсдэлтэй зүйл байхгүй.

Ирэх долоо хоногт би ОУВС-ийн намрынхаа хуралд явна. Хэрвээ шаардлагатай бол тухайн хурлын үйл ажиллагааг сурвалжлах сэтгүүлч нар хүсэлтээ өгч болно. Мөн П.Сайнзориг гишүүнийг "цуг яваасай" гэж бодож байна.Тэнд очоод Монгол Улсыг олон улсад яаж харж байна вэ гэдгийг өөрөө харах хэрэгтэй. Улс орнуудын зээлжих зэрэглэлийг үнэлдэг гурван том компани бий. Түүний нэг болох Fitch агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг +B буюу тогтвортой гэж өнгөрсөн жил үнэлсэн. Энэ жил ч энэ үнэлгээгээ хэвээр хадгалж болно гэдгийг олон улсад зарласан. Дараагийн хоёр агентлагууд нь ажлаа хийж байна. Ирэх арав, арваннэгдүгээр сард дүнгүүд нь гарна. Гадаад нөхцөл байдал тун ойлгомжгүй ,тогтворгүй байна. Хятадын зээлжих зэрэглэл нэг оноогоор буурсан. Гэтэл Монгол Улс БНХАУ-тай эдийн засгийн өндөр хамааралтай боловч зээлжих зэрэглэлээ хэвээр хадгалж үлдлээ. АНУ-ын зээлжих зэрэглэл мөн унасан. Манайтай ижил төстэй жижиг одоо эдийн засагтай улсуудын зээлжих зэрэглэлүүд нь мөн унасан үзүүлэлттэй байна. Харин манайх тогтвортой байж чадсан. Эдгээр үзүүлэлтүүдийг бид өөрсдөө гаргаж ирчихээд хэлээд байгаа юм биш. Олон улс Монгол Улсыг ингэж дүгнэж байна.

Төрийн сангийн үйл ажиллагаа, ОУВС-гаас гарч байгаа дүгнэлтүүд, Монгол Улсын валютын нөөц зэрэг эдгээр асуудлууд дээр хэн дуртай нь гарч ирээд улс төржүүлээд, цээжнийхээ бангаар ярьж, хэлж болохгүй. Энэ бол маш эмзэг асуудал шүү. Тийм учраас өнөөдрийн хэмжээнд хүрсэн эдийн засгийн нөхцөл байдлаа цаашид хэрхэн яаж хадгалах вэ гэдэг нь бидний хамгийн том, чухал зорилт болж байна. Монгол Улсын Засгийн газраас ирэх оны төсвөө есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн барьдаг. Энэ жил ч мөн хугацаандаа өргөн барьсан боловч харамсалтай нь, хэлэлцэхгүй байна. Аравдугаар сарын эхний 7 хоногт бид төсвөө хэдийн хэлэлцээд эхэлчихсэн, ажлын хэсэг нь байгуулагдчихсан явж байдаг. Энэ 7 хоногт төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж ажлын хэсэг нь байгуулагдаад, ажилдаа ороосой гэж хүсэж байна. Мөн уриалж байна. Улсын төсөв гэдэг бол эдийн засгийн толь нь байдаг.

Ирэх жилийн төсөв хэрхэн, яаж батлагдахаас ирэх жилийн бүтээн байгуулалтын ажлууд, эдийн засгийн бүх оролцогч нар, гадаад дотоодын хөрөнгө оруулагч нар төлөвлөгөөгөө гаргана. Өнөөдөр  10 сар гарчихаад байхад төсвийнхөө хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж амжаагүй байна гэдэг бол энэ жилийн  төсвийн цагалбарын хувьд маш их эрсдэлтэй болж байна.

Арваннэгдүгээр сарын 15 төсвөө баталчихсан байх учиртай. Хэрвээ санал шүүмжлэл байгаа бол түүнийгээ нээлттэй хэлэлцээд, ажлын хэсгээ байгуулаад, ажлаа хийгээд явах нь л чухал.  Тэр ажлаа хийе. Энэ жилийн төсвий хувьд аль болох эдийн засгийн өсөлтөө хадгалах макро тогтвортой байдлаа хадгалах нь бид нарын хувьд бол хамгийн чухал байна. Мөн эдийн засгийнхаа өсөлтийг хувийн сектороор дамжуулж, эдийн засгийнхаа өсөлтийг хадгалах шаардлагатай байна. Улмаар макро тогтвортой байдлыг нь хэвээр одоо хадгалж, үргэлжлүүлэхийг зорьж байна. Хувийн сектортоо эдийн засгийн одоо орон зайг нь аль болох гаргаж өгөхийн тулд ирэх оны төсвөө өргөн барьсан. Тийм учраас ирэх жилийн төсвийн хувьд хувийн хэвшил дээр суурилсан эдийн засгийнхаа өсөлтийг дэмжих  төсөв болсон гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцолсон" хэмээн хэллээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Түргэний машинуудад хотхон, хорооллуудын хаалгыг нээдэг тоноглол суулгана
2026-01-27 • 1м унших
Шууд
ҮХЦ: Ерөнхий сайдыг огцруулах хугацааг өөрчилсөн хуулийн заалтуудыг түдгэлзүүллээ
2026-01-27 • 1м унших
Танд хэрэгтэй
Цахилгааны хязгаарлалтын улмаас учирсан хохирлыг хэн хариуцах вэ?
2026-01-27 • 1м унших
Гадаад мэдээ
2029 оны Азийн өвлийн наадам хойшлогдлоо
2026-01-27 • 1м унших
Гадаад мэдээ
Барьцааны хүмүүс ба цогцсуудыг Израилд хүлээлгэн өгч дуусжээ
2026-01-27 • 1м унших
Шууд
Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
2026-01-26 • 1м унших
Шууд
108 утсанд 1080 дуудлага иржээ
2026-01-26 • 1м унших
Эдийн засаг
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барина
2026-01-26 • 1м унших
Шууд
“Сүүн дархлаа” хөтөлбөр
2026-01-26 • 1м унших
Шууд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
2026-01-26 • 1м унших
Улс төр
Монголын тариаланчдын холбооны шинэ тэргүүн
2026-01-26 • 1м унших
Улс төр
АН-ын саналын эрхтэй Улс төрийн зөвлөлийн гишүүд
2026-01-26 • 1м унших
Эдийн засаг
Ч.Номингийн амласан амжилт аялал жуулчлалд биеллээ олж эхэллээ
2026-01-26 • 1м унших
Шууд
"Улаанбаатарын өвлийн наадам–2026”
2026-01-26 • 1м унших
Гадаад мэдээ
Энэтхэгт үхлийн аюултай нипа /nipah/ вирус дэгджээ
2026-01-26 • 1м унших
Шууд
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа
2026-01-26 • 1м унших
Гадаад мэдээ
 Унц алтны биржийн үнэ 5000 ам.доллароос давж, түүхэн дээд үзүүлэлтэд дахин хүрлээ
2026-01-26 • 1м унших
Шууд
У.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн
2026-01-25 • 1м унших
Гадаад мэдээ
Абу-Дабигийн дараагийн уулзалт ирэх сарын нэгэнд товлогджээ
2026-01-25 • 1м унших
Шууд
Вьетнамд зорчих иргэдийн анхааралд...
2026-01-25 • 1м унших
Шууд
ОН ГАРСНААС ХОЙШ МОНГОЛД 35 МЯНГА ГАРУЙ ЖУУЛЧИН ИРЖЭЭ
2026-01-25 • 1м унших
Шууд
Маргаашнаас сурагчдын хичээл эхэлнэ
2026-01-25 • 1м унших
Шууд
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ гэмтэл авчээ
2026-01-25 • 1м унших
Шууд
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ
2026-01-25 • 1м унших
Шууд
"ТЭМЭЭН ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН" ТЭМЭЭЧДИЙН УЛСЫН V ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-01-24 • 1м унших
Гадаад мэдээ
В.Зеленский: Аюулгүй байдлын баталгааг Д.Трамптай тохиролцсон
2026-01-24 • 1м унших
Шууд
МОНГОЛ ТАМИРЧДЫН ӨВЛИЙН ОЛИМПЫН ХУВЦАС
2026-01-24 • 1м унших
Шууд
Н.Сэлэнгэ Дэлхийн цомын аварга болжээ
2026-01-24 • 1м унших
Шууд
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөр
2026-01-24 • 1м унших
Шууд
АТГ:"Эрчим хүчний үндэсний төв"-ийн дарга нарыг шалгаж байна
2026-01-23 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх