Ц.Мөнхсайхан
Ц.Мөнхсайхан - Сэтгүүлч
2022-07-11 • 1м унших

16:20 цаг: Их насны морьд бариандаа орж ирлээ

Түүхэн ойг хамтатган тэмдэглэж буй 2022 оны баяр цэнгэл наадмын их насны морьдын уралдаанд 330 нь гарааны зурхайгаас эргэснээс түрүү магнайд Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул Аймгийн алдарт уяач Сүрэнжавын Энхтөрийн Дүүгүүр хээр морь хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Хээр морь улс, бүсийн хоёр түрүү, нэг айргийн эзэн билээ.

Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Монгол улсын Манлай уяач Гантөмөрийн Чинзоригийн цавьдар давхилаа. Айргийн гуравт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын цавьдар давхилаа. Цавьдар морь бүсийн уралдааны түрүү, айргийн эзэн юм.

Айргийн дөрөвт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Цэдэндамбын Эрдэнэбаярын бор халзан. Бор морь бүсийн уралдааны айргийн эзэн. Айргийн тавд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн  халиун хурдаллаа. Халиун морь улсын наадмын түрүү, айргийн эзэн билээ.

14:40 цаг: Их насны 380 хурдан хүлэг гарааны зурхайгаас хөдөллөө

Хамгийн хол зайд уралддаг их насны морьдын сэрвээний хэмжилтийг яг одоо хийж байна. Монгол орны өнцөг булан бүрээс хурд, шандас сойхоор ирсэн их насны 423 морь бүртгүүлж, 380 нь уралдахаар боллоо. Эдгээрийн дунд цуут хурдан Тод янзагаас эхлээд улсын наадмын олон удаагийн айраг, түрүү авсан хурдан буянтууд байна.

14:10 цаг Үндэсний хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ.

Энэ үеэр бөхийн барилдааны баруун талын тэргүүн магнайд хэн гарах вэ гэдэг дээр Дархан аварга А.Сүхбат маргаан өрнүүллээ. Тэрбээр эрэмбээрээ эхэлж гарах ёстой хэмээж, баяр наадмын комисст ханджээ.

Харин наадмын комисс, Үндэсний бөхийн холбооноос гаргасан эрэмбийн дагуу Дархан аварга Г.Өсөхбаяр баруун талыг магнайлахаар дуудлаа. 

Харин А.Сүхбат аварга баяр наадамд барилдахаас татгалзсан байна.

Ингэснээр нэгийн даваа эхэллээ.

Нэгийн даваанд оноолт таарсан байдлыг сонирхуулъя.

Б.Бат-Эрдэнэ (Дар.ав) - Х.Шаарийбуу (З.б)

Г.Өсөхбаяр (Дар.ав) - Э.Гүнзориг (З.б)

А.Сүхбат  (Дар.ав) - Д.Батжаргал (З.б)

Н.Батсуурь (Даян.ав) - Г.Бямбадорж (З.б)

П.Бүрэнтөгс (У.ав) - Д.Батсайхан (З.б)

Г.Эрхэмбаяр (У.ав) - Г:Дуурсах (З.б)

С.Мөнхбат (У.ав) - Х.Мөнхбат (З.б)

Д.Мөнх-Эрдэнэ (У.ар) - Д.Дашхүү (З.б)

Ц.Содномдор (У.ар) - Г.Хангарьд (З.б)

Д.Ганхуяг (У.ар) - Ц.Мягмардорж (З.б)

Х.Мөнхбаатар (У.ар) - Б.Санжаасүрэн (З.б)

Б.Ганбат (У.ар) - П.Батбаяр (З.б)

Э.Оюунболд (У.ар) - Б.Батбаяр (З.б)

Д.Азжаргал (У.ар) - Б.Дорждамба (З.б)

Р.Пүрэвдагва (У.ар) - Л.Хадбаатар (З.б)

Б.Гантогтох (У.г) - М.Ганзориг (З.б)

М.Баяржавхлан (У.г) - Г.Мөнгөн-Эрдэнэ (З.б)

Д.Рагчаа (У.г) - С.Тэрбиш (З.б)

Б.Гончигдамба (У.г) - Б.Батбаяр (З.б)

Энэ жилийн наадамд 1024 бөх барилдаж байгаа бөгөөд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, дархан аварга Г.Өсөхбаяр, дархан аварга А.Сүхбат, даян аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгс, аварга Г.Эрхэмбаяр, аварга С.Мөнхбат нарын долоон аварга түүхт ойд зодоглож байна. 

13:20 цаг: Эрүүл мэндийн салбарынханд хүндэтгэл үзүүллээ

Наадамчин олон Цэнгэлдэх хүрээлэнгийн суудлыг дүүргэн эзэлж, монгол наадмаа тухлан үзэж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр наадмыг нээж үг хэлсний дараа төрийн далбааг намируулсан морьтон залуу Цэнгэлдэх хүрээлэнг тойрон давхиулахад наадамчин олон уухайлан түрлэг өргөж байв.  

Хүн төрөлхтөнийг хамарсан цар тахлын хүнд үед Монгол Улсын эрүүл мэндийн манаанд зогсож, Монгол Улсын иргэн бүрийн эрүүл мэнд, энх амгалан амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа унтраагүй итгэл, дундраагүй тэмүүлэл дүүрэн эрүүл мэндийн салбарын 58 мянган цагаан нөмрөгт баатрууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ.

11:30 цаг: Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна.

11:00 цаг: Б.Нямжавын хээр азарга түрүүллээ

Адуу сүргийн манлай азарга бариандаа орж ирлээ. Нийт 283 азарга бүртгүүлснээс 202 нь уралдааны замдаа гарч, 22 км замыг туулан довтолсоор дөнгөж сая барианы зурхайд ирлээ. 

Ийнхүү мордсон 202 азарганы 199 нь гарааны зурхайгаас эргэснээс түрүү магнайд Төв аймгийн Баян сумын уугуул Монгол улсын манлай уяач Баасансүрэнгийн Нямжавын Богд хээр азарга түрүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Хээр азарга өмнө нь их хурдын нэг, улсын наадмын нэг түрүү, бүсийн хоёр айргийн эзэн билээ.

  • Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Д.Хишигжаргалын охин Х.Аминхишигийн Цолмон зээрд давхилаа. Зээрд азарга улс, бүсийн уралдааны дөрвөн түрүү, нэг аман хүзүүний эзэн юм.
  • Айргийн гуравт -Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Шунхлай группийн ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы Титэм халзан хурдаллаа. Халзан азарга улсын нэг айраг, бүсийн нэг түрүүний эзэн билээ.
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Т.Галбадрахын хүрэн азарга хурдаллаа.
  • Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул Монгол улсын манлай уяач Гончигбатын Батболдын Хүннү халтар азарга хурдаллаа. Халтар азарга өмнө нь улсын наадмын нэг, бүсийн наадмын хоёр түрүүн эзэн юм.

09:15 цаг: 283 азарга бүртгүүлж, 202 нь гарааны зурхайгаас хөдөллөө

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам хурдан азарганы уралдаанаар өнөөдөр үргэлжилж байна.

Гарааны зурхайгаас 283 азарга сэрвээний өндрөө хэмжүүлж, бүртгүүлснээс 202 нь стандарт хэмжээг хангаж, гарааны зурхайгаас хөдөллөө. Хүй долоон худагт морины сэрвээний өндрөөр хэмжих таван төхөөрөмжийг суурилуулсан байна. Азарга морьдын сэрвээний өндрийн дээд хязгаарыг 140 см байхаар заажээ.

Хурдан азарганы уралдааны замыг 22 км замаар тогтоожээ.

Адуун сүргийн манлай азарганы уралдаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн  улсын бүсийн наадмын таван түрүү, зургаан айргийн эзэн хурдан хээр, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн  улс наадмын хоёр, Их хурдын нэг, бүсийн уралдааны таван айргийн эзэн Ажнай цавьдар, Монгол улсын Тод манлай уяач Д.Хишигжаргалын охин Х.Аминхишигийн улс, бүсийн уралдааны дөрвөн түрүү, нэг аман хүзүүний эзэн Цолмон халзан, Манлай уяач Гончигбатын Батболдын улсын наадмын нэг, бүсийн наадмын хоёр түрүүн эзэн цуут хурдан Хүннү халтар, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Монгол улсын Алдарт уяач Н.Баттөмөрийн улсын наадмын нэг, бүсийн уралдааны хоёр айргийн эзэн хонгор, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Нийслэлийн Алдарт уяач Д.Даяндэмид улсын наадмын нэг түрүү, нэг айраг, бүсийн уралдааны нэг айргийн эзэн Нарт хонгор, Төв аймгийн Баян сумын уугуул Манлай уяач Б.Нямжавын Их хурдын нэг түрүү, улсын наадмын нэг түрүү, бүсийн уралдааны хоёр айргийн эзэн хээр, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул П.Батсайханы улсын наадмын нэг айраг, бүсийн уралдааны нэг түрүүн эзэн Титэм халзан зэрэг энэ цагийн цуут хүлгүүд бүртгүүлжээ.

Мөн шигшмэл морьдын "Их хурд-4" уралдааны түрүү Завхан аймгийн Яруу сумын уугуул, аймгийн Алдарт уяач  Ц.Баянжаргалын Магнай халтар азарга 191 дугаартай бүртгүүлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Check 1 сэдэв
ЭРҮҮГИЙН БОЛОН ЗӨРЧЛИЙН ХУУЛЬД ОРСОН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮР ДҮН
13 цагийн өмнө • 1м унших
Check 1 сэдэв
Э.АНУЖИН: ХАНЬТАЙГАА, 3 ОХИНТОЙГОО ХАМТ ЭЛЭГ БҮТЭН АМЬДАРХЫГ ХАМГИЙН ИХЭЭР ХҮСЭЖ БАЙНА
2024-05-01 • 1м унших
Check 1 сэдэв
Цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөл, гомдлын 45 хувь нь мэдээллийн сайтад хамаарч байна
2024-04-30 • 1м унших
Эдийн засаг
Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт олон улсын хөрөнгө оруулагчдыг үргээх аюулд хүргэж байна
2024-04-30 • 1м унших
Check 1 сэдэв
Н.БАТСҮМБЭРЭЛ: НЭГ ЭМЧ НИЙСЛЭЛИЙН 7-8 ӨМЧ, ЛАМ НЭРТЭЙ ХҮМҮҮС ДАМБАДАРЖАА ХИЙДИЙГ ХУЛГАЙ ХИЙГЭЭД АВСАН
2024-04-30 • 1м унших
Check 1 сэдэв
АВИЛГА АВСАН ГЭХ ХЭРГҮҮДИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЛЭЭ
2024-04-30 • 1м унших
Check 1 сэдэв
СТАНДАРТ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ 465 ТОГЛООМЫН ТАЛБАЙ БАЙНА
2024-04-30 • 1м унших
Улс төр
Ц.Сандаг-Очир: Байнгын хороодын хуралдааны ирц хүрсэнгүй Орон нутгийн гишүүд сонгуулийн тойрогтоо ажиллаж байна
2024-04-30 • 1м унших
Check 1 сэдэв
НӨАТ-ын 2024 оны нэгдүгээр улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж байна
2024-04-30 • 1м унших
Check 1 сэдэв
“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн системийг өөр шийдэлтэй системээр солино
2024-04-30 • 1м унших
Check 1 сэдэв
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах 35 БАЙРШИЛ
2024-04-30 • 1м унших
Танд хэрэгтэй
МАРГААШ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ БАЙРШЛУУД
2024-04-30 • 1м унших
Check дуран
"Гацуурт” компанийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн гэм бурууг шүүх хурал маргааш болно
2024-04-30 • 1м унших
Check 1 сэдэв
Нийслэл 500 тэрбум төгрөгийн бонд гаргах тогтоолыг баталлаа
2024-04-30 • 1м унших
Танд хэрэгтэй
ШИНЭ 7 ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ
2024-04-30 • 1м унших
Шууд
Таван Богд группийн уулзвараас Ривер стоун хотхоны уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хаана
2024-04-30 • 1м унших
Check дуран
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12.8 га газрыг спорт, ногоон байгууламжийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авахыг НИТХ дэмжжээ
2024-04-30 • 1м унших
Гадаад мэдээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахилгаан дугуй, скутерээ гэртээ цэнэглэснээс болж гал гарчээ
2024-04-29 • 1м унших
Гадаад мэдээ
Польш эрийг Украины Ерөнхийлөгч болох Зеленскийг хөнөөхөөр төлөвлөсөн гэх хэрэгээр баривчилжээ
2024-04-29 • 1м унших
Check 1 сэдэв
Бүртгэгдсэн гамшиг, ослын 80 нь гал түймрийн дуудлага байна
2024-04-29 • 1м унших
Check 1 сэдэв
"1000 инженер, Ажлын байр-2024" өдөрлөг болно
2024-04-29 • 1м унших
Танд хэрэгтэй
ЭМЭГТЭЙЧҮҮД ДУЛААН ОРЧИНД ИЛҮҮ БҮТЭЭЛЧ БАЙДАГ
2024-04-29 • 1м унших
Танд хэрэгтэй
Цэцэрлэгийн сургалтын чанарын үнэлгээгээр Орхон аймаг 90.9 хувьтай гарчээ
2024-04-29 • 1м унших
Ярилцлага
Н.БАТСҮМБЭРЭЛ: Хүссэн бүхнээ авч чадахгүй, өөрөө хөдөлмөрлөж олсон минь амьдралын ухаанд намайг сургасан
2024-04-29 • 1м унших
Check 1 сэдэв
I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна
2024-04-29 • 1м унших
Check 1 сэдэв
ДОРНЫН ЗУРХАЙ: Хонь, туулай жилтнээ эерэг сайн
2024-04-29 • 1м унших
Шууд
сонгуулийн долоон мандатын эзэн хэн болох вэ
2024-04-29 • 1м унших
Check 1 сэдэв
Олон улсын бүжгийн өдөр тохиож байна
2024-04-29 • 1м унших
Check 1 сэдэв
Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна
2024-04-29 • 1м унших
Check 1 сэдэв
Нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв
2024-04-29 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
1 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
СЭДВИЙН МӨРӨӨР: "УБТЗ" ХНН-д бугшсан авлигын сүлжээ
2023-01-18 • 1м унших
Шууд
Гурван хүүгийн аавд туслах ХАНДИВЫН АЯНД нэгдэхийг уриалж байна
2024-02-23 • 1м унших
Улс төр
Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг тараахыг шаардаж мэдээлэл хийнэ
2023-10-05 • 1м унших
Улс төр
YELLOW NEWS: Э.Бат-Үүл МАН-д "доль үсрэв"
2022-11-23 • 1м унших
Шууд
ШШГЕГ: Н.Өнөрцэцэг Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон нэг ч хоригдогчтой таараагүй, уулзуулаагүй
2023-12-15 • 1м унших
Шууд
Ц.ДОРЖХАНД: 5.2 сая тонн нүүрс алга болсон буюу 2.5 их наяд төгрөгрийн хулгайн асуудал ил гарч ирж байна
2023-12-18 • 1м унших
Шууд
Ж.ГАНБААТАР: Шатахуун хангалттай байгаа. Иргэд оочир, түгжрэл үүсгэхгүй бол хэвийн болчихоно
2023-12-18 • 1м унших
Улс төр
Өөртэй итгэлтэй хүн: “Уучлаарай, би уудаггүй”
2022-11-23 • 1м унших
Улс төр
Б.АЗЖАРГАЛ: БИ ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГӨӨР ӨӨРТӨӨ ТОХИРСОН БАЙШИН БАРЬСАН
2023-03-30 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "МоЭнКо" ХХК-ийг С.Бямбацогт сайдтай нэгдмэл ашиг сонирхолтой гэв
2023-12-29 • 1м унших
Бүгдийг үзэх