"Арц суварга" ХХК-ийн захирал Ш.Алтансүх нь зам засварын тендэрийн ажилд төрд нөлөөтэй хэдэн этгүүдийн эрх мэдэл албан тушаалыг урвуулан ашиглаж бүлэглэн тендэрт ганцаар шалгарч, чанаргүй бүтээн байгуулалт хийж улсад хохирол учруулсан. Тэгвэл тэдгээр ноцтой жишээг хүргэе.
- Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Оюу Толгой ХХК-ийн захиалгаар Ханбумбат нисэх буудлын хатуу хучилттай аэродром болон барилга байгууламжуудыг бүтээж байсан. Тус буудлыг барихдаа 60 тэрбумын санхүүжилт авч түүнийхээ гуравны нэг буюу 20 тэрбум төгрөгөөр хатуу хучилттай зам, барилга зэргийг хийж гүйцэтгэн, үлдсэн 40 тэрбум төгрөгийг ходоодныхоо хаашаа шидчихсэн нь учир битүүлэг.
- Монос их сургуулийн уулзвараас Сонсголон хүртэлх 5.5 км замын ажлыг 2014 онд “Арц суварга ” ХХК шинэчлэн засварлаж эхэлсэн. Уг зам засварын ажилд нийт 23 тэрбум төгрөг буюу авто замын ажил явагдах бодит үнэлгээнээс хэт өндөр өртгөөр улсын төсвөөс санхүүжилт авч байсан.
- Улсад хохирол учруулсныг илтгэх нь 2019 онд тендэрт оролцож авсан Дорнод аймгийн Хэрлэн сумын төвийн 5.5 км хатуу хучилттай зам барилгын ажил нь гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад ороогүй, чанар хийцийн хувьд богино настай, шаардлага хангаагүй тул 19 сая төгрөгөөр торгуулж байсан удаатай.
- Сонсголонгийн авто замын ажлыг “Арц Суварга ХХК ” нь 1 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр төлөвлөсөн ч төсвөө өргөтгөж 13 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэн татсан. Түүнчлэн дээрх авто замын ажилтай холбогдуулан Ж.Энхбаяр гишүүн ахлан ажилсан ажлын хэсгийн шалгалтын явцад “Гудамж төсөл”-ийг төсөвт өртгөө үндэслэлгүйгээр 1 тэрбумаас 13тэрбум хүртэл өссөн хэмээн дүгнэжээ. Энэ нь “Арц Суварга ХХК –ний зөвхөн авто зам, дэд бүтэцтэй холбоотой зөрчлүүд юм. Товчхондоо татвар төлөгчдийн мөнгөөр бий болж буй төсвийн хөрөнгийг гадны нөлөөлөлтэй хямд эх үүсвэрээр татаж авч буй гэмт үйлдэл юм.
Мөн 2010 онд барилгын подъёмон дээрээс унаж нас барсан ажилтныхаа ар гэрт нөхөн олговорыг бүтэн олголгүй "ядарсан айл юм байна, хэдэн төгрөг өгөөд сал" хэмээн хэлсэн байдгыг нас барсан ажилтны ээж нулимсаа залгин ярьсан нь саяхан билээ.