Шороон шуурганы улмаас есөн иргэн төөрчээ
2024.04.14 •
1м унших
Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад суманд хоёр, Ханбогд суманд гээд нийт есөн иргэн төөрч эрэн хайх аврах ажиллагааг хийснээр эсэн мэнд олжээ.
Шуурганы улмаас өдрийн 16:00 цагийн байдлаар 19 байшингийн дээвэр, долоон гэр нурсан байна. Мөн цахилгааны шугамд гэмтэл гарч засварын баг үзлэг шалгалт хийж байгаа аж.