Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Нурболат нь гадаадад битгий хэл дотооддоо эзэмшээгүй цахилгааны мэргэжлээ ОХУ-ын Алтайн техникийн их сургуульд эзэмшчихсэн гээд хуурамч ДИПЛОМТАЙ цахилгаан шугам сүлжээний газрын даргын албан тушаалд суухаар улайрч буй. Түүнийг Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын даргаар томилуулахаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият 2023.06.20-ний өдөр АТГ-т материалыг нь "ашиг сонирхолын зөрчилтэй эсэхийг шалгуулахаар" хандсан.
Үүний хариуд тов тодорхой АТГ болон ЗГХХГ-аас Х.Нурбулатыг тус албан тушаалд томилогдох шаардлагыг хангахгүй байгаа тул Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангасан этгээдийг нэр дэвшүүлж, дээрх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон зөвлөмж бүхий албан бичиг Засаг дарга А.Камелиятад ирсэн ч тэрээр үл тоон өдгөө цахилгаан шугам сүлжээний даргаар Х.Нурбулатыг томилох захирамж гаргасан сурагтай.
Эрх бүхий албатууд нь болохгүй ээ гээд хариу илгээсэн атал хууль зөрчин тус суудалд томилох гэж буй нь Баян-Өлгий аймгийн эрх баригчдад хууль үйлчилдэггүй юу?