"Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Цог-Өрнөх бэлгийн дур хүслээ ёс бусаар хангав уу?
2023.10.23 •
1м унших
Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Цог-Өрнөхийг хууль сахиулах байгууллагынхан цагдан хорьжээ. Учир нь түүнийг насанд хүрээгүй хөвгүүнийг садар самуунд уруу татаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй хэмээн буруутгаж Эрүүгийн хуулийн 12.2-1 дэх заалтыг үндэслэжээ. ХУД-т оршин суудаг 15 настай хүү бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй талаар ээж нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу шалгаж эхэлсэн аж.
Г.Цог-Өрнөх фэйсбүүкт хуурамч хаяг нээж 15 настай хүүтэй танилцан, улмаар хууран мэхэлж автомашиндаа суулган Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутагт аваачин ёс бусаар бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй хэрэгт шалгагдаж байгаа аж.