Зүй бус үйлдэлтэй Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Нурболатыг цахилгаан шугам сүлжээний даргаар томилох гэж улайрч буй эрхэм бол Баян-Өлгий аймгийн засаг дарга А.Камелият юм.
Тэрээр тав орчим жилийн өмнө аймгийн Засаг даргын орлогчийн алба хашиж байхдаа 20 нас ч хүрээгүй А гэх эмэгтэй рүү ёс бус бичсэн мессэж, явуулсан зураг нь ил хэсэгтээ л хэл амны бай болсон. Тус үйл явдлыг нуун дарагдуулахаар А.Камелият хэрэндээ л хичээж адаг сүүлд Засаг даргын орлогчын албан тушаалаа өгсөнөөр мартагдсан юм.
Хэдий түүнийг албан тушаалгүй нам гүм байсан цаг хугацаанд тус хэрэг ч мартагдсан бөгөөд Засаг даргаар томилогдохтой зэрэгцэн өмнөх асуудлууд нь сөхөгдөж Засгийн газар, АТГ-ын зөвлөмж, шийвдэрийг дагаж, мөрдөж чадахгүй байдалд хүргэн, асуудалдаа барьцаалагдан дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу яваа бололтой.