Т.Сэдэд
Т.Сэдэд - Сэтгүүлч
2022-05-02 • 1м унших

БНХАУ-ын зээлээр буюу гурван их наяд төгрөгийн өртөг бүхий /LTR/ хөнгөн галт тэрэгний бүтээн байгуулалтын төсөл түгжрэлийг шийдэх оновчтой шийдэл байж чадах уу?

Эсвэл өмнөх төслүүдийн адил утаа мэт замхарч одох "мөнгө угаах санаархал" уу?

Энэхүү асуултыг хариултыг олохоор манай сурвалжлах баг нээлттэй дата баримтанд дүн шинжилгээ хийж, "Let’s check" сурвалжлагаа бэлтгэлээ. 

Хотын дарга Д.Сумъяабазрын мэдэгдсэн төлөвлөлтийн дагуу LRT төслийн эхний шугам Архивын Ерөнхий газар - Буянт Ухаа -  ISIS резиденс - Шинэ хотын захиргаа - Хүннү моол - Мишээл - Гэгээнтэн - Имарт - Үндэсний цэцэрлэгт хүрээлэн - Нарантуул зах - Зүүн дөрвөн зам - Сансарын тойрог гэсэн маршрутаар баригдана. Уг ажлын эхний туршилтын шугамын ажил ирэх сарын 25-наас эхлэх ба 2024 оны 05 сарын 31-нд нээхээр төлөвлөж байгаа.

Төслийн нийт өртөг  960 сая ам.доллар, одоогийн ханшаар тооцвол 3 орчим их наяд төгрөг. Уг төсвийг хотын дарга Д.Сумъяабазар БНХАУ-ын зээлээр болон Засгийн газрын дэмжлэгтэйгээр бүрдүүлнэ гэдгээ мэдэгдсэн. 

Тэгвэл мэргэжлийн экспертүүдийн хувьд "БНХАУ-ын зээлээр уг төслийг хэрэгжүүлэх нь Монгол Улсын Засгийн газрын өрийн таазыг хэтрүүлэх эрсдэлтэй бөгөөд Казакстаны алдааг давтах гэж байна. Мөн LRT хөнгөн галт тэрэг бол хотын төвийн тээвэрт тохиромжгүй. Олон улсад дуу чимээнээс болж, иргэд нь эсэргүүцэж байгаа тул татгалзаж байгаа" хэмээн шүүмжилж буй.  Харин иргэдийн хувьд өмнөх төслүүд шигээ чихэн дээр цэцэг ургуулж, чихэр долоолгосон "үлгэрийн төсөл" болно гэж үл итгэсэн байр сууринаас хандаж байна. Ингэж бодох нь арга ч үгүй юм. Учир юу гэвэл, Улаанбаатар хотод урьд жилүүдэд түгжрэлийн бууруулах нэрийдлээр 

             ТЭНГЭРИЙН ТОЙРОГ

                 АГААРЫН ДҮҮЖИН ТЭЭВЭР

                 ЦАХИЛГААН СОРОНЗОН ГАЛТ ТЭРЭГ

                 ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС БУЮУ BRT

            MRT БУЮУ МЕТРО зэрэг үлгэрийн гэмээр төслүүд хэрэгжихээр яригдаж, зарим нь бүр төсөв нь батлагдаж байсан билээ. 

Тухайлбал, Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар тусгай замын автобус буюу BRT-ийн гурван шугамыг шат дараатай ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан. 2015 онд анх BRT төслийн зээлийн гэрээг нь баталж, хоёр жилийн дараа төсөл хэрэгжиж эхэлсэн байдаг. Тухайн үед Азийн хөгжлийн банк 215.9 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газар 57 сая ам.доллар, Дэлхийн байгаль орчны сан 1.5 сая ам.доллар тус тус гаргахаар төсөвлөж байв.

Төсөл гурван үе шаттай хэрэгжих бөгөөд эхнийх нь 78.4 сая ам.доллар байхаар баталж, санхүүжилтийг Сангийн яам руу шилжүүлсэн байдаг. 

Нийт 32.7 км автозамыг өргөтгөн сайжруулж, 42 байрлалд тусгай замын автобусны буудал гарган, 32.7 км шугам, систем татан, 145 ширхэг тусгай замын автобус худалдаж авахаар төлөвлөж байв. Гэвч утаа мэт замхран алга болсон. Тухайн үед хотын мээр С.Батболд байсан бөгөөд төслийн дэд даргаар мөн тухайн үед хотын орлогч даргаар ажиллаж байсан П.Баярхүү ажиллаж байв.

Энэ талаар бид дараагийн удаа цувралаар хөндөх болно. Одоо үндсэн асуудал буюу хэзээ мөдгүй, ердөө 20 гаруй хоногийн дараа хэрэгжиж эхлэх гэж байгаа хөнгөн галт тэрэг хот доторх тээвэрт хэр зохимжтой талаар өгүүлье.

Азийн хөгжлийн банкны зүгээс Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд хурдны төмөр замд суурилсан нийтийн тээврийн систем болон хөнгөн галт тэрэг, мөн BRT буюу тусгай замын автобусыг нэвтрүүлэхийг санал болгосон байдаг. Ингэхдээ нийтийн тээврийн одоо байгаа болон ирээдүйн эрэлт хэрэгцээ, үндсэн шугамууд, коридор цаашлаад шугамын төлөвлөлтийг дагасан нүүлгэн шилжүүлэлт дэд бүтцийг нарийвчлан тооцож, үнэлгээ хийхийг зөвлөсөн байдаг. Харин зардлыг үнэлгээг тооцохдоо BRT Тусгай замын автобусанд оруулах хөрөнгө нь LRT Хөнгөн галт тэрэгнээс 10 дахин, метроноос 30 дахин бага өртөгтэй гэжээ. Тэгсэн атал тээвэрлэх зорчигчдын тоо ижил гэсэн байгаа юм. 

Манай улсад илүү тохиромжтой гэгдэж буй BRT бол Bus Rapid Transit буюу тусгай замын автобус. Нэг ёсны экспресс автобусны үйлчилгээ бөгөөд хөгжиж буй орнуудын хот доторх тээвэрт хамгийн тохиромжтой, зардал төсөв бага, уян хатан хэрэждэг систем юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн нийт 181 хот ТЗА системийг хэрэгжүүлэн, 5450 км урт замаар өдөрт 34 сая орчим зорчигч тээвэрлэж байна. Үүний ихэнх хотууд нь Латин Америк болон Азийн улсуудад байна. 

Харин LRT бол дэлхийн ихэнх улс орнуудад ялангуяа Европ, АНУ, Азийн өндөр хөгжилтэй орнуудад илүүтэй хөгжсөн байдаг төдийгүй нэн ялангуяа (LRT) шугамыг дэлхийн улс орнууд томоохон аялалын бүс нутгууд болон орон нутаг бидний хэлдгээр хот хоорондын зорчигч тээвэр буюу мужийн төвүүдийг холбосон үндсэн коридороор ашигладаг өндөр хурдны нийтийн тээврийн үйлчилгээ юм. 

Гэтэл Улаанбаатар хот уг тээврийн үйлчилгээг түгжрэлийг бууруулах нэрийдлээр хотын төв дундуур төлөвлөж байгаа ба 14 км баганан тулгуурт гүүрэн төмөр зам татаж, 4 км-т газраар холбосон төмөр замын коридор байгуулна гэжээ. 

Төслийн танилцуулгыг энд дарж үзнэ үү. 

Гэвч ингэж хотын төв хэсэгт газраас өргөгдсөн, бусад хэсэгт газар дээр төмөр замын шугам барих нь газар чөлөөлөлтийн асуудлаас эхлээд хотын ландшафт төлөвлөлтийг эвдэж, өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөөд зогсохгүй дуу чимээ, чичиргээ үүсгэх ноцтой сөрөг нөлөөтэй гэж судлаачид үзэж байна. 

 

#LET'S CHECK: Түгжрэлийг бууруулах "үлгэрийн" төслүүд буюу хөнгөн галт тэрэгний бүтээн байгуулалт /LRT/ -Тус төслийн...

Posted by CHECK.MN on Saturday, April 30, 2022

Бид энэ удаагийн сурвалжлагаар хөнгөн галт тэрэгний бүтээн байгуулалтыг буруутгаж, хөгжилд саад хийхийг хүссэнгүй. Гагцхүү хөнгөн галт тэрэг хот дотор тавих нь хөгжлийн төлөөх шийдэл юм бол төвлөрлийг сааруулах түмний мөрөөдөл хэрхэх эсэхийг эргэцүүлэх үүднээс ийнхүү сурвалжлага бэлтгэлээ.

Налайх, Бага нуураас хөнгөн галт тэргээр зорчиж, харин хот дотроо тусгай замын автобустай болчихвол илүү холыг харж, хоёрыг бясалгасан шийдэл болов уу.

Орон нутаг, томоохон хот хооронд метро явуулах эс бөгөөс хөнгөн галт тэрэгний шугам тавих чадал чансаа үгүй байж болох ч ойр орчмын дагуул хотууд болох Налайх, Бага нуураас хөнгөн галт тэргээр зорчиж, харин хот дотроо тусгай замын автобустай болчихвол илүү холыг харж, хоёрыг бясалгасан шийдэл болов уу. Магад Төв аймгийн Түвшин гуай заавал хотод ирж суурьших биш Батсүмбэр дэх гэрээсээ ажилдаа ирж, буцдаг болчихвол төвлөрөл, түгжрэл аяндаа саарч, зам дагасан хөгжил сая нэг харагдах биш үү.

Мэдээллийг судалгаатай хүргэлээ. Дүгнэлтийг та хийх биз ээ.

Check.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (1)
  • зочин • 3 жил - 202.21.123.56 Хариулах
    хогийн золбин сайт
Эдийн засаг
Бортээгийн ордод дээр хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулна
8 цагийн өмнө • 1м унших
Шууд
Эрүүл мэндийн байгууллагуудад 156.2 тэрбум төгрөгийг ЭМДС-аас шилжүүлжээ
8 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Ford компани 11.1 тэрбумын алдагдал хүлээжээ
8 цагийн өмнө • 1м унших
Шууд
Монгол бичгийн зөв бичих дүрмийг баталлаа
8 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
14 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
14 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
АНУ НҮБ-Д ТӨЛӨХ ӨРӨӨ ТӨЛЖ ЭХЭЛНЭ
17 цагийн өмнө • 1м унших
Шууд
Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 124-т бичигджээ
18 цагийн өмнө • 1м унших
Шууд
Авто бензиний импорт өнгөрсөн сард 40 хувиар нэмэгджээ
18 цагийн өмнө • 1м унших
Шууд
УИХ-ын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв
18 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөө”-тэй болжээ
18 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 12.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв
2026-02-09 • 1м унших
Шууд
ЭТТ-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс авто ачилтын байгууламж ашиглалтад орлоо
2026-02-09 • 1м унших
Танд хэрэгтэй
Ном бэлэглэе” номын үзэсгэлэн худалдаа
2026-02-09 • 1м унших
Эдийн засаг
ЗОХИОМЛООР ҮНЭ НЭМБЭЛ ТАВАН САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
2026-02-09 • 1м унших
Гадаад мэдээ
ОХУ-ЫН ГЕНЕРАЛЫГ БУУДСАН ЭТГЭЭДИЙГ ДУБАЙГААС БАРИВЧИЛЖЭЭ
2026-02-09 • 1м унших
Гадаад мэдээ
Японы ерөнхий сайд Санаэ Такаичигаар удирдуулсан эрх баригч нам түүхэн ялалт байгууллаа
2026-02-09 • 1м унших
Улс төр
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлгийг шинэчлэн байгуулав
2026-02-09 • 1м унших
Шууд
Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн стандартаар явдгийг өөрчлөх ёстой
2026-02-09 • 1м унших
Шууд
Б.Ачбадрах амжилтаа ахиуллаа
2026-02-09 • 1м унших
Шууд
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэлийг илрүүллээ
2026-02-09 • 1м унших
Гадаад мэдээ
Анхны алтан медалийг Швейцарын тамирчин хүртлээ
2026-02-08 • 1м унших
Эдийн засаг
Монголын анхны ингэний ферм инкубатор хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна
2026-02-08 • 1м унших
Шууд
Монгол Улс морин хуур судлалын төвтэй боллоо
2026-02-08 • 1м унших
Шууд
Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
2026-02-08 • 1м унших
Гадаад мэдээ
Хиймэл оюунд оруулах хөрөнгө оруулалт нэмэгджээ
2026-02-07 • 1м унших
Шууд
Хичээл сургуулийг 9 дүгээр сарын 15-нд эхлүүлэх санал хүргүүлжээ
2026-02-07 • 1м унших
Шууд
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээ хийнэ
2026-02-07 • 1м унших
Гадаад мэдээ
Өвлийн олимпын нээлт
2026-02-07 • 1м унших
Шууд
VIP АВТОБУС
2026-02-06 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх