CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-09-11 • 1м унших

УИХ дахь Эрчим хүчний реформыг дэмжих бүлгээс өчигдөр Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Нээлттэй хэлэлцүүлэг эрчим хүчний салбарын бодлого, тус салбар дахь хувийн хэвшлийн оролцоо-шийдэл, хууль, эрх зүйн шинэчлэл гэсэн гурван үндсэн сэдвийг хамрав. Бодлогын асуудлын хүрээнд Эрчим хүчний зохицуулах газрын дарга Э.Түвшинчулуун үнэ тарифын зохицуулалт, түүний үр дүнгийн талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр өнгөрсөн онд хийсэн 12 дахь удаагийн тарифын зохицуулалтаар өрхийн оргил ачааллын болон хэрэглээнээс хамаарсан шатлалт тарифыг 29.6 хувиар нэмэгдүүлсэн болон дулааны үнийг нэмэгдүүлэх зохицуулалтыг 2026 он хүртэл хойшлуулаад байгааг хэллээ. “Эрчист Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Амартүвшин эрчим хүчний компаниудын өнөөгийн нөхцөл байдал, санхүүгийн голлох үзүүлэлтүүдийг танилцуулав.

Эрсдэлийн үнэлгээгээр эрчим хүчний компаниудын санхүүгийн байдал тогтворгүй, өгөөж тааруу, үйлдвэрлэлийн өртгийг бууруулах, өрийн удирдлагыг сайжруулах шаардлагатай, улирлын нөлөөлөл ихтэй нь тогтоогдож буйг тэрбээр хэлж, ийм нөхцөлд компаниудыг хувьчилж, нээлттэй хувьцаат компани болгох боломжгүй гэдгийг онцолсон юм.

Компаниудын засаглалыг сайжруулж, бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлж, алдагдлыг бууруулж, зах зээлийн үнэ цэнийг өсгөсний үндсэн дээр хувьчлалыг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. УИХ-ын гишүүн, эрчим хүчний хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг өнгөрөгч тавдугаар сард боловсруулсан Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг танилцууллаа. Хуулийн төсөл салбарын бодлого, төлөвлөлт ба хяналт-шинжилгээ, үнэлгээ, төр захиргааны болон дулаан хангамжийн байгууллага, хэрэглэгчдийн үүрэг оролцоо, эрх, гэрээ, тоолуурын болон мэдээллийн систем, салбарын техник, технологийн норм, стандарт, аюулгүй байдлын шаардлага, системийн зохион байгуулалт, сүлжээний холболт, хяналт, шалгалт, хариуцлага зэрэг 15 бүлэгтэй.

Төсөлд дулаан хангамжийн системийг төвлөрсөн, хэсэгчилсэн, бие даасан гэсэн ангилалтай байхаар зааж, хэсэгчилсэн болон бие даасан системүүд төрийн оролцоогүй, тусгай зөвшөөрөл авахгүй, үнэ тарифаа батлуулахгүй, мөн хувийн хөрөнгө оруулалтад тулгуурласан байхаар тусгасан байна. Харин Улаанбаатар хот, аймаг, сумын төвийн дулааны эх үүсгүүр, төвлөрсөн сүлжээг бүхэлд нь хамруулсан төвлөрсөн дулаан хангамжийн систем нь төрийн зохицуулалттай байх юм.  Дулааны эх үүсгүүрүүд дулаан, цахилгаан хосолсон, дулаан дангаар үйлдвэрлэх бие даасан, оргил ачааллын болон дулааны хуримтлуур гэсэн төрөлтэй байхаар хуулийн төсөлд тусгаж, дулаан дамжуулах сүлжээ төрийн өмчлөлд байх, мөн 30 МВт, түүнээс доош дулаан нийлүүлж буй түгээгч, хангагч нар тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй байхаар заажээ. Мөн дулаан түгээх хангах үйл ажиллагаа эрхлэгч нарт нэгдмэл нэг нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, түгээх сүлжээнд холбогдох тэгш боломжоор хангах, сүлжээний тасралтгүй, аюулгүй, найдвартай ажиллагааг хариуцах зэрэг шаардлага тавигдах аж.

Түүнчлэн хуулийн төсөлд сэргээгдэх эрчим хүч, дулааны үр ашгийн талаарх бүлгийг тусгаж, өрсөлдөөнт зах зээлийн харилцаанд шилжихэд чиглэсэн харилцааг зохицуулахаар төлөвлөсөн байна. Өрсөлдөөнт зах зээлд шилжихийн тулд эхний ээлжинд эрчим хүчний үйлдвэрлэгч, хангагч нарт горимын зөрчил тооцож хариуцлагыг нэмэгдүүлэх механизм нэвтрүүлэн, үйлдвэрлэгч болон хэрэглэгч хоорондоо шууд гэрээлэх боломж бүхий хоёр талт зах зээлийг үе шаттай нээж, өрсөлдөөнт зах зээлд оролцогчдыг сургах, чадавхжуулах үйл ажиллагааг салбарын 0.1-3.0 хувьд явуулсны үр дүнд хангагч нар хэрэглэгчдийнхээ хэрэглээний таамаглалыг боловсруулж, системийн төлөвлөгөөг үр ашигтай байлгахад чиглэж ажиллах боломж бүрдэнэ гэж ажлын хэсэг тооцоолсон байна. Ингэснээр шилжилтийн үеийн зах зээл буюу нэг худалдан авагч давамгайлсан, өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоо бүрдэж, төвлөрсөн хангамжийн системтэй зэрэгцээ шууд гэрээлэх болон биржийн арилжаагаар дамжуулах эрчим хүчний жижиглэн худалдааны зохицуулалтгүй зах зээл бий болох юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Түргэний машинуудад хотхон, хорооллуудын хаалгыг нээдэг тоноглол суулгана
2026-01-27 • 1м унших
Шууд
ҮХЦ: Ерөнхий сайдыг огцруулах хугацааг өөрчилсөн хуулийн заалтуудыг түдгэлзүүллээ
2026-01-27 • 1м унших
Танд хэрэгтэй
Цахилгааны хязгаарлалтын улмаас учирсан хохирлыг хэн хариуцах вэ?
2026-01-27 • 1м унших
Гадаад мэдээ
2029 оны Азийн өвлийн наадам хойшлогдлоо
2026-01-27 • 1м унших
Гадаад мэдээ
Барьцааны хүмүүс ба цогцсуудыг Израилд хүлээлгэн өгч дуусжээ
2026-01-27 • 1м унших
Шууд
Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
2026-01-26 • 1м унших
Шууд
108 утсанд 1080 дуудлага иржээ
2026-01-26 • 1м унших
Эдийн засаг
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барина
2026-01-26 • 1м унших
Шууд
“Сүүн дархлаа” хөтөлбөр
2026-01-26 • 1м унших
Шууд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
2026-01-26 • 1м унших
Улс төр
Монголын тариаланчдын холбооны шинэ тэргүүн
2026-01-26 • 1м унших
Улс төр
АН-ын саналын эрхтэй Улс төрийн зөвлөлийн гишүүд
2026-01-26 • 1м унших
Эдийн засаг
Ч.Номингийн амласан амжилт аялал жуулчлалд биеллээ олж эхэллээ
2026-01-26 • 1м унших
Шууд
"Улаанбаатарын өвлийн наадам–2026”
2026-01-26 • 1м унших
Гадаад мэдээ
Энэтхэгт үхлийн аюултай нипа /nipah/ вирус дэгджээ
2026-01-26 • 1м унших
Шууд
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа
2026-01-26 • 1м унших
Гадаад мэдээ
 Унц алтны биржийн үнэ 5000 ам.доллароос давж, түүхэн дээд үзүүлэлтэд дахин хүрлээ
2026-01-26 • 1м унших
Шууд
У.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн
2026-01-25 • 1м унших
Гадаад мэдээ
Абу-Дабигийн дараагийн уулзалт ирэх сарын нэгэнд товлогджээ
2026-01-25 • 1м унших
Шууд
Вьетнамд зорчих иргэдийн анхааралд...
2026-01-25 • 1м унших
Шууд
ОН ГАРСНААС ХОЙШ МОНГОЛД 35 МЯНГА ГАРУЙ ЖУУЛЧИН ИРЖЭЭ
2026-01-25 • 1м унших
Шууд
Маргаашнаас сурагчдын хичээл эхэлнэ
2026-01-25 • 1м унших
Шууд
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ гэмтэл авчээ
2026-01-25 • 1м унших
Шууд
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ
2026-01-25 • 1м унших
Шууд
"ТЭМЭЭН ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН" ТЭМЭЭЧДИЙН УЛСЫН V ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-01-24 • 1м унших
Гадаад мэдээ
В.Зеленский: Аюулгүй байдлын баталгааг Д.Трамптай тохиролцсон
2026-01-24 • 1м унших
Шууд
МОНГОЛ ТАМИРЧДЫН ӨВЛИЙН ОЛИМПЫН ХУВЦАС
2026-01-24 • 1м унших
Шууд
Н.Сэлэнгэ Дэлхийн цомын аварга болжээ
2026-01-24 • 1м унших
Шууд
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөр
2026-01-24 • 1м унших
Шууд
АТГ:"Эрчим хүчний үндэсний төв"-ийн дарга нарыг шалгаж байна
2026-01-23 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх