“Боби” нохой хамгийн өндөр настай нохой болж Геннисийн дээд амжилтыг эвдлээ
2023.02.04 •
1м унших
Өмнөх хамгийн өндөр настай нохой нь Автралийн Блюи байсан бөгөөд 1939 онд 29 нас 5 сартайдаа нас баржээ.
Энэ нохойг дэлхийн хамгийн өндөр настай нохойгоор гиннесийн номонд бүртгэж, 100 жилийн турш хадгалагдсан байсан бол Боби нохой дээд амжилтыг эвдлээ.
Боби бол цэвэр Рафейро До Алентехо үүлдэр бөгөөд дундаж наслалт нь 12-14 жил байдаг. Тэрээр Португалийн баруун эргийн ойролцоох Конкейрос тосгонд гурван ах дүүийн хамт төрснөөс хойш бүх насаараа Коста гэр бүлтэй хамт амьдарсан.
2023 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар Боби 30 нас 226 хоногтой бөгөөд биеийн байдал сайн байгаа гэжээ.
Эх сурвалж: BBC