Т.Сэдэд
Т.Сэдэд - Сэтгүүлч
2025-11-12 • 2м унших

     Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг тойрсон балагтай үйл явдлууд сүүлийн үеийн улс төрийн дажинтай зэрэгцээд нийгэмд ил болсоор байна. Насаараа дарга дагаж төрийн алба хашсан С.Наранцогт нь өмнө нь Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яаманд ажиллаж байсан бөгөөд бизнес эрхэлж байсан туршлагагүй түүнийг Эдийн засаг хөгжлийн сайд асан увсын Ч.Хүрэлбаатарын дэмжлэгтэйгээр монголын хамгийн том уул уурхайн групп компанийн буюу бизнесийн байгууллагын захиралаар томилогдсон гэдэг.

     Тэрээр Эрдэнэс Монгол компанийн захиралаар томилогдоод хийж хэрэгжүүлсэн нүдэнд торж гарт баригдахаар үр дүнтэй ажил гэж даанч алга байна гэдгийг салбарынхан нь төдийгүй олон нийт шүүмжилсээр байгаа бөгөөд харин түүний тарьсан балаг л сүүлийн үед ил болсоор байна.

 

 Баримт 1. Компанийн бүтцийг данхайлгаж, төсвийн зардлыг нэмэгдүүлэв.

  С.Наранцогт нь Гүйцэтгэх захирлаар томилогдоод Эрдэнэс Монгол компанийн бүтэц орон тоог 3 дахин нэмэгдүүлж төсвийн зардлыг нэмэгдүүлсэн байна. С.Наранцогт нь томилогдсоныхоо дараа тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд бүтэц орон тоог нэмэгдүүлэх талаар танилцуулга хийж ингэхдээ шинээр ажилд авах хүмүүсийг нээлттэй сонгон шалгаруулалтаар ажилд авах ажлыг зохион байгуулахаар тохиролцсон байна. Сонгон шалгаруулалт нэртэй танил тал, өөрийн хүмүүсээр компанийг дүүргэх ажлыг ийнхүү хийж эхэлсэн бөгөөд өмнө нь 60 гаруй орон тоотойгоор ажиллаж болоод байсан компанийг  одоогоор 180 гаруй орон тоотой болгож данхайлгасан байна. Эдгээр 180 гаруй орон тоон дээр ажиллаж байгаа хүмүүс  нь бусад төрийн албан хаагчдын цалингаас 4-6 дахин их цалин хангамж авдаг нь шударга ёсонд нийцэхгүй байгаа бөгөөд гавьтай хийсэн ажилгүй хүмүүс зүгээр сууж байгаад өндөр цалин авч төрийн мөнгийг үр ашиггүй зарцуулсаар байна.

 

Баримт 2. Оюу толгой компаниас авсан 20 сая доллар алга болов.

Сүүлийн үед дуулиан тариад байгаа Оюу толгой компаниас Эрдэнэс Монгол компани болон түүний охин компаниар дамжуулж авсан гэх 20 сая долларын эрэлд УИХ-ын гишүүдээсээ эхлээд Монголчууд бүгд мордов. Лавтай мэдээллээр уг 20 сая долларыг Эрдэнэс Монгол компанийн охин компанийн данс руу Оюу толгой компаниас шилжүүлсэн нь үнэн бөгөөд харин зарцуулалтыг нь  нууцад хамааруулж байгаад үрээд дуусчихсан болж таарав. Энэхүү олон сая долларын зарцуулалтыг С.Наранцогт мэдээгүй юм шиг мэдэн будилж байгаа сурагтай. Угтаа бол энэ мөнгөний зарцуулах эрхийг, бас зарцуулалтад хяналт тавих үүргийг С.Наранцогт захирал өөрөө хэрэгжүүлж байсан нь тодорхой. Төрийн мөнгө уйлдаггүй ч ардаа мөртэй. Хууль хяналтын байгууллагууд энэ асуудлыг аль хэдийн шалгаад эхэлснийг Херо Баатарын хэлснээс харж болно.

  

  Баримт 3. Өөртөө 200 сая төгрөгийн урамшуулал авчээ.

С.Наранцогт захирал өөрийгөө сайн ажилласан гэж үнэлүүлээд 1 жилд 200 сая төгрөгийн урамшуулал цалин авсан байна. Угтаа  тэрээр үндсэн цалин гэж  сард 30 орчим сая төгрөгийн цалин авдагийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын сэтгүүлчдэд өгсөн мэдээллээс тодорхой болсон. Цалингийн хэмжээг нь зарласанд ууралсан С.Наранцогт захирал Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тогтоосон цалинг авч байгаа гээд эргэж мушгив. Тэгэхээр тэрээр жилд 360 орчим сая төгрөгийг зөвхөн үндсэн цалин гэж аваад дээрээс нь нэмэлт урамшуулал гэж 200 сая төгрөг авдаг нь ил болов. Харамсалтай нь авсан цалинтайгаа дүйцсэн ажил хийсэн үү гэвэл үгүй. Учир нь Эрдэнэс Монгол компани өөрөө үйлдвэрлэл эрхэлж хүрз нүүрс ч гаргадаггүй үндсэндээ цаасны компани юм байна. Энэ бол төсвийн үрэлгэн зарлагын бас нэгэн сонгодог жишээ юм.

 

 Баримт 4. Охин компаниудаасаа менежментийн төлбөр нэрээр дээрэм хийв.

Эрдэнэс Монгол компани өөрөө үйлдвэрлэл эрхэлдэггүй ч үйлдвэрлэл эрхэлж байгаа охин компаниудаасаа менежментийн төлбөр нэртэй боловсон дээрэм хийсэн байна. Тухайлбал өнгөрсөн жил л гэхэд охин компаниудаасаа 200 гаруй тэрбум төгрөгийг ямар ч менежмент үйлчилгээ үзүүлээгүй байж шууд борлуулалтын орлогоос нь татаж авч зарцуулсан байна. Энэ нь Үндэсний аудитын газрын аудитын хяналт шалгалтын дүгнэлт тайланд тоо хэмжээгээрээ дурайж байх юм. Угтаа энэ мөнгө ард түмний баялгийн санд орох ёстой ч Наранцогт захирлын гараар ордог байна.

 

                Үргэлжлэл бий...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 1 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Улс төр
Т.ДОРЖХАНД: Эрчим хүчний салбар уналтад орж байгаа нь шалтгаан нь цалин, хангамж муугийнх
2026-03-18 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Хөшөөтийн уурхайн тоосжилтын улмаас хүн, мал хордож эхэлжээ
2026-03-18 • 1м унших
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх