CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-08-07 • 1м унших

Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Ш.Түвдэнбалжиртай эрчим хүчний ирээдүй ба хэрэглээ сэдвээр ярилцлаа.

-Эрчим хүчний асуудал нийслэлчүүд гэлтгүй монголчуудын хувьд энэ өвлийн хатуухан “даваа”-ны нэг болох нь тодорхой болчихлоо?

-Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем социализмын үед ЗХУ-ын 18 цагийн бүстэй тэр хэрээр маш олон тохируулгын станцтай бүстэй орны системийг хуулбар. Гэтэл манайх хоёрхон цагийн бүстэй, тохируулгын ганц ч станцгүй. Дандаа нүүрсэн цахилгаан станцтай. Нүүрсэн цахилгаан станц хамгийн өндөр ачааллын үед горимоо тохируулдаг. Нүүрсээ гаргаад уураа гаргаад ажилладаг. Энгийнчилбэл хамгийн доод тал нь 24-48 цагийн хугацаанд горимоо өөрчлөх боломжтой систем. Оргил ачааллын үед эрчим хүчнийхээ бүх станцуудыг тултал буюу 100 хувь ачаалллаар ажиллуулаад, нэмээд 300-40 мегаваттыг гадаадаас худалдаж авч байж оргил ачааллаа давдаг. Оргил ачаалал 17-22 цагийн хооронд ердөө тавхан цаг үргэлжилдэг. Бусад үед нь хоосон цахилгаан үйлдвэрлэж байдаг. Түүнээс биш манай эрчим хүчний систем хүрэхгүй, хүрэлцэхгүй болчихоод, эцэстээ тулчихсан асуудал биш.

-Оргил ачааллын цагаар хэрэглээ ихсээд түүнийгээ тохируулах тохируулгын систем байхгүйтэй л холбоотой юм байна гэж ойлголоо. Зөв үү?

-ОХУ-д Хятад эсвэл Европод оргил ачаалал гэх ойлголт байдаггүй. Зөвхөн манайд л бий. Яагаад гэвэл 500-600 мянган өрх яг цагт зөвхөн цахилгаан зуухан дээр хоолоо хийдэгтэй холбоотой. Нэг өрхийн цахилгаан зуухны хэрэглээ доод тал нь 2 кВт байдаг. 2 кВт-ыг 600 мянгаар үржүүлэхээр 1,2 гегаватт болж байгаа биз. Энэ оргил ачаалалд тохируулаад л цахилгаан танцуудын горимыг өсгөж, гадаадаас 800 гаруй тэрбум төгрөгөөр цахилгаан худалдаж авдаг. Бусад үед нь тохируулгагүй станцтай учраас станцынхаа ачааллыг буулгаж чаддаггүй. Өөрөөр хэлбэл хий цахилгаан үйлдвэрлээд л эрчим хүчний систем маань алдагдалтай ажиллаад байгаа юм. 24 цагийн 6-7 цагт нь үр дүнтэй бусад үед нь хоосон цахилгаан үйлдвэрлээд сууж байдаг.

-Станцаа тохируулгатай болгох тухай яагаад хэн ч дуугардаггүй юм бэ. Бусад улс орнууд яаж шийдсэн байдаг юм бол?

-Аль ч улс оронд очиж айл өрхөөр ороход хийн зуухны хэрэглээ хэр өндөр байдгийг харж болно. Хэрвээ 600 мянган өрхдөө хийн систем нэвтрүүлчихвэл асуудал шийдэгдчихнэ.

-Хийн систем нэвтрүүлэх талаар судалгаа, эдийн засгийн тооцоо хийсэн юм байна уу?

-Тооцоолол бий. 600 мянган тэрбум төгрөгөөр л хийчихнэ. Цаашлаад жил болгон 800 зуун тэрбум төгрөгөөр гаднаас цахилгаан худалдаж авалгүй хэмнэх боломж гарч ирнэ. Оргил ачааллын үеэр цахилгаан станцууд маань 20-30 хувийн нөөцтэй ажиллах боломж ч гараад ирнэ. Гаднаас хэдэн тэрбумаар нь зээлж, цахилгаан станц барих тухай ярихаас илүүтэй боломжит нөхцөлдөө тохируулж хийн систем нэвтрүүлэх боломж бидэнд бүрэн бий. Европ гэхэд хаа байсан Эрхүүгийн бүс нутаг, АНУ, Норвегиос хий авч хангамжаа авч байна. Гэтэл манай хаяанд л хий нь байж байдаг. Түүнээс гадна хийн хэрэглээ манайд өндөр хэмжээнд хүрээнд ирвэл хувийн аж ахуй нэгжүүд бүгд л хий олборлоод эхэлнэ. Монголд хий маш их байдаг. Дорнодын Тамсагийн нефть олборлолт гэхэд л хийг нь агаарт цацаад хаядаг. Нүүрсний давхаргын метан хийг огт ашигладаггүй. Бүгд л байгалийн хий шүү дээ. Энэ боломжийг яагаад ашиглахгүй байна вэ гэвэл Монголд хийн хэрэглээ байхгүй байна. Хийн хэрэглээг бий болгосон тохиолдолд бизнесийн байгууллага, ашгийн төлөө байгууллагууд бүгд л хүн болгон нүүрс, алт руу дайрдаг шиг хий рүү дайрна.

Г.Намуун

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Улс төр
Ирэх сарын 1-нээс АН-ын нийт гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүлнэ
5 цагийн өмнө • 1м унших
Шууд
БНСУ БОЛОН МОНГОЛ ИРГЭД НИЙЛЭН ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙЖЭЭ
5 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Иранд 800 хүнийг цаазлах гэж байсныг Трамп зогсоосон гэнэ
6 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Сүүн дархлаа” хөтөлбөр
6 цагийн өмнө • 1м унших
Шууд
Улаанбаатарт өдөртөө 24 хэм хүйтэн
6 цагийн өмнө • 1м унших
Шууд
А.Амартүвшин: Ногоон оноо тооцох журмыг боловсруулж байгаа
17 цагийн өмнө • 1м унших
Шууд
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ
17 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа
2026-01-15 • 1м унших
Улс төр
Х.Булгантуяа СДМЭХ-ны тэргүүний албаа өгөхөөр болжээ
2026-01-15 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ: Цагаачлалын визний хоригтой 75 улсад Монгол Улс багтав
2026-01-15 • 1м унших
Шууд
Өгийнуурын мөсний баяр
2026-01-15 • 1м унших
Гадаад мэдээ
Иран: Баривчлагдсан хүмүүсийн хэргийг түргэвчилсэн байдлаар шийдвэрлэнэ
2026-01-15 • 1м унших
Эдийн засаг
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ
2026-01-14 • 1м унших
Шууд
АТГ: ДЦС-IV ТӨХК-ийн захирал Н.Тавинбэхийг шалгаж байна
2026-01-14 • 1м унших
Эдийн засаг
Борлуулалтын цэгийг нэмэгдүүлж, нийлүүлэлт дэмжих замаар махны үнийг тогтворжуулна
2026-01-14 • 1м унших
Шууд
Алдарт эхийн одонгийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ
2026-01-14 • 1м унших
Гадаад мэдээ
ИРАН ОХУ-Д 4 ТЭРБУМ ГАРУЙ АМ.ДОЛЛАРЫН ЗЭВСЭГ НИЙЛҮҮЛЖЭЭ
2026-01-14 • 1м унших
Шууд
Эрс хүйтрэхийг анхаарууллаа
2026-01-14 • 1м унших
Шууд
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 үйлдлийг илрүүлжээ
2026-01-14 • 1м унших
Шууд
ТЭМЭЭ ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН
2026-01-13 • 1м унших
Шууд
"ХҮҮХЭД БҮРТ ГЭРЭЛ БЭЛЭГЛЭЕ" АЯН
2026-01-13 • 1м унших
Эдийн засаг
Алтны үнэ 4600 ам.долларт хүрлээ
2026-01-13 • 1м унших
Шууд
Ардчилсан Үндсэн хуулийн 34 жилийн ой
2026-01-13 • 1м унших
Гадаад мэдээ
Трамп: Ирантай худалдаа хийдэг улсуудад 25 хувийн татвар ногдуулна
2026-01-13 • 1м унших
Улс төр
ЧОЙЖИН САХИУС
2026-01-12 • 1м унших
Шууд
Г.Занданшатар: Замын-Үүд сумыг хотын статустай болгоно
2026-01-12 • 1м унших
Шууд
О.Сайханжаргал мөнгөн медаль хүртлээ
2026-01-12 • 1м унших
Гадаад мэдээ
Такаичи Санаэ доод танхимыг тараах уу?
2026-01-12 • 1м унших
Шууд
108 утсанд 1120 дуудлага иржээ
2026-01-12 • 1м унших
Эдийн засаг
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ
2026-01-08 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх