CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-10-04 • 1м унших

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо 01 тоот тогтоол гаргаж, ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар Ахмадын зөвлөл болон нэр бүхий ахмад настнуудаас ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм.   Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатын ахлан ажиллаж буй тус ажлын хэсэг өчигдөр (2025.10.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Эдийн засаг, хөгжлийн, Сангийн яамд, Монголбанк болон холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан өргөдөл гаргасан ахмад настнуудын төлөөлөлтэй уулзлаа.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэбат уулзалтын эхэнд товч мэдээлэл хийсэн юм. Тэрбээр, Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий сайдтай уулзаж, ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх болон тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлууд, мөн ахмад настны халамж, хамгааллыг сайжруулах талаар зөвлөлдөж, ярилцсан байна.

Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Засгийн газрын болон Байнгын хороодоор энэ асуудлыг хэлэлцэх учир хугацаа алдалгүй тодорхой саналуудыг нэгтгэж ирүүлэхийг УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар чиглэл болгосон байна.

Ажлын хэсгийн уулзалтад Төрийн ордны гадаа суулт хийж буй ахмад настнуудыг төлөөлөн иргэн Ц.Алтанзул, Д.Отгонбаяр, Э.Ганбаатар нар оролцсон юм.  Ахмад настан Ц.Алтанзул өндөр настай хүмүүс ордны гадаа 37 хоног сууж, заримынх нь эрүүл мэнд муудаж буйг дурдаад, тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгохыг шаардаж байснаа болиод: 

  • Одоогийн доод хэмжээ буюу 689 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 572.4 төгрөгийг тус бүр хоёр дахин,
  • Боломжгүй бол 50 хувиар, халамжийн тэтгэврийн хэмжээ 397.5 мянган төгрөг байгааг амьжиргааны баталгаажих доод түвшингээр буюу 495.4 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх,
  • Мөн тэтгэвэр барьцаалсан зээлийн өр, орлогын харьцааг өмнө баримталж байсан 70/30 гэсэн харьцаанд буцааж оруулан, 36 сарын хугацаатайгаар олгох хүсэлт тавьж буйг хэллээ.

Өр, орлогын харьцааг чангаруулсан шийдвэрийг Ерөнхий сайд болон Монголбанкны Ерөнхийлөгч нарын уулзалтаар цуцалж, хугацааг 24 сар болгохоор тогтоосныг арилжааны банкууд ердөө гурван хоног баримталсан тухай тэрбээр мэдээлж, мөн зээлийн үлдэгдлээс дахин хүү тооцон, нэмж суутгаад байгааг шийдвэрлэж өгөхийг хүсэв.
 

Ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэбат,

  • Ахмад настнуудаас тавьж буй шаардлага, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараас өгсөн чиглэлийн дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг хуралдуулж, тодорхой санал, хувилбар боловсруулахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд,
  • Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, нөхцөл шаардлага, хязгаарлалтыг багасгах тооцоо хийж, мөн санал ирүүлэхийг Монголбанканд,
  • Ахмад настныг асрахуй болон халамж хамгааллыг сайжруулах талаарх нийгмийн даатгалын реформын тухай санал боловсруулахыг Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт,
  • Ахмад настны тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлж байх хуулийг хэрэгжүүлж ажиллахыг Сангийн яаманд,
  • Төсвийн урсгал зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлд өөрчлөлт оруулах тухай санал боловсруулж ирүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн яаманд тус тус үүрэг болголоо.

Зорилгодоо чиглэсэн тодорхой саналыг оновчтой боловсруулж ажиллах шаардлагатайг ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Рэгдэл зөвлөж, мөн тэтгэвэрт гарах дөхөхөөрөө нийгмийн даатгалын шимтгэлийг огцом өндрөөр төлж, өндөр тэтгэвэр тогтоолгодог, хүн амын зарим хэсгийн шимтгэлийг төр хариуцдаг байх зэрэг хуулийн цоорхойг нөхөж засах саналуудаа бэлтгэж ирүүлэх нь зүйтэй гэсэн юм.

Ажлын хэсэг дээрх байгууллагуудаас ирүүлсэн саналыг нэгтгэж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас өмнө Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (1)
  • С Бадам болон хэсэг ахмадууд • 3 сар - 66.181.161.115 Хариулах
    Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа гишүүддээ амжилт хүсэё
Шууд
Түргэний машинуудад хотхон, хорооллуудын хаалгыг нээдэг тоноглол суулгана
2026-01-27 • 1м унших
Шууд
ҮХЦ: Ерөнхий сайдыг огцруулах хугацааг өөрчилсөн хуулийн заалтуудыг түдгэлзүүллээ
2026-01-27 • 1м унших
Танд хэрэгтэй
Цахилгааны хязгаарлалтын улмаас учирсан хохирлыг хэн хариуцах вэ?
2026-01-27 • 1м унших
Гадаад мэдээ
2029 оны Азийн өвлийн наадам хойшлогдлоо
2026-01-27 • 1м унших
Гадаад мэдээ
Барьцааны хүмүүс ба цогцсуудыг Израилд хүлээлгэн өгч дуусжээ
2026-01-27 • 1м унших
Шууд
Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
2026-01-26 • 1м унших
Шууд
108 утсанд 1080 дуудлага иржээ
2026-01-26 • 1м унших
Эдийн засаг
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барина
2026-01-26 • 1м унших
Шууд
“Сүүн дархлаа” хөтөлбөр
2026-01-26 • 1м унших
Шууд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
2026-01-26 • 1м унших
Улс төр
Монголын тариаланчдын холбооны шинэ тэргүүн
2026-01-26 • 1м унших
Улс төр
АН-ын саналын эрхтэй Улс төрийн зөвлөлийн гишүүд
2026-01-26 • 1м унших
Эдийн засаг
Ч.Номингийн амласан амжилт аялал жуулчлалд биеллээ олж эхэллээ
2026-01-26 • 1м унших
Шууд
"Улаанбаатарын өвлийн наадам–2026”
2026-01-26 • 1м унших
Гадаад мэдээ
Энэтхэгт үхлийн аюултай нипа /nipah/ вирус дэгджээ
2026-01-26 • 1м унших
Шууд
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа
2026-01-26 • 1м унших
Гадаад мэдээ
 Унц алтны биржийн үнэ 5000 ам.доллароос давж, түүхэн дээд үзүүлэлтэд дахин хүрлээ
2026-01-26 • 1м унших
Шууд
У.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн
2026-01-25 • 1м унших
Гадаад мэдээ
Абу-Дабигийн дараагийн уулзалт ирэх сарын нэгэнд товлогджээ
2026-01-25 • 1м унших
Шууд
Вьетнамд зорчих иргэдийн анхааралд...
2026-01-25 • 1м унших
Шууд
ОН ГАРСНААС ХОЙШ МОНГОЛД 35 МЯНГА ГАРУЙ ЖУУЛЧИН ИРЖЭЭ
2026-01-25 • 1м унших
Шууд
Маргаашнаас сурагчдын хичээл эхэлнэ
2026-01-25 • 1м унших
Шууд
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ гэмтэл авчээ
2026-01-25 • 1м унших
Шууд
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ
2026-01-25 • 1м унших
Шууд
"ТЭМЭЭН ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН" ТЭМЭЭЧДИЙН УЛСЫН V ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-01-24 • 1м унших
Гадаад мэдээ
В.Зеленский: Аюулгүй байдлын баталгааг Д.Трамптай тохиролцсон
2026-01-24 • 1м унших
Шууд
МОНГОЛ ТАМИРЧДЫН ӨВЛИЙН ОЛИМПЫН ХУВЦАС
2026-01-24 • 1м унших
Шууд
Н.Сэлэнгэ Дэлхийн цомын аварга болжээ
2026-01-24 • 1м унших
Шууд
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөр
2026-01-24 • 1м унших
Шууд
АТГ:"Эрчим хүчний үндэсний төв"-ийн дарга нарыг шалгаж байна
2026-01-23 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх