Сэтгүүлч
Сэтгүүлч - Сэтгүүлч
2022-06-27 • 1м унших

Техник, технологи хөгжихийн хэрээр хүн амын эрүүл мэнд “дордож”, түүнийг тордох, хамгаалах асуудал яригддаг гэдэг. Технологийн хөгжлөөс хоцрохгүй гэсээр жирийж буй завгүй амьдралын хэмнэлд халуун кофе, хөнгөн зууш, хар талх, хүйтэн кола, жантай гоймон бидний “ширээний нөхөр” болсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл бие организмын эрүүл мэндийн “угтах хаалга” болсон амны хөндийгөө бид хэрхэн арчилж, хамгаалах ёстой хийгээд шүдний гоо сайхны талаар “GOOD SMILE” эмнэлгийн Гүйцэтгэх захирал, шүдний эмч П.Билгүүндэгитэй ярилцлаа.

Шүд бол хүний гоо сайхан болоод гадаад төрх, дотор эрхтэн системд 80 хувь нөлөөлдөг маш чухал эрхтэн

-Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Гэвч шүдний өвчлөл гамшгийн хэмжээнд хүрлээ гэж эмч, мэргэжилтнүүд анхааруулж буй. Ерөнхийдөө танай эмнэлэгт эмчилгээ авахаар ирж буй үйлчлүүлэгчдийн дунд шүдний ямар өвчлөл, асуудал их байдаг вэ?

-Хүний гадаад төрх, өөртөө итгэх итгэлтэй байдалд нүүр дүүрэн инээмсэглэл, өөгүй эрүүл сайхан шүд чимэг болдог. Шүднээсээ санаа зовдог хүн бол хүмүүстэй уулзалт хийхдээ өөртөө итгэлгүй үйлдэл гаргаж эхэлнэ. Тэгмэгц нөгөө хүн уулзалт таалагдахгүй, тухгүй байгаа юм байна гэж буруу ойлгодог. Эсрэгээрээ шүд сайхантай хүн бол нүүр дүүрэн инээмсэглэж, юунаас ч санаа зовох, биеэ барих зүйлгүй бусадтай чөлөөтэй харилцаж чаддаг гэдэг судалгаа бий. Шүд бол хүний гоо сайхан болоод гадаад төрх, дотоод эртхэн системд 80 хувь нөлөөлдөг маш чухал эрхтэн. Тиймээс согог заслын эмчилгээ маш эрэлттэй байдаг. Шүдний өвчлөлийн хувьд эмчилгээний хэд хэдэн төрөлд хувааж үзэж болно. Хамгийн элбэг тохиолдож буй өвчлөл амны хөндийн өвчлөл буюу шүдний цоорол. Удаах нь түрүүнд дурдсан согог заслын эмчилгээ. Монголчууд нэг хэсэг Солонгос явж согогоо засуулдаг байсан бол сүүлийн жилүүдэд Монголдоо хийлгэх нь эрс нэмэгдсэн. Сайн эмнэлгүүд ч нэлээд олширсон. Тэгэхээр өвчлөл буурна гэж найдаж байна.

-Нэлээд өндөр хөгжилтэй улсын эрүүл мэндийн салбарт ажилладаг монгол хүнээс “Монгол улсад шүдний эмчилгээ маш сайн хийдэг. ОХУ, Германы технологиор эмч мэргэжилтнүүд суралцсан учраас эмч нар нь чадварлаг, эмчилгээний үнэ тариф нь маш хямд” гэж сонсож байлаа. Энэ хэр үнэний ортой вэ?

-Үнэн шүү. Орос, Герман улсын хувьд практик туршлага сайтай улс. Монголын эмч нар саяхныг хүртэл орос “школ”-той байсан. Манай эмч нарын хувьд аливаа технологийг нутагшуулахдаа маш сайн гэж хэлж болно. Хуучны сайн арга барилыг орчин үеийн технологитой хослуулан тэндээс “жинхэнэ монгол” эмчилгээ гаргаж чаддаг. Энэ нь монгол хүний онцлог чадамжтай холбоотой болов уу. Бидний хэлдэгээр монголчлохдоо сайн гэх үү дээ. Мөн төлбөрийн хувьд хаана ч байхгүй хямд өртөгтэй нь үнэн. Гадаад руу явж байгаа хүмүүс Монголдоо эмчлүүлээд явдаг шүү дээ.

Кофе уусны дараа шүдээ усаар зайлж байх хэрэгтэй

-Шүдний цоорол их байна гэж та хэллээ. Шүдний цооролд голлох хүчин зүйлийн нэг нь шүдний чулуужилт гэдэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Монгол Улсад таван хүн тутмын гурав нь амны хөндийдөө өнгөр, чулуутай байна. Шүд чулуужих эмгэг бол сүүлийн арван жилд ихэссэн. Шүдний чулуужих өвчин нь шүдний тулгуур эдийн буюу зөөлөн эдийн гэмтэл үүсгэдэг. Энэ юунаас болж байна гэхээр нэгдүгээрт, хоол хүнс. Хоёрдугаарт, бидний буруу дадал зуршлаас болж байна. Сүүлийн үед хүмүүс кофег өргөн хэрэглэдэг болсон. Гэхдээ хэрэглээг буруутгаж байгаа юм биш. Хэрэглэж байгаа бүх л зүйлд эерэг, сөрөг нөлөө байдаг. Зарим кофе шоп яагаад кофетой хамт ус авчирч өгдөг вэ гэхээр шүдэнд өнгөр тогтохоос сэргийлж, амаа зайлж уугаарай гэж өгч байгаа юм. Тодорхой хэмжээний будагч бодис агуулдаг хүнс учраас тэр. Үүнээс гадна сахарын агууламжтай бүтээгдэхүүний хэрэглээ. Хотын амьдралын завгүй хэмнэлд бид ресторанд хоол хүлээж суух хүртэл хэцүү болчихсон. Аль болох бэлэн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Дээр нь стрессээ тайлах гэж тамхи татаж байна.

Ам руугаа юу хийж буйгаа анхаарахаа байчихсан. Энэ бүхэн шүдний чулуужих эмгэгийг үүсгэж байна.

Гэхдээ шүдний чулуу бол бүрэн эмчлэгддэг өвчин. Гол нь эмчийн хяналтанд системтэй эмчлүүлж байж бүрэн эдгэрнэ. Эмчилгээнийхээ эцсийн үр дүнг үзтэлээ эмчлүүлэх хэрэгтэй. Гэвч манайхан нэг очиж чулуугаа түүлгэчихээд хэсэг мартаад дахиад гарч ирэхээр нь түүлгээд байдаг. Эхнээс нь системтэй эмчтэйгээ ярилцаж, улирал, сараар нь хяналтад орж, эмчилвэл бүрэн эдгэрнэ.

-Магадгүй хүмүүс шүдний чулууг хүмүүс том асуудал гэж авч үзэхгүй байж мэдэх юм.

-Байж суухын аргагүй болтол өвдөж, янгинахгүй болохоор жижиг асуудал гэж орхидог байх. Гэтэл шүд чулуужих буюу тулгуур эдийн өвчин бол хамгийн хортой, чимээгүй газар авдаг өвчин. Шүдний суурь өвчлөл нь болж байдаг. Зарим хүмүүс шүд цоороогүй, өвдөөгүй байснаа гэнэт хугараад уначихлаа гэдэг. Ийм хүмүүсийг үзэхэд шүд чулуужих өвчин нь архаг шатандаа орчихсон байдаг. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэг хамгийн чухал гэдгийг онцолмоор байна. Өнгөр тогтоод удчихсан шүд чулуужина. Чулуу нь хүндрэхээрээ тулгуур эдийн өвчин буюу шүдийг тойрч байгаа буйлыг гэмтээдэг. Мөн чулуужих өвчин цусаар дамждаг учраас чихрийн шижин өвчнийг үүсгэдэг. Цаашлаад элэг болон дотор эрхтэн системийн өвчлөл үүсгэх аюултай. Шүдний чулуу, тулгуур эдийн үрэвсэл цусаар халдварладаг учраас чимээгүй аюулыг дагуулдаг гэсэн үг. Зарим хүмүүсийн буйл зузаан ягаан болчихсон байдаг шүү дээ. Энэ бол эхний шинж тэмдэг. Тэгэхээр урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэж, хөнгөн хэлбэрийн өвчлөлтэй бол хичээнгүйлэн, эмчилж аваарай гэж зөвлөмөөр байна. Ялангуяа дунд болон хүнд хэлбэрийн өвчлөлтэй бол эмчийн хяналтад системтэй эмчлүүлээрэй гэж зөвлөе.

-Ерөнхийдөө амны хөндийн эрүүл мэнд бусад эрхтэн эрүүл байх эсэхийг шийддэг гэдэг. Та дээр хэлсэн буруу дадал зуршил их нөлөөлж байна гэж. Үүнд амны хөндийн арчилгаатай холбоотой буруу дадал нэлээд хувийг эзэлж байна уу. Амны хөндийн арчилгааг зөв хийх энгийн алхмуудын талаар зөвлөгөө өгөөч?

-Нэгдүгээрт, шүдээ тогтмол угаа гэж хэлнэ. Гэхдээ угаах нь нарийн учиртай. Зөвхөн өглөө, оройд буюу өдөрт хоёр удаа угаах биш 4-5 удаа угаах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, орчин цагийн соёлтой хүн таны цүнхэнд оо, сойз заавал байх ёстой гэсэн үг. Орчин цагт оффисын болон гадуур рестораны ариун цэврийн өрөө цэвэрхэн, тохилог болчихсон шүү дээ. Шүдээ бохирдсоны дараа оффис, гэр, ресторан, айлд байсан ч хамаагүй шүдээ сайхан угааж, цэвэрлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, оо чухал. Хүмүүс ямар оогоор угаах вэ гэж их асуудаг. Зөв оогоо олж угаахын тулд шүдний эмчид үзүүлээд, ямар өвчлөл эмгэгтэй гэдгээ оношлуулсны дараа өөрт тохирох оог сонгох нь илүү үр дүнтэй. Мэдээж, муу оо гэж байхгүй. Харин таны шүдэнд тохирох, тохирохгүй гэж бий. Тухайлбал, тулгуур эдийн үрэвсэлтэй бол ямар оогоор угаах, шүд сийгдэг бол аль оо зүгээр гэх мэт сонголтууд байдаг.

Гуравдугаарт, сойз, сойзны хэмжээ маш чухал. Бараг ооноос илүү чухал шүү.

Би үйлчлүүлэгч нартаа дөрвөн настай хүүхдийн сойзоор угаа гэж зөвлөдөг юм. Тэгэхээр хэтэрхий жижиг биш үү гээд гайхдаг. Нэг удаа манай нэг үйлчлүүлэгч надтай мэтгэлцээд байхаар нь би түүнд манай эмнэлэгт байдаг япон шүдний сойзыг авч яваад угааж үзэхийг санал болгосон юм. Хэд хоногийн дараа “Үнэхээр гайхалтай байлаа. Өмнө нь том хэмжээтэй сойзоор угаахдаа араа шүднүүдээ дутуу цэвэрлэдэг байжээ” гэсээр орж ирсэн. Миний хувьд одоог хүртэл хүүхдийн сойзоор шүдээ угаадаг. Мөн сойзны хэмжээнээс гадна сойзны үсний сонголт их чухал.

Харин дөрөвдүгээрт, оройны шүдний угаалт маш чухал ач холбогдолтой. Ихэнх хүмүүс орой шүдээ угаачихаад унтлагынхаа өрөө рүү шууд явахгүй гал тогоо руугаа орчихдог талтай. Сүү юм уу гарт таарсан зүйлээ ам руугаа хийчихдэг. Энэ бол хамгийн том алдаа.

-Унтахын өмнө шүдээ угаасныхаа дараа ямар нэг юм идчихээр  үр дүнгүй болчих нь ээ?

-Тийм ээ. Бүтэн өдрийн турш ягштал мөрдсөн амны хөндийн ариун цэвэр сахих хүчин чармайлтаа болон орой шүд угаасан үр дүнгээ үгүй хийчихэж байгаа юм. Хамгийн сүүлийн чухал зүйл бол урьдчилан сэргийлэх үзлэг. Манай эмнэлгийн хувьд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо үнэгүй. Хүн амны хөндийн эрүүл мэнддээ санаа тавиад, анхаараад ирж байхад бид бээлий өмсөөд, толинд харахын төлөө мөнгө авах шаардлагагүй. Эрүүл мэнд, энх эсэн байхад соёлын довтолгоо гэдэг шиг урьдчилан сэргийлэлт хамгийн чухал байдаг. 

-Хүмүүс шүдээ унах, өвчлөл газар авахаас урьдчилан сэргийлж ломбо тавиулдаг. Гэтэл ломбо сайн, муу гэх асуудал дагуулдаг. Ломбодуулах сайн юм уу, муу юм уу?

-Хүмүүс маш их асуудаг зүйл. Ломбодууллаа, ломбодуулсан чинь ломбо нь уначихлаа гэдэг ч юм уу. Ерөнхийдөө асуудал ихтэй сэдэв. Шүдний өвчлөл ихэссэхийн хэрээр эмнэлгүүд олширч байна. Тэгмэгц үйлчлүүлэгч нар тэдний ломбо сайн, тэдний ломбо муу гэж ярьдаг. Гэтэл үнэн хэрэгтээ шүдний ломбонд сайн, муу гэж ялгаа байдаггүй. Улаанбаатар хотод шүдний эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүд эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл нийлүүлдэг 4-5 газраас адилхан ломбо авч, эмчилгээндээ ашигладаг. Жижиг, дунд, том эмнэлэг гэлтгүй бүгд л адилхан материалтай ломбо ашиглаж байна. Тэр ч байтугай дүүргийн эмнэлэг, улсын том эмнэлэгийн ломбоны материал ижил. Материалын хувьд Монголын эмнэлгүүд маш чанартай, орчин үеийн бүхнийг ашиглаж буй. Харин ломбо тогтохгүй гэх асуудлын тухайд ямар цоорлыг яаж эмчлэх, багажаа хэрхэн сонгох, эмчилгээг хаанаас нь эхлэх болон яг аль шүд гэдгээс хамаарна. Жишээ нь, даралт их авдаг араа юу эсвэл хаздаг үүдэн шүд, тасладаг соёо шүд үү гэх мэт. Өөрөөр хэлбэл, тухайн үйлчлүүлэгчийн шүд хаанаа даралт авч, аль шүдээрээ илүү хаздаг, эмчлэх гэж байгаа шүд ямар үүрэгтэй, амны хөндийн эрүүл мэнд, өвчлөл хэр байгаа зэргийг судалж, тооцоолон ломбоо тавина гэсэн үг.  Тэрчлэн үйлчлүүлэгчийн насны онцлог хамаатай. Тухайлбал, ид насныхан кола их ууна, ахмадууд халуун юм ууна. Ломбо агшина, тэлнэ гэхчлэн найрлагыг мөн тооцоолно. Энэ мэтчилэн ломбо тавихад арга барил, тооцооллыг сайтар хийх нь чухал байдаг.

-Тэгэхээр ломбо сайн, муу гэхээс илүү эмчийн арга барил их нөлөөлдөг юм байна гэж ойлголоо, зөв үү?

-Тийм ээ. Үйлчлүүлэгч үүдээр орж ирэхэд наснаас эхлээд эхний дүн шинжилгээг эмч хийдэг. Дараа нь эмч үйлчлүүлэгчтэй ярилцаж, юу хүсч байгаа, яах хэрэгтэйг судална. Ерөнхийдөө эмчилгээ хэр чанартай байх нь ярилцлагаас хамаардаг. Мөн тухайн үйлчлүүлэгчийн асуудлыг оношлоод, хүссэн эмчилгээг хийж үр дүнд хүрэхийн тулд тэрхүү эмчилгээний давуу болон сөрөг талыг үйлчлүүлэгчид танилцуулж, заавар зөвлөмж өгөх нь чухал байдаг. Энгийн үед мөрддөг байсан дэглэмээс гурав дахин илүү дэглэм сахиж, гам барина. Ямар гам, дэглэм барих нь эмчилгээ тус бүрээс хамаараад өөр. Эмчийн хяналт, үзлэгийн хувьд манай эмнэлэг үнэ төлбөр авдаггүй.

-Уучлаарай, гэхдээ зарим эмч нар үйлчлүүлэгч “амыг нь ухах”-аас нааш мэдээлэл, зөвлөгөө өгөхгүй гаргачихдаг тал бий. Үүнээс болоод олон хүмүүс эмчилгээгээ үр дүнгүй болгож, гам, дэглэмээ алдаж, архаг, хууч өвчтэй болдог болов уу?

-Энэ бол эмчийн хандлагатай холбоотой. Гэхдээ эмч нараа муулахгүй. Орчин цагт IQ чадвараас илүү EQ чадвар моданд орж байгааг тодотгомоор байна. Ямар ч үйлчлүүлэгч орж ирж болно. Дээрээс нь нийгэм асар их стресстэй байна. Ямар ч үед тэр бүх хүмүүстэй нээлттэй ярилцаж, зовиурыг нь мэдэрч, зөв оношилсноор эмчилгээ үр дүнтэй, үйлчлүүлэгч сэтгэл хангалуун байна. Хувийн эмнэлгүүд хэдийгээр бизнесийн байгууллага ч гэлээ нэг талдаа эрүүл мэндийн байгууллага. Эмч мэргэжилтнүүд нь тангараг өргөсөн цагаан нөмрөгтнүүд шүү дээ. Бизнесийн зарчмаараа үйлчлүүлэгчдээ сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлнэ. Нөгөө талаасаа эрүүл мэндийн байгууллага учраас чанар, аюулгүй байдлыг сахиулж, хүний эрүүл мэндэд учирч болох эрсдлээс авран хамгаалах нь бидний үүрэг юм.

-Хүүхдийн шүдний өвчлөл эрс ихэссэн. 13 настай хүүхэд хиймэл шүд зүүгээд эхэлж байна.

-Насанд хүрэгчдийн шүдний өвчлөл хүүхэд байх үеийн арчилгаатай нягт холбоотой болов уу. Тэгвэл хүүхдийн шүдийг хэрхэн арчлах вэ. Хүүхдийн шүдний өвчлөлд нөлөөлж буй хүчин зүйлүүд юу байна вэ?

-Хүүхдийн шүдний өвчлөл эрс ихэссэн. 13 настай хүүхэд хиймэл шүд зүүгээд эхэлж байна. Өвчлөлийн хувьд аваад үзэхээр хүүхдүүдийн дунд шүдний цоорол их байна. Үүнд буруу арчилгаа их нөлөөлж байна. Хүмүүс эцэг эхчүүдийг хүүхдэдээ чихэр өглөө гэж буруутгаад байдаг. Чихэр идэж болно. Гол нь зөв цэвэрлэж, сайтар арчилдаг тохиолдолд энэ нь том асуудал биш. Харин хооллолтын тухайд гаргаж байгаа нэг том алдаа нь хүүхдэдээ миксердсэн хоол их өгдөг болсонтой холбоотой. Хүүхдээ зажлах үйл хийхгүй шууд залгих хоол хүнсээр тэжээгээд байна шүү дээ. Гэтэл амны хөндийд байрлах шүд бүр өөрийн гэсэн үүрэгтэй. Үүдэн шүд хазлаа, соёо шүд тасална, араа шүд зажилна. Эдгээр үйлдлийг хийх үед амны хөндийн булчингууд ажиллаж байдаг. Булчин ажиллахын хэрээр хүүхдийн эрүүний яс тэлэгдэнэ. Эрүүний яс тэлэгдэхийн хэрээр шүд бүрэн гүйцэд, тэгш ургана. Тэр ч бүү хэл булчин ажиллах үед тархи хүртэл ажиллаж байдаг. Япончууд хүүхдээ 33 зажил гэж сургадаг. Энэ их чухал зан үйл юм. Мөн хоолоо идэж байхдаа амтыг нь мэдэрч, төвлөрч идэх хэрэгтэй. Хүмүүс хоолоо идэж байхдаа юм үзэж, утсаа оролдоод ам руугаа юу орж байгааг анхаардаггүй. Гэтэл дутуу зажилсан хоол хүнс ходоодонд шим тэжээл болдоггүй. Шим тэжээлтэй хүнсээр тэжээгдээгүй ходоод, салст яадаг вэ гэхээр өвчилж, үрэвсэнэ. Энэ мэтчилэн эрхтэн системийн тогтолцоо эрүүл мэндэд салшгүй уялдаа холбоотой байдаг шүү дээ.

-Нярайн эмч нар хүүхдийн хэл, амны хөндийг өдөр бүр цэвэрлэхийг зөвлөдөг. Хэрхэн яаж, арчилж цэвэрлэх нь зүйтэй вэ?

-Хүүхдийн шүд арчилгаа шүд ургахаас өмнө буюу төрсөн цагаас эхэлдэг. Энэ бол маш том сэдэв. Төрөх байтугай хэвлийдээ тээж эхэлсэн цагаас эхэлнэ. Наад зах нь төрсний дараа хүүхдийн хэлний өнгөр, буйлыг зөөлөн ариутгасан маарлиар цэвэрлэж байгаад шүд ургаж эхэлмэгц зориулалтын оо, сойзыг ашиглах хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд хүүхэд маань амаа угаах дургүй байна гэдэг. Тэгэхээр хүүхдийг багаас нь тоглуулахдаа сойз гэдэг зүйлийг бариулаад дасгаж, сургах хэрэгтэй юм билээ. Мөн шүдний эмнэлгээс хүүхдүүд айж, зугтаад байдаг. Аргагүй шүү дээ. Өвдөж байхад нь дагуулж очоод нэмж өвтгөөд байгаа юм чинь. Манай эмнэлгийн хувьд эхний өдөр үзүүлэхгүй уйлаад байгаа хүүхдийг үзлэг хийхгүй, тоглуулж байгаад явуулчихдаг. Энэ бол эмнэлгийн орчинд хүүхдийг дасгаж байгаа хэрэг юм. Орилж байгаа хүүхдийг нэг удаа эмчилж болно л доо. Гэвч дараа нь тухайн хүүхэд эмнэлгээс, эмчээс, зүү тарианаас айж, зугтдаг болчихдог юм. Ер нь хүүхдийг ах, эгчийг нь эмнэлэг авч явахдаа дагуулаад явж байх хэрэгтэй. Дасгана гэдэг маш чухал. Насанд хүрэгчид хүртэл шүдний өрөмний дуунаас айдаг. Үнэн хэрэгтээ дуу ихтэй болохоос шүдний сойз шиг гэхдээ ус гардаг, шүдийг угааж ариутгадаг эд. Хүүхдийг орчинд нь дасгаж эмчлэхгүй бол дарж аваад хар шүдийг цагаан болгоно гэдэг өөрөө асуудал.

-Цар тахлын нөхцөл байдлаас хамаараад бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулахад хүндрэлтэй байна. Энэ хүндрэл хэр нөлөөлж байна вэ?

-Бизнесийн хувьд маш эмзэг цаг үетэй тулгарч байна. Харин манай эмнэлгийн хувьд энэ цаг үед бид ямар бодлого барьж байна вэ гэхээр үнийн хөөрөгдөлд автаж үйлчилгээний үнийг нэмэхгүй байх. Дан ганц Монгол улс гэлтгүй дэлхий нийтээрээ хямралтай байна шүү дээ. Тиймээс бид хямралын хүнд үед аль болох иргэддээ үнийн дарамт үүсгэхгүй байх бодлого барьсан. Мөн бид багцын эмчилгээ гаргасан. Тухайлбал, 145,000 төгрөгийн багцад таван шүдэнд цоорлын эмчилгээ хийлгэх, шүдний бүх чулууг түүж, өнгөлгөө хийгээд, фотор түрхэх эмчилгээ, үйлчилгээ багтдаг. Энэ эмчилгээг тус бүрээр нь бодвол 250,000 орчим төгрөг болдог. Үүнийг бид цар тахлын хямралын хүнд үед зориулж, гаргасан. Учир нь, цар тахлын өвчлөл, амны хөндий, хамар нармай, салстаар их дамждаг учраас эрүүл байх хэрэгтэй. Би дээр дурдсан, манай улсын хүн амын таван хүн амын тутмын хоёр нь амны хөндийн эрүүл мэнддээ анхаарал хандуулж байгаа. Ихэнх нь ажил, амьдралын завгүй хэв маягт анхаарах завгүй явна. Мөн манай эмнэлгийн хувьд үйлчилгээний үнийн тариф харьцангуй хямд. Хямд гэхээр хүмүүс муу юм уу гээд байдаг. Нэг талаараа ашгийн байгууллага ч гэлээ бид илүү хүмүүнлэг байхыг хичээдэг. Магадгүй ашиг нь багассан ч 5-10 жилийн дараа Монгол улсад амны хөндий, шүдний өвчлөлийг бууруулж, эрүүл монгол хүнийг бий болгох ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан байх болов уу гэж боддог

Эх сурвалж: Fourseasons олон улсын сэтгүүл

Ярилцсан: П.Мөнхжаргал

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Мэдээлэл
Ажлаа хангалтгүй хийдэг 1111 төвийг татан буулгая
2023-05-25 • 1м унших
Мэдээлэл
Баян-Өлгий аймаг руу хоёр талдаа 800 мянган төгрөгөөр ниснэ
2023-05-24 • 1м унших
Мэдээлэл
"Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ
2023-05-24 • 1м унших
Мэдээлэл
"Изинис Эйрвэйз" ХХК-ийн 130 орчим ажилчдынхаа цалинг өгч чадахгүй 4 сар болжээ
2023-05-24 • 1м унших
Мэдээлэл
Хүчтэй салхи, шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс гэр, хүнсний багц олгоно
2023-05-24 • 1м унших
Ярилцлага
Х.БАЯСГАЛАН: Хорих ангид ял эдэлж байсан хүмүүжигч эхнэрийн хамт нас барсан байдалтай байсан
2023-05-24 • 1м унших
Мэдээлэл
МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн албан тушаалд санаархсан Г.Ганзориг гэж хэн бэ?
2023-05-23 • 1м унших
Мэдээлэл
ГОВЬСҮМБЭР: Хоригдол эргэлтээр ирсэн эхнэрээ хөнөөсөн хэрэг гарчээ
2023-05-23 • 1м унших
Мэдээлэл
Б.Сэргэлэнбаатар МЗХ-г нутгийн зөвлөл болгож сонгуулийн төсөв босгосон гэв үү
2023-05-22 • 1м унших
Мэдээлэл
Кофегоо хэтрүүлэн бие нь огцом муудсан асуудал гаржээ
2023-05-12 • 1м унших
Мэдээлэл
Jet Sharing Mongolia ХХК түрээсийн скүүтертэй боллоо
2023-05-12 • 1м унших
Мэдээлэл
Туршлагатай мэргэжлийн эмч нараа шүдний явуулын эмчилгээний ажилд оролцуулжээ
2023-05-12 • 1м унших
Мэдээлэл
Загвар өмсөгч Энхболд буюу Индиго. Ийм улс яг хөгжих үү?
2023-05-12 • 1м унших
Мэдээлэл
Иргэний пост: Хүн чанаргүй Элчин сайд Солонгост суугаа Монголоор л дуусаасай
2023-05-12 • 1м унших
Мэдээлэл
Сургуулийн ой тэмдэглэх нэрээр сурагчдаас 100 мянга, багш ажилчдаас 300 мянган төгрөгийг хурааж эхэлжээ
2023-05-11 • 1м унших
Мэдээлэл
Монгол цэргийн нэгдсэн холбооны дэргэдэх “Генералуудын гэргий” клубээс 260 гаруй ном хандивлалаа
2023-05-11 • 1м унших
Мэдээлэл
Буянт- Ухаа нисэх буудалд ОБЕГ-ийн нисдэг тэрэг осолджээ
2023-05-10 • 1м унших
Мэдээлэл
БУЯНТ- УХАА НИСЭХ БУУДАЛД ОБЕГ-ИЙН НИСДЭГ ТЭРЭГ ОСОЛДЖЭЭ
2023-05-10 • 1м унших
Мэдээлэл
Ой хээрийн түймрээс сэргийлцгээе
2023-05-10 • 1м унших
Мэдээлэл
Цахилгаан шатаж гацсан хоёр иргэний амь насыг аварчээ
2023-05-10 • 1м унших
Мэдээлэл
Автозамын ослоор нэг иргэн амь насаа алджээ
2023-05-09 • 1м унших
Мэдээлэл
Увс аймагт гарсан ой хээрийн түймрийг унтраажээ
2023-05-09 • 1м унших
Мэдээлэл
Хонь хариулахаар явсан 13 настай охины амийг нь хөнөөсөн хэргийг 5 жилийн дараа илрүүлжээ
2023-05-05 • 1м унших
Мэдээлэл
Цахим бугуйвчинд ирж байгаа анхааруулга мессежийг зөрчил гэж андуурч байгаа нь буруу ойлголт юм
2023-05-05 • 1м унших
Мэдээлэл
14-р сургуулийн хажууд байрлах ШУНХЛАЙ ШТС-тай холбоотой санал гомдлын дагуу газар дээр нь ажиллалаа
2023-05-05 • 1м унших
Мэдээлэл
Дархан-Уул аймагт электрон тамхи худалдаалахыг хоригложээ
2023-05-05 • 1м унших
Мэдээлэл
Иргэний пост: Сэрэмжлүүлэг: Шүдээ угааж байсан хүү сойзоо хацартаа зоожээ
2023-05-05 • 1м унших
Мэдээлэл
Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор эмнэлгийн удирдлагуудтай уулзлаа
2023-05-03 • 1м унших
Мэдээлэл
Гүег хаана байна. Тэнд ажил өрнөж, асуудал шийдвэрлэгдэнэ
2023-05-02 • 1м унших
Мэдээлэл
"Миний эхнэр, миний хадам ээж" уран зураг
1 Сарын өмнө • 1м унших
Бүгдийг үзэх
Мэдээлэл
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Мэдээлэл
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Мэдээлэл
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
СЭДВИЙН МӨРӨӨР: "УБТЗ" ХНН-д бугшсан авлигын сүлжээ
2023-01-18 • 1м унших
Мэдээлэл
YELLOW NEWS: Э.Бат-Үүл МАН-д "доль үсрэв"
2022-11-23 • 1м унших
Мэдээлэл
Өөртэй итгэлтэй хүн: “Уучлаарай, би уудаггүй”
2022-11-23 • 1м унших
Мэдээлэл
Б.АЗЖАРГАЛ: БИ ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГӨӨР ӨӨРТӨӨ ТОХИРСОН БАЙШИН БАРЬСАН
2023-03-29 • 1м унших
Мэдээлэл
Зуун граммын “бугшсан” хандлагаас залуус татгалзана
2022-11-25 • 1м унших
Мэдээлэл
Найз нь уухгүй ээ, намайг алгасаарай
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
С.Мөнхчулуун: Славаг ОХУ, Сакура, Сүши зэргийг Япон будаа гэж иргэдийг төөрөгдөлд оруулж байна
2022-09-05 • 1м унших
Мэдээлэл
СЕНСААЦ: ХҮНИЙ ЭРХЭД ХАЛДСАН НОЦТОЙ БАРИМТ БАЯРЫН УУР АМЬСГАЛД ДАРАГДААД ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ!
2023-02-23 • 1м унших
Шууд
Монголын найман иргэн Вьетнамд хулгай хийхээр очсон гэж мэдүүлжээ
2022-06-13 • 1м унших
Мэдээлэл
Жүдо бөхийн тамирчин Ц.Цогтбаатар нарт Гавьяат тамирчин цол хүртээв
2022-11-26 • 1м унших
Мэдээлэл
Б.Мөнгөнзул автомашины эрхийн бичиг гардан авлаа
2022-08-13 • 1м унших
Мэдээлэл
Прокурорын байгууллага авлигын 10 хэргийг шүүхэд шилжүүллээ
2022-07-26 • 1м унших
Мэдээлэл
С.ТУНГАЛАГ: ХОРДСОН 19 ХҮҮХДИЙН АСУУДЛААР АЖЛЫН ХЭСЭГ ШУУРХАЙ ХУРАЛДСАН
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Зам хаагдаж болзошгүйг анхааруулав
2022-11-19 • 1м унших
Мэдээлэл
П.Сайнзориг: Хошин шогийнхонд элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдгөө одоо БОЛЬ
2022-10-18 • 1м унших
Бүгдийг үзэх