Б.Анужин
Б.Анужин - Сэтгүүлч
2022-08-12 • 1м унших

Хичээлийн шинэ жил эхлэхэд сар хагасын хугацаа үлджээ. Эцэг эхчүүд хичээлийн дүрэмт хувцаснаас эхлээд хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангах ажил ид өрнөж буй. Гэвч дүрэмт хувцасны үнэ өмнөх жилүүдийнхээс эрс нэмэгдсэн тухай нийгмийн сүлжээгээр гомдол, шүүмж өрнөх болов. Зарим нь сурагчийн дүрэмт хувцаснаас татгалзаж, энгийн поло цамц, хар өмд өмсүүлэх тухай ч санал дэвшүүлээд байна.

Амьдралын боломж өртөг тааруу өрхүүдэд үнийн өсөлт дарамт болж байгаа хэдий ч нөгөө талаас дүрэмт хувцсаар жигдрэх нь хүүхэд бүр ижил тэгш байж, ялгаварлан гадуурхалтаас ангид байх нөхцөлийг бүрдүүлдэг гэдгийг зарим судлаачид онцолж байна. Ийн шүүмж, мэтгэлцээн өрнөх болсон нь мөн дүрэмт хувцасны чанар, хийцтэй ч холбоотой юм.

Үндэсний үйлдвэрүүдэд БСШУЯ-наас загвар болон стандартыг тодорхойлж өгдөг ч чанар стандарт, борлуулалтад хяналт тавьж оролцдоггүй ажээ.

Энэ талаар бид зарим иргэдээс үзэл бодлыг нь сонссон юм.

Иргэн А.Болормаа "Манай ач охин бага ангид сурдаг. Өмнө жил арай илүү эдэлгээтэй байх гэсэн үүднээс дотоодын дүрэмт хувцас авч өгтөл бөөсөрчихсөн. Эцэг эхчүүд сургуулийн дүрэмт хувцас худалдан авахдаа дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг илүүтэй сонирхдог ч хэт өндөр үнэтэй.  Тэгсэн атал нэг жилийн эдэлгээ даахгүй материалтай байдаг. Ийм дүрэмт хувцсыг үнэтэй авна гэдэг хэцүү. Дотоодын дүрэмт хувцас үнийн хувьд илүү өссөн байна. Хятадаас орж ирдэг дүрэмт хувцаснаас ялгараад байх зүйлгүй санагдсан. Ихэнх хүмүүс л үнэ хямд, материал нь хог татахгүй, биед эвтээхнийг нь сайшааж Хятадаас орж ирсэн дүрэмтийг авч байна” гэж ярилаа.

Шүүмжлэл дагуулаад буй үнийн асуудлын тухайд борлуулагчид түүхий эдийн үнийн өсөлт болон тээврийн зардлын улмаас дүрэмт хувцасны үнэ өссөн гэсэн байр суурьтай байгаа билээ.

Иймд бид дотооддоо үйлдвэрлэдэг болон урд хөршөөс орж ирдэг сурагчийн дүрэмт хувцасны үнэ ханшийг тодруулахаар сурагчийн дүрэмт хувцас худалдаалдаг Бөмбөгөр, Дүнжингарав худалдааны төв болон “Өүлэн Менч”, “Бүтээлч Үйлс” ХХК-нийг зорилоо.

Биднийг “Бөмбөгөр” худалдааны төвд очиход хөл хөдөлгөөн ихтэй, хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангаж яваа эцэг эхчүүд тааралдлаа. “Хүүхдийн дүрэмт хувцасны үнэ тэнгэрт хадчихсан байна” гэх үг лангууны цаана байх ихэнх хүнээс гарах аж.

Монголд үйлдвэрлэсэн дүрэмт хувцасны үнийн хувьд өмнө жил:

  • Бага ангийн сурагчдын дүрэмт хувцас 88-117 мянган төгрөг
  • Дунд анги 136-144 мянган төгрөг
  • Ахлах анги 158-172 мянган төгрөгийн хооронд байсан бол энэ жилийн байдлаар бага анги 115-165 мянган төгрөг, дунд анги 193-198 мянган төгрөг, ахлах анги 213-232 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Материалын хувьд 60 хувь нь хөвөн даавуу, 40 хувь нь хонины ноосоор үйлдвэрлэсэн мөн биед эвтэйхэн, бөөсрөхгүй, харшил өгөхгүй зэргийг үйлдвэрлэгчид онцолж байлаа.

Харин урд хөршөөс орж ирдэг дүрэмт хувцасны хувьд бага анги 103-165 мянган төгрөг, дунд анги 192-196 мянга төгрөг, ахлах анги 210-230 мянган төгрөгний үнэтэй байв.

Өмнө жилээс 10-32 мяган төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд харин зургаан сард урдаас авчирсан гэх зарим лангуу нь өмнө жилийнхээ үнээр худалдаалж байлаа.

"Дүнжингарав" худалдааны төвийн хувьд бага ангийн сурагчдын дүрэмт хувцас 88-117 мянган төгрөг, дунд анги 136-144 мянган төгрөг, ахлах анги 158-172 мянган төгрөгийн хооронд байсан бол өнөөдрийн байдлаар бага анги 115-165 мянган төгрөг, дунд анги 193-198 мянган төгрөг, ахлах анги 213-232 мянган төгрөгөөр худалдаалж байна. Урд хөршөөс оруулж ирдэг дүрэмт хувцас нь даавуун материалтай, биед эвтэйхнээс гадна үнийн хувьд дотооддоо үйлдвэрлэсэн дүрэмт хувцаснаас хямд учир худалдан авагч элбэг байв.

“Өүлэн менч” ХХК-ийн хувьд бага ангийн дүрэмт хувцас 115-164 мянган төгрөг, дунд анги 192-197 мянган төгрөг, ахлах анги 212-231 мянган төгрөгний үнэтэй байна.

“Бүтээлч Үйлст” ХХК-ийн хувьд бага анги 115-165 мянган төгрөг, дунд анги 192-197 мянган төгрөг, ахлах анги 212-232 мянган төгрөгөөр худалдаалж байв.

"Бөмбөгөр худалдааны төв" Хятад дүрэмт хувцасны үнэ
Бөмбөгөр худалдааны төвийн дотоодын дүрэмт хувцасны үнэ
"Бөмбөгөр худалдааны төв" дотоодын дүрэмт хувцасны үнэ
"Бүтээлч Үйлст" ХХК-ний дүрэмт хувцасны үнэ
"Өүлэн менч" ХХК-ийн дүрэмт хувцасны үнэ

Дунд ангийн сурагчдын дүрэмт хувцасны үнэ 20-40 мянган төгрөгөөр, ахлах анги 50-60 орчим мянган төгрөгөөр нэмэгджээ. Энэ хичээлийн жилд сурагчийн дүрэмт хувцас өнгөрсөн онтой харьцуулахад багц үнээрээ 10-60 мянган төгрөгөөр нэмэгдэж, 29 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 1 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Мэдээлэл
Өмгөөлөгч Г.Батбаяр машиндаа нас барсан байдалтай олджээ
7 цагийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Н.БАТСҮМБЭРЭЛ: 1500 сурагчтай сургууль спорт заалгүй байна
9 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Д.Дагвадорж: Эх хэлтэн та бүхэндээ машид их талархлаа. Циркээ /2024.07.07/-нд нээнэ
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг түр хааж, хэсэгчлэн засварлана
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах асуудлыг УИХ-аар хаалттай хэлэлцлээ
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана
11 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Өнгөрсөн 7 хоногт 8816 иргэн И-баримт аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ төлжээ
11 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Зам тээврийн ослын 0.2 хувь нь замын эвдрэл гэмтэл, гэрэлтүүлэгтэй холбоотой
11 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Цагдаагийн байгууллагаас эргүүлийн хяналтын бүсийн тоог нэмэгдүүллээ
11 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
“ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛ БА ЭМЭГТЭЙЧҮҮД” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
12 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
АНУ руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 "Dreamliner" агаарын хөлгөө хүлээн авлаа
14 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ТЕАТР БАЙНГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ
14 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна
15 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
12 дугаар ангийн 19 сурагч "Сурагч солилцоо" хөтөлбөрт хамрагдаж, БНСУ-ын Инчон хотын сургуульд суралцлаа
15 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний үйлдвэрлэлээ хараат байдал руу түлхэж байна гэсэн үг
16 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Шударга байдлын үнэлгээгээр төрийн байгууллагуудад авлига түгээмэл байна гэсэн дүгнэлт гарчээ
16 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана
17 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан Төрийн ордонд эхэллээ
17 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
The MongolZ баг анх удаа "ESL Pro League" тэмцээний Playoff шатанд шалгарлаа
17 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Улсын хэмжээнд төрийн байгууллагуудын 8,100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаартай болжээ
17 цагийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
39 дүгээр сургуулийг татан буулгах уу, газрыг нь булаасан Д.Бат-Эрдэнэд хуулийн хариуцлага хүлээлгэх үү?
2024-04-25 • 1м унших
Мэдээлэл
2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэний мөрийн хөтөлбөрийг хүлээн авчээ
2024-04-25 • 1м унших
Мэдээлэл
Чехийн Прага хотод Чингис хааны үзэсгэлэнг гаргана
2024-04-25 • 1м унших
Мэдээлэл
Монгол Улс одоогийн байдлаар олимпын 13 эрх аваад байна
2024-04-25 • 1м унших
Мэдээлэл
Сонсголонгийн гүүрний нэг талын чиглэлийг өнөөдөр /2024.04.25/-ны 23:00 цагаас түр хааж, засварлана
2024-04-25 • 1м унших
Мэдээлэл
"Өнөөдрөөс эхлэн нийслэлийн есөн дүүргийн 28 байршилд нөөцийн махыг гулуузаар нь худалдана"
2024-04-25 • 1м унших
Мэдээлэл
ХАНГАЙ ЗОЧИД БУУДЛЫН ЭЗЭМШИГЧИД ШААРДЛАГА ТАВИЛАА
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
“Pepsi АЛТАН ЦОМ“ бүх оддын барилдааны шагналыг бөхчүүд рүү шилжүүлэн, ажиллаж байна
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
"Гэмт хэргийн хот" киноны 4-р анги өнөөдөр нээлтээ хийнэ
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
ДОРНОГОВЬД АМИА АЛДСАН 12 НАСТАЙ ОХИНЫ ӨМГӨӨЛӨГЧ Л.БАТТОГТОХ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
2024-04-24 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Мэдээлэл
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Мэдээлэл
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Мэдээлэл
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Мэдээлэл
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
1 Жилийн өмнө • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Мэдээлэл
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
СЭДВИЙН МӨРӨӨР: "УБТЗ" ХНН-д бугшсан авлигын сүлжээ
2023-01-18 • 1м унших
Шууд
Гурван хүүгийн аавд туслах ХАНДИВЫН АЯНД нэгдэхийг уриалж байна
2024-02-23 • 1м унших
Мэдээлэл
Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг тараахыг шаардаж мэдээлэл хийнэ
2023-10-05 • 1м унших
Мэдээлэл
YELLOW NEWS: Э.Бат-Үүл МАН-д "доль үсрэв"
2022-11-23 • 1м унших
Шууд
ШШГЕГ: Н.Өнөрцэцэг Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон нэг ч хоригдогчтой таараагүй, уулзуулаагүй
2023-12-15 • 1м унших
Шууд
Ц.ДОРЖХАНД: 5.2 сая тонн нүүрс алга болсон буюу 2.5 их наяд төгрөгрийн хулгайн асуудал ил гарч ирж байна
2023-12-18 • 1м унших
Шууд
Ж.ГАНБААТАР: Шатахуун хангалттай байгаа. Иргэд оочир, түгжрэл үүсгэхгүй бол хэвийн болчихоно
2023-12-18 • 1м унших
Мэдээлэл
Өөртэй итгэлтэй хүн: “Уучлаарай, би уудаггүй”
2022-11-23 • 1м унших
Мэдээлэл
Б.АЗЖАРГАЛ: БИ ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГӨӨР ӨӨРТӨӨ ТОХИРСОН БАЙШИН БАРЬСАН
2023-03-30 • 1м унших
Мэдээлэл
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "МоЭнКо" ХХК-ийг С.Бямбацогт сайдтай нэгдмэл ашиг сонирхолтой гэв
2023-12-29 • 1м унших
Бүгдийг үзэх