Ой хээрийн түймрээс сэргийлцгээе
2023.05.10 •
1м унших
Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн Ямаатын сэрвэн гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.09-ний өдрийн 20:09 цагт хүлээн авсан. Асгат сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 21:30 цагт хээрийн гал түймрийг цурамд оруулж, 22:50 цагт бүрэн унтраасан.
Урьдчилсан байдлаар түймэрт 200 га талбай шатсан.