Б.Намуунзаяа
Б.Намуунзаяа - Сэтгүүлч
2022-07-27 • 1м унших

Check.mn сайтын Day’s vibe влогт ээлжит зочноор жүжигчин Аминсанаа оролцлоо. Түүний хувьд яг одоо VOO-ээр үзэгчдэд хүрч буй “Тэгри Чину” МУСК-нд гол дүр бүтээгээд буй.

 

-“Тэгри Чину” киноны Боорончын дүр хурц шийдэмгий, олны анхаарлыг татсан дүр байсан. Энэ дүрд тоглоход хүндрэлтэй зүйл хэр их гарсан бэ. Дүрийнхээ талаар сонирхуулаач?

-Бооронч бол найман отог овгийн Сайран овгийн Хадраан тэргүүний охин. Энэхүү кинонд Сорхоон болон Бооронч гэсэн хоёр гүнж гардаг. Миний дүр бол дайчин, эршүүд, зоригтой, сэтгэлийн хатуужилтай, эрэмгий эмэгтэйн дүр. Дүр дээр ажиллахад миний хувьд эмэгтэйлэг талдаа болохоор тохирох болов уу гэж бодож байсан ч даваад гарсан. Харин зураг авалтын хувьд аавынх нь толгойгүй цогцос ирдэг хэсэг. Тэр хэсэг маш хүнд байсан. Ерөнхийдөө амархан зүйл байхгүй дээ. /инээв/

- Бооронч гэдэг дүрийн хувьд одоо байгаа Аминсанаагаас хэр өөр вэ. Адил төстэй чанар байсан уу?

-Гадаад харагдах байдлаараа өөр боловч дотоод мөн чанар нь надтай их төстэй. Чухал мөчүүдэд зоригтой шийдвэр гаргадаг болон сэтгэлийн хаттай, хатуужилтай байдлын хувьд их ойролцоо санагдсан. 

-Сая наадам гэдэг баяр болоод өнгөрсөн шүү дээ. Таны хувьд наадмаар хэрхэн баярлаж өнгөрөөв?

-Би улсын баяр наадмаар хөдөө гэртээ очиж, аав ээж дээрээ очиж амарчхаад ирсэн. Манай Чойрт наадам их гоё болсон. Сумын наадам маш гоё болдог шүү дээ. /инээв/

-Наадам гэхээр хамгийн түрүүнд таны санаанд юу буудаг вэ?

-Морь. Хурдан морины уралдаан. Очиж үзэж байгаагүй л дээ. Гэхдээ уралдааны бичлэгүүд үзэхээр өөрийн эрхгүй огшоод, уйлчхаад байдаг юм.

- Хамгийн их сэтгэлд дурсамж үлдээсэн наадам хэзээ, хаана болж байв. Дурсамжаасаа хуваалцаач?

. -Гурван жилийн өмнө манай аав ээж гадаад явсан юм. Би хотод ханиад хүрээд халуураад, дүүтэйгээ хоёулхнаа үлдсэн байлаа. Орноосоо ч босож чадахгүй хэцүүхэн байсан боловч эгч нь учраас дүүгээ гаргаад баярлуулмаар байдаг. Дүү маань насны хувьд балчир л даа.Тэгсэн атал намайг асарч, халамжлаад  “Аниа таны бие өвдөөд байгаа юм чинь би гарахгүй ээ. Тоглохгүй байж болно” гээд хаанаас ч сурсан юм, бүү мэд. Даавуунд халуун бигнүүр хийчихсэн, тавьж өгч байлаа. Бас гараад эмийн сангаас эм аваад ирсэн байсан. Үнэхээр гайхаж, дүүгээ хайрласандаа их уйлж байсан. Тэр үе санаанаас огт гардаггүй

-Наадмын дараа хүмүүс их аялах дуртай байдаг шүү дээ. Аминсанаа хэр аялах дуртай вэ?

-Ер нь бараг аялж үзээгүй гэж хэлж болно. Энэ удаа “Тэгри чину” кинонд тоглох үеэрээ хамгийн анх удаа гэрээсээ олон хоног хол явж үзлээ. Хөвсгөл аймгийн маш олон байгалийн үзэсгэлэнтэй газрыг үзсэн. Ингэж олон газраар аялж үзээд, аялалд гарах төлөвлөгөөтэй болсон.

-Хэрвээ шөнө дунд ганцаараа машин бариад явж байтал машин тань гэнэт шалтгаангүйгээр асахаа байчихвал та юу хийх вэ? 

-Хэн нэгэн рүү залгаж дуудах байх. Хэрвээ боломжгүй байвал машинаасаа дотроосоо түгжиж аваад, уйлах байх даа. /инээв/

- Та хэр аймхай вэ?

- Аймхай үедээ аймхай, зоригтой үедээ зоригтой.

-Юунаас илүү айдаг вэ? Айдсаа хэрхэн, яаж даван туулдаг вэ?

-Айдаг зүйл их олон бий. Тухайлбал, өндрөөс, хэт харанхуйгаас их айдаг.

- Өнөөдрийн сэтгэл санаагаа ямар нэг юмтай зүйрлэвэл юутай зүйрлэх байсан бэ?

-Американо. Би кофенд маш их дуртай. Кофе уухаар тайвширдаг юм. Ойрд маш ачаалалтай ажиллаж, их ажлын ард гарсан учраас сайхан тайвширсан байдалтай байна.

-“Тэгри чину” киноноос өөр уран бүтээлд оролцож байсан уу?

-Оюутан байхдаа СУИС-д киноны олны хэсэгт орж байсан удаа бий. Хамгийн анх +17 контентын “жижиг” дүрд тоглож байсан. Яг гол дүрийн бүтээлийн хувьд “Тэгри Чину” киноны Боорончын дүр анхных.

-Хамгийн сүүлд хаанаас өөртөө юу худалдаж авсан бэ?

-Нүдний шил авсан.

-Хамгийн олон жил эдэлж хэрэглэж байгаа зүйл?

-Нэг жижигхэн цүнх байдаг юм. Бага байхад бэлгэнд авч байсан. Хаа нэг тийш явахдаа байнга л авч явдаг, бараг 15 жил хэрэглэж байна.

-Хүүхэд байхад өгч байсан хамгийн үр дүнтэй шийтгэл?

-Ээждээ нэг удаа загнуулж байснаа ер мартдаггүй юм. Юунаас болсныг санахгүй байгаа ч ээж маань намайг бүх цаг үед “Чи айлын том учраас хийх ёстой юмаа цагт нь хийх амждаг байх хэрэгтэй, ирээдүйд чамд хэрэгтэй” гэдэг байлаа. Одоо бодоход тэр үг нь надад эергээр нөлөөлсөн юм шиг байдаг. Хүн надад ажил даалгавал тухайн цагт нь хийгээд, ард нь гарахаар үнэхээр аз жаргалтай болдог доо.

-Өөрийнхөө ямар дутагдалтай эвлэрсэн бэ?

-Унтамхай. Үнэхээр унтамхай. Зав чөлөө гарвал унтахыг илүүд үздэг. /инээв/

-Аминсанаа гэдэг хүнийг гурван үгээр тодорхойлбол?

-Сэтгэлээсээ, Хичээнгүй.

- 45 настай үеийнхээ өөрийгөө төсөөлбөл?

- Бүх амьдрал жигдрээд тогтсон, амар амгалан болсон байна гэж төсөөлдөг. Сайхан гэр бүлтэй, хөөрхөн хүүхдүүдтэй, бодож төлөвлөсөн ажлаа хийчихсэн. Ерөнхийдөө жаргалтай, амар амгалан амьдарна гэж боддог.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Хаха 1 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (1)
  • Bold • 3 жил - 202.21.123.56 Хариулах
    Zduu enenii jujigchin gj atsss bdiin
Шууд
Т.Аубакир: 5000 өрхийг "Өрхийн амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр"-т хамруулахыг зорьж байна
4 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Ур чадвар-2026” ажил мэргэжлийн уралдаан Өмнөговь аймагт болно
5 цагийн өмнө • 1м унших
Шууд
"МОНГОЛ ЭРДЭНЭ" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
5 цагийн өмнө • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
6 цагийн өмнө • 1м унших
Улс төр
АН-ЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД
6 цагийн өмнө • 1м унших
Шууд
ХҮҮХДҮҮД ХҮНД БЭРТЭЛ ГЭМТЭЛ АВААГҮЙ Ч ГССҮТ-Д ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖЭЭ
6 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Трамп: Иранд зэвсэг нийлүүлсэн орнуудад татвар ногдуулна
6 цагийн өмнө • 1м унших
Шууд
Мотоциклыг 18 насанд хүрсэн "А" ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодно
6 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл
6 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Ногоон автобусны” хэрэгт яллагдагчаар татагдсан 27 этгээдээр 134,5 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлжээ
6 цагийн өмнө • 1м унших
Шууд
"УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг хэлэлцэх эсэхийг ирэх долоо хоногт шийднэ
2026-04-10 • 1м унших
Эдийн засаг
Т.Аубакир: Ахмад настнуудад 15 сая хүртэлх хүүгүй зээлийг 3 хүртлэх жилийн хуацатай олгох асуудлыг судалж байна
2026-04-10 • 1м унших
Гадаад мэдээ
Швейцарь улс АНУ руу зэвсэг нийлүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзав
2026-04-10 • 1м унших
Шууд
“Улаанбаатар марафон-2026”
2026-04-10 • 1м унших
Шууд
Ах, эгч, дүүсийн өдөр
2026-04-10 • 1м унших
Шууд
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам
2026-04-10 • 1м унших
Шууд
Маргаашнаас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ
2026-04-09 • 1м унших
Шууд
“Playtime”
2026-04-09 • 1м унших
Шууд
Циркчид 7 хоногийн турш үнэгүй тоглоно
2026-04-09 • 1м унших
Гадаад мэдээ
Европын Холбоо нүүрстөрөгчийн татвар тогтоожээ
2026-04-09 • 1м унших
Шууд
УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДЫН ТУРШИЛТЫН БҮТЭЭЛИЙН УРАЛДААНД ДУНДГОВЬ АЙМГИЙН БАГШ НАР ТЭРГҮҮЛЛЭЭ
2026-04-09 • 1м унших
Шууд
11 прокурорт сахилгын шийтгэл оногдууллаа
2026-04-09 • 1м унших
Эдийн засаг
Төлөвлөгөөт 9376  хяналт шалгалтын ажлыг цуцлажээ
2026-04-09 • 1м унших
Сэдвийн мөрөөр
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн Б.Энхбаяртай гомдлыг хүлээн авч хэрэг үүсгэжээ
2026-04-09 • 1м унших
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
2026-04-06 • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026-04-06 • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2026-04-06 • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2026-04-06 • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2026-04-06 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх