Туул голд автомашинтай цөмөрсөн жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдийг аварчээ
2023.01.31 •
1м унших
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэст “Туул” голын мөс цөмөрч автомашин суужээ. Улмаар жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд гарч чадахгүй байна гэсэн дуудлага энэ сарын 29-ний өдрийн 18:02 цагт ОБЕГ-т ирсэн байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Мөөгт-Ам” амралтын газраас хойш 1 км-т иргэн Б /34 настай, эрэгтэй/-ын “Приус-20” загварын суудлын автомашин “Туул” голын мөс цөмөрч суусан байжээ. Алба хаагчид 40 минут ажиллаж автомашиныг татан гарган зорчигч 4 том хүн, 1 бага насны хүүхдийг авран хамгаалжээ.