Т.Сэдэд
Т.Сэдэд - Сэтгүүлч
2022-05-06 • 1м унших

Монгол Улсын дархан хил дээр хууль зөрчин нүүрс олборлож буй үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын улс төрийн эрх мэдэлтнүүд холбогджээ. Тодорхой хэлбэл, Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дахь Хилийн 0132 дугаар ангийн II застав орчим, улсын хилээс тавхан км зайд “Меланж” гэх компани нүүрс олборлолт эхлүүлжээ.

Хууль зөрчсөн энэ үйлдлийг нутгийн иргэд эсэргүүцэж буй. Учир юу гэвэл, Хилийн тухай хуулийн 26.3.1-д хилийн зурваст олборлолт явуулах байтугай газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглосон байдаг. Хилийн зурвас буюу хэн дуртай нь нэвтэрдэггүй шугамыг 15 километрээс дотогш  тогтоосон байдаг. Түүнчлэн Дорнод бол Монгол орны хамгийн үржил шимт, хар шороон хөрстэй төдийгүй их говийн цөлжилт, бэлчээрийн хомстлоос сэргийлэх гол бүс нутаг. Гэтэл МАН-ын "60 тэрбумын бүлэглэлийнхэн" энэ бүсэд, тэр дундаа хилийн зурвасын таван км дотор уул уурхайн лиценз авч, газрын хөрсийг хуулж байна.

Ингэж дураараа авирлах эрхээ тэд 2016 онд шинэчлэн баталсан Хилийн тухай хуулийн зарим нэмэлт зүйл заалтаар олж авсан байдаг. Тодруулбал, 26.3.1-тэй харшлахуйц заалт буюу “26.2.2 улсын хилийн зурваст хил хамгаалалтын зориулалттайгаас бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглах асуудлыг Засгийн газар шийдвэрлэх” гэсэн нэмэлт орсон байдаг. Улмаар 2017 оны есдүгээр сарын 29-нд дээр дурдсан “Меланж” гэх компани Дорнод аймгийн Баянтүнхэл сумын хилийн зурваст уул уурхайн ашиглалтын лиценз авсан байгаа юм.

Тухайн үед буюу Хилийн тухай хуулийг шинэчлэн батлахад /2016/ УИХ-ын даргаар М.Энхболд, Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат ажиллаж байв. Тэд хэдий эрх мэдлээ алдсан ч өөрсдөдөө ашигтай хууль батлан, хэдэн үеэ тэжээх “хуулийн цоорхой” гаргаж аваад алга болжээ.

Дээрх “Меланж” компанийн нүүрс олборлолтын ажилд туслан гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” компани хөрс хуулалт хийж байна. Мэдээж бүртгэл дээр түүний нэр байхгүй. Мөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдаагүй. Гэхдээ “Вертекс майнинг партнер” компанийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн төрсөн дүү Хассуурийн Хашчимэг ажиллаж байна. Энэ нь тус компани эрхэм гишүүний хамаарал бүхий болохыг хангалттай нотолж буй. Баттай эх сурвалжийн мэдээллээр энэ бүх асуудалд Х.Ганхуягийн төрсөн ах Х.Гантулгын эхнэр, "Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв" ТӨҮГ-ын захирал Б.Алтанцэцэг ч оролцоотой ажээ. Тэрбээр мөн БГД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг юм байна. 

Энэ компаниар дамжуулан Хөгжлийн банкнаас 33 тэрбумын зээлийг тус банкны захирал асан одоогийн УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй хамтран УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нар 2020 оны нэгдүгээр сарын 3-нд 33 ТЭРБУМ төгрөгийн зээл авсан нь ил болсон. Тэр ч бүү хэл “Вертекс майнинг партнер” компани зээлийн эргэн төлөлт хийгээгүй, чанаргүй зээлдэгчийн жагсаалд багтсан байдаг.

Компанийн түүхийн талаар эх сурвалжуудын мэдээллээс үзэхэд тус компанийн хувьцааг Х.Ганхуягийн дүү Х.Хашчимэгтэй хамт УИХ-ын гишүүн Г. Дамдинням эзэмшиж байж. Харин өдгөө УИХ-ын гишүүн Г.Дамдинням компанийн бүртгэлээс өөрийнхөө нэрийг хасуулсан байна.

Тэгвэл Монгол улсыг хөгжүүлэх зорилгоор байгуулсан Хөгжлийн банкнаас “тоносон” зээлээрээ чанаргүй зээлдэгчийн ангилалд хэдийнээ багтсан “Вертекс майнинг партнерс” компанид дахин даварч, дархан хил рүү халдах эрх мэдлийг хэн өгсөн бэ?

Энэ асуудлаар check.mn сайтын сурвалжлаг баг газар дээрээс нь бодит байдлыг удахгүй мэдээлнэ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (1)
  • Зочин • 3 жил - 202.21.123.56 Хариулах
    Сэргэлэн гэдэг генерал л мэднэ шүү дээр. Түүний оролцоогүйгээр ийм ажил явагдахгүй.
Эдийн засаг
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ
2026-01-08 • 1м унших
Шууд
Фукуок хот руу аялж буй иргэдийн анхааралд
2026-01-08 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ыг олон улсын 60 гаруй байгууллагаас гаргана
2026-01-08 • 1м унших
Шууд
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилж байна
2026-01-08 • 1м унших
Шууд
Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ
2026-01-08 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
2026-01-06 • 1м унших
Шууд
2026 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн хуулиуд
2026-01-06 • 1м унших
Гадаад мэдээ
Биткойн, этериумын ханш өсжээ
2026-01-06 • 1м унших
Эдийн засаг
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-01-06 • 1м унших
Шууд
Хүүхдийн урлан бүтээх төвийн нэмэлт элсэлтийн бүртгэл эхэллээ
2026-01-06 • 1м унших
Шууд
30 настай эмэгтэйг 4 настай охиных нь хамт хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ
2026-01-05 • 1м унших
Шууд
Тэмээчдийн баяр энэ сарын 23-25-нд Дундговь аймагт болно
2026-01-05 • 1м унших
Гадаад мэдээ
Венесуэлийг АНУ-ын Төрийн департаментын тэргүүн Марко Рубио удирдана
2026-01-05 • 1м унших
Гадаад мэдээ
“Дакар ралли-2026”
2026-01-05 • 1м унших
Эдийн засаг
2026 ОНД ЭМД-Д САРД 15.840, ЖИЛД 190.080 ТӨГРӨГ ТӨЛНӨ
2026-01-05 • 1м унших
Шууд
Есөн аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна
2026-01-05 • 1м унших
Шууд
ЦЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛДЭЭ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ
2026-01-04 • 1м унших
Шууд
ДЭЛХИЙН БРАЙЛЬ ҮСГИЙН ӨДӨР
2026-01-04 • 1м унших
Гадаад мэдээ
СОРОНЗОН ШУУРГАНЫ ТОО ЭРС НЭМЭГДЖЭЭ
2026-01-04 • 1м унших
Гадаад мэдээ
Юн Сок Ёлын цагдан хоригдох хугацааг сунгалаа
2026-01-04 • 1м унших
Шууд
COP17: Байгаль хамгаалалд ДНБ-ийхээ 1 хувийг зарцуулахыг зөвлөв
2026-01-04 • 1м унших
Шууд
Дүрэм зөрчсөн жолооч нарыг AI-аар илрүүлж хариуцлага тооцно
2026-01-02 • 1м унших
Шууд
БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг нэг жилээр сунгажээ
2026-01-02 • 1м унших
Гадаад мэдээ
Уоррен Баффет албан тушаалаа орхилоо
2026-01-02 • 1м унших
Эдийн засаг
Бүх төрлийн тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ
2025-12-31 • 1м унших
Улс төр
АН-ыг нэгтгэсэн Л.Гантөмөрийг харлуулж байгаагийн цаана юу байна вэ?
2025-12-31 • 1м унших
Шууд
18 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
2025-12-31 • 1м унших
Эдийн засаг
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг хаврын чуулганаар өргөн мэдүүлнэ
2025-12-31 • 1м унших
Эдийн засаг
Х.Нямбаатар: 2026 онд орон сууцжуулах төслийг урагшлуулж, барилгын салбарыг дэмжинэ
2025-12-31 • 1м унших
Гадаад мэдээ
ХУРДНЫ ЗАМЫН ХАМГИЙН УРТ НҮХЭН ГАРЦ
2025-12-31 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
1 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
1 Жилийн өмнө • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх