Дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, дэмжих зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн дугаар 6 сарын 27-ны өдрийг “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээнд Төв талбайд "Жижиг дунд үйлдвэрийн өдөр-2022" үзэсгэлэн худалдааг Жижиг дунд үйлдвэрийн газраас зохион байгууллаа.
Ирэх даваа гараг хүртэл үргэлжлэх уг арга хэмжээнд 21 аймгийн 300 гаруй ЖДҮ эрхлэгч оролцож байна. Мөн жижиг, дунд үйлдвэр, хоршоог дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд Банк санхүү, даатгалын байгууллагууд Олон улсын төсөл, хөтөлбөрүүд Мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллагууд оролцлоо.
Үзэсгэлэнгээр иргэд, олон нийт үндэсний үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнтэй танилцах, бизнeсийн харилцаа тогтоох, бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой юм.