Өнгөрсөн онд улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох шийдвэр гарсан.
Нийслэлийн мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг: “2023 оны гуравдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгож эхэлнэ. Энэ ажлыг ЗТХЯ болон нийслэл холбогдох албаныхан хамтран зохион байгуулна” хэмээжээ.
Гол зорилго:
Hэгдүгээрт, зам ашигласан хугацаа болон төлбөрийг уртаар тооцох чиглэлд орно.
Хоёрдугаарт, зам дээр ямар нэг байдлаар хууль зөрчсөн тээврийн хэрэгслүүдийг илрүүлнэ.
Гуравдугаарт, иргэдэд замын түгжрэлийн талаарх мэдээллийг түргэн шуурхай хүргэх юм.
Цахим гэрчилгээг төлбөргүй олгох ажил хоёр сарын хугацаанд зохион байгуулагдаж зургаадугаар сарын 1-нээс цахим гэрчилгээг бүрэн нэвтрүүлэхээр тооцоолон ЗТХЯ болон Үндэсний хороо ажиллаж байна.
Цахим гэрчилгээг нэг сая орчим тээврийн хэрэгсэлд олгоно. Үүнд чиргүүл, мопед, мотоцикл хамаарна. Мөн цахим гэрчилгээ аваагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг сайд Ж. Сүхбаатар мэдээллэж байсан билээ.