Нийслэлчүүд Туул голын гүнээс өдөрт 170 мянган шоо метр усыг хэрэгцээндээ авдаг. 1960-аад оны үед Туул гол нэг секундэд 1000 литр ус урсгах чадвартай байсан бол 2025 оны байдлаар 400литр болж буурсан. Тодруубал, гадаргын ус нь 60 хувиар багассан гэсэн үг.
Үүний нэг шалтгаан туул голын ай сав буюу хөрсний, гүний устай газарт байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулан барилгууд баригдаж байгаатай холбоотой. Жишээ нь бичлэгт харагдаж байгаа “Шунхлай холдинг” ХХК-ийн захиалгаар баригдаж буй барилгын талбайд нуур мэт ус тогтоолж, харин тус компани барилгаа барьж дуусгахын тулд хөрсний усыг ийнхүү хоолойгоор дамжуулан Улаанбаатар сувилалын хашааг дамнуулан зайлуулж байна.
УИХ-ын гишүүн П.Батчимэгийн хамаарал бүхий тус компанийг өдгөө түүний төрсөн ах П.Батсайхан удирддаг. "АПУ" архи, согтууруулах ундааны үйлдвэр, "Шунхлай" шатахуун түгээх станц, "MTS агро" зэрэг охин компаниудад хамаарах газрын олон асуудал бий. ХУД-ын 19-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй тус барилга эхний жишээ бөгөөд нийслэлчүүдийн ундны усны хэрэглээнд аюул учруулж эхэллээ.
БИЧЛЭГ ҮЗЭХ ХОЛБООС:




