Ковид-19-ийн Омикрон хувилбар гарахаас өмнө Ковидийн нас баралт ихэвчлэн Токио, Осака зэрэг хотуудад тохиолддог байсан бол одоо улс орон даяар тохиолдож байна гэж ДЭМБ-ын халдварт өвчний тандалт, хариу арга хэмжээний бүс нутгийн зөвлөхөөр ажиллаж байсан доктор Ошитани хэлэв."Жижиг мужууд болон хөдөө орон нутагт ахмад настны эзлэх хувь улсын дунджаас ч өндөр байна. Газарзүйн энэ хэлбэр өөрчлөгдөж байгаа нь нас баралт нэмэгдэх хандлагад нөлөөлж магадгүй" хэмээжээ.1950 оноос хойш Япон улсад хөгширөлт ихэссэн. Өндөр настнуудын дархлаа сул байгаа учраас Япон улсад коронавирусын нас баралт нэмэгдсээр байна.Япон улс нэг удаа Ковидийн нас баралтын түвшин хамгийн бага улсуудын нэг байсан ч 2022 оны сүүлээс хойш энэ тоо өссөөр өнгөрсөн 1 сард оргилдоо хүрсэн байна.