Улаанбаатар хот энэ онд шинээр 100 гаруй автобус оруулж ирэн ашиглаж байгаа ч иргэд нийтийн тээврээ хүлээсээр л...
Шинэ автобус дулаахан тохитой хэдий ч өдрийн од шиг шинэ унаандаа амжиж суух нь ховор.
Хөргөгч шиг хүйтэн нийтийн тээвэртээ даарахаас гадна бүр багтахгүй үлдэж байгаа иргэд олон байлаа.
"Одоо ингээд өвөл дууслаа даа" гэж өөрсдийгөө тайвшруулж байгаа нь өрөвдөлтэй. "Нийтийн тээвэр нь хүрэлцээтэй, тохитой, дулаахан байвал хэн ч машин унаж түгжрэхийг хүсэхгүй шүү дээ" гэж хүн бүр ярьцгааж байв.
Хэзээ нэг нийтийн тээвэр нь тэр жишигт хүрэх юм бол доо.
Өвлийн тэсгэм хүйтэнд автобусны буудал дээр 20-30 минут нийтийн тээврээ хүлээж, хөргөгч шиг нийтийн тээвэртээ өдөр бүрийн 1 цагийг зориулж байгаа манай улсын ард түмний өвчлөл яаж буурах билээ. Монголчууд бид дулаан явбал мянган лан гэдэг. Гэхдээ өнөөдрийн Монгол улсад Мянган лангийн татвар төлж байж дулаахан нийтийн тээвэртэй болох шинжтэй....