Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Нурболат нь гадаадад битгий хэл дотооддоо эзэмшээгүй цахилгааны мэргэжлээ ОХУ-ын Алтайн техникийн их сургуульд эзэмшчихсэн гээд хуурамч ДИПЛОМТАЙ цахилгаан шугам сүлжээний газрын даргын албан тушаалд суухаар улайрч буй.
Түүнийг Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын даргаар томилуулахаар Баян-Өлгий аймгийн засаг дарга А.Камелият 2023.06.20-ний өдөр АТГ-т материалыг нь "ашиг сонирхолын зөрчилтэй эсэхийг шалгуулахаар" хандчихсан байдаг.
Үнэн хэрэгтээ ОХУ-ын Барнаулын шүүх Алтайн техникийн их сургуулиас Х.Нурболатыг цахилгааны мэргэжлээр ДИПЛОМ аваагүй хэмээн тодорхойлсон шиидвэрийг хууль зүйн яамаар дамжуулсан байдаг. Уг шийдвэрийн дагуу Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шалгалт хийж 2020 онд тус аймгийн шүүхийн шинжилгээнээс диплом хуурамч биш хэмээн дүгнэж, прокурорын газраас хэргийг хаасан.
Түүний дараа УЕП-ын газарт гомдол ирж, Баян-Өлгий аймгийн прокурорын газарт дамжуулан дахин хэрэг нээж шалгахад ХУУРАМЧ ДИПЛОМ гэдэг нь батлагдаж, хөнгөн гэмт хэрэг хэмээн үзэж хуулийн хариуцлага хүлээлгэх гэхэд аль хэдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан тул хэргээс мултарч чаджээ.
Үргэлжлэл бий...