Т.Сэдэд
Т.Сэдэд - Сэтгүүлч
2022-08-01 • 1м унших

Хямралын хүнд үед бизнесээ эхлүүлж, аварч үлдэж чадсан жинхэнэ ЖДҮ эрхлэгчид ярьж байна.

“Барилгын материалын худалдааны төвд хувцасны урлан нээчихсэн, хүмүүс урдуур, хойгуур явах бүртээ жиг жуг гээд л. Би яг шилэн хоргон дотор байгаа загас шиг л, бүлтгэнэн суудаг байлаа гэж Жанна ярилаа. Урлангаа байгуулаад удаагүй байтал нь “Ковид-19” цар тахал дэлхий даяар дэгдэв. Бүх бизнесүүдэд тохиолдсон гэнэтийн цохилтод тэр өртжээ. БНХАУ-д мэдлэг боловсрол эзэмшиж, түүнийхээ хэргийг гаргахаар эх орондоо баяр хөөр болон ирсэн түүнийг хүсэн хүлээсэн шиг нь таатай байдал угтсангүй.

“Одоо яах вэ, би юу хийх вэ” гэсэн асуулттай өдөр бүр тулгарч, гэртээ хамаг юмаа зөөж авчирсан тэрээр гэрээрээ оёдол хийх гэж үзжээ. Гэвч хүн бүр хөл хориотой байсан тул оёмол бүтээгдэхүүн авдаг нь тун ховор. Тиймээс давхар онлайн бизнес эхлүүлэхээр шийдэж, хүмүүсээс бэлэн барааны захилга авч, хүргэлтээ ч өөрөө хийдэг болжээ. Яг энэ үедээ Жанна осолд орж, хөлөө хугалсан байна. Энэ түүний хувьд "Өөрийгөө өрөвдөж, хайрласан" хамгийн хэцүү байсан үе нь гэнэ.

“Нэг хөлөө хугалсан ч суга таяг тулаад, маскаа зүүгээд, үүргэвчээ үүрээд байрны зээл, дэлгүүрийнхээ түрээсийг өгөхийн тулд бараа хүргэлтдээ гардаг байлаа. Үйлчлүүлэгчдэдээ учир байдлаа хэлээд захиалсан бараагаа гарч ирээд авч болох уу гээд л. Тийм байдалтай хүргэлтээ хийж явсаар хөл хорионы ард гарсан. Хүн өөрөө хичээвэл бүх зүйл болдог юм билээ” гэж Жанна хэлэв.

Ковидын хүнд үед түүн шиг олон залуус бизнесээ ингэж авч үлдсэн. Амьдралаа ингэж хамгаалсан. Хэдий ковидын тархалт одоо намжиж байгаа ч цар тахлаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн хямрал, Монгол Улсын гадаад, дотоод нөхцөл байдал, үнийн өсөлтөөс үүдэн тэд туйлдсан хэвээр байна.

Бүх нийтийн хөл хорио тавигдмагц Жанна зорьсон ажлаа үргэлжлүүлэхээр урлангаа өөр газарт нүүлгэн, дахин ажлаа эхэлсэн. Гэсэн ч ажилтан авч, цалинжуулахаас эхлээд асуудлууд ар араасаа гарсаар байв. Үйлчлүүлэгчид үлдэгдэл мөнгөө өгөхгүй байх тохиолдол ихсэж, компани нь санхүүгийн асуудалд орж, бараа материалаа ч авч чадахгүйд хүрчээ. Бүх данс нь улайж, халаас, түрийвч нь хоосон өдрүүд түүнд энэ мэт олон тохиолджээ. Асуудал бүхний ард боломж хийгээд гарц байдгийг Жанна мэдэх тул шийдэл олж, гэрээр оёдол хийдэг эмэгтэйчүүд, ээжүүдтэй хамтран ажиллаж, тэднийг тоног төхөөрөмжөөр ээлжлэн хангасаар урлангаа хэвийн ажиллуулж чаджээ.

Барилгын материалын зах доторх жижиг шилэн "хорго"-ноос бизнесээ эхэлсэн түүний урлангаас одоо “Janna, Davidorish гэсэн хоёр шинэ брэнд төрөн гарчээ.

Хүнд бэрх цагт ч хүсэл мөрөөдлийнхөө төлөө шантрахгүй тэмцэж, асуудлаа шийдэж чадсан Бадрахын Жанна ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуульд хувцасны дизайнер мэргэжил эзэмшиж, дараа нь БНХАУ-ын Шанхай хотод загвар судлалаар магистраа хамгаалжээ. Тэр дундаа материалын хээ урлалаар дагнан мэргэшиж, түүнийгээ эх орондоо суурьшуулж, хөгжүүлэхээр зүтгэж буй нь энэ юм.

ПОДВАЛЫН ГУТАЛЧИН, ОЁДОЛЧИН ГЭДГЭЭСЭЭ ИЧИХ ХЭРЭГГҮЙ. ТА БОЛ БАЯЛАГ БҮТЭЭГЧ

“Алийн болгон бид Эрээнээс цоохор даавуу авч ашиглах юм бэ. Хэдий болтол бид Туркээс эрээн даавуу авч гоёх юм бэ. Бид өөрсдөө түүхий эд дээрээ үндэсний онцлог шингэсэн, дахин давтагдашгүй хээтэй материал бүтээж чадна. Үүнийг би өөрөө бүтээж, харуулж байгаа. Илүү сайн хөгжүүлж, хүмүүст ойлгуулахын тулд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй хамтарч ажиллаж байна. Уулзалт семинаруудад оролцож, үгээ хэлж, салбарынхаа дуу хоолой болж яваа. Монголд гуталчин, оёдолчин маш их хэрэгтэй. Оёдолчин, гуталчин гэхээсээ огт ичих хэрэггүй. Дизайнерууд болон аливааг бүтээдэг хүмүүсийн авьяас, хүч хөдөлмөр бол газар дээрх баялаг юм. Газар доорх баялгаараа газар дээрх баялгаа санхүүжүүлдэг болох хэрэгтэй. Тэгсэн цагт Монгол Улс хөгжих болно. Подвалын оёдолчдоо төлөөлж, төрд хэлэхийг хүсдэг үг минь” хэмээн залуу бизнес эрхлэгчийн хувиар үзэл бодлоо хуваалцсан юм.  

Жанна одоогоор байгууллагын логогоор хээ бүтээж, брэнд ялгарал бүхий хувцсыг нь бүтээж өгөх ажлыг түлхүү хийж байгаа ажээ. Дан ганц хувцас гэлтгүй зохион бүтээсэн хээгээрээ ханын хээтэй цаас, /обой/ хөшиг, ажилчдын хувцас, цүнх зэрэг бүхий л брэнд хэрэглэгдэхүүнийг нь захиалгаар урлаж өгдөг байна. Мөн хувь үйлчлүүлэгчдийн биеийн онцлог, дүр төрхөд зориулж, имидж бүрдүүлэлтийн зөвлөгөө өгч, тохирох хувцсыг нь урлаж өгдөг ажээ.

Жанна энэ бүхнийг анх нэг сая төгрөгөөр эхэлсэн. 

Хүмүүс маш их мөнгө зарцуулна хэмээн мөрөөдлөө биелүүлэхээ хойш тавьдаг. Гэтэл би логоноос эхлээд бүгдийг нь өөрөө бүтээж, аавынхаа өгсөн нэг сая төгрөгөөр түрээсээ төлчхөөд ажлаа эхэлж байлаа. Энэ урланд байгаа бүх зүйл миний бүтээл. Бүх зүйлээ бэлдээд, зоригтой эхлэх хэрэгтэй. Ажил эхлээд бизнесийн орлого орж ирэх үед бага багаар тоног төхөөрөмж, шаардлагатай зүйлсээ нэмж авсаар болдог юм. Дизайнеруудын хувьд бүр ч их мөнгө хэрэггүй. Бид өмдний түрий хасаад л хоолоо олоод идчихдэг хүмүүс. Оюун санаандаа бүтээсэн бүх зүйлээ цаасан дээр урлаад, ажлаа эхэлж болно” хэмээн бизнесээ зориглон эхэлсэн түүхээ ярьсан юм.

“Эхлэл бол амжилттай бизнесийн 50 хувь гэдэг. Бусад нь зоригтой, тууштай байхад аяндаа болно. Асуудалгүй бизнес гэж үгүй. Хувийн бизнес эрхлээд баяждаг, томордог гэж хүмүүс боддог. Гэтэл өдөр бүр асуудалтай учирч, стресстэж байдаг. Харин ийм үедээ баярлах шалтгааныг өөртөө бий болгож чаддаг байх хэрэгтэй.

Бараа бүтээгдэхүүнийхээ хайрцаг, сав баглаа боодлоос эхлээд чанарыг эрхэмлэж, үйлчлүүлэгчдэдээ сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлж чадвал асуудлаа давж гарах өдөр ирдэг юм”. Тэр ингэж зөвлөлөө. Түүний энэ үг шинээр бизнес эхлэхээр төлөвлөж буй, мөн эхлээд мухардсан хүмүүст зориулсан "өдөөлт" шиг байв. Эдийн засаг хямарсан ч зах зээлийн цоорхой, нийгмийн өөрчлөлтийг мэдэрч, зоригтойгоор бизнесээ эхлүүлж, хүнд үеүдэд ч шүд зуун тэсч чадвал амжилтад хүрч болдгийг Жаннагийн түүхээс харж болох ажээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 15 Хаха 1 1 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 6 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (1)
  • Зочин • 3 жил - 202.21.123.56 Хариулах
    МАНАЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ИЙМ ГҮРГЭР. ЧАДАЛТАЙ ШҮҮ НЭЭРЭЭ
Шууд
Түргэний машинуудад хотхон, хорооллуудын хаалгыг нээдэг тоноглол суулгана
13 цагийн өмнө • 1м унших
Шууд
ҮХЦ: Ерөнхий сайдыг огцруулах хугацааг өөрчилсөн хуулийн заалтуудыг түдгэлзүүллээ
13 цагийн өмнө • 1м унших
Танд хэрэгтэй
Цахилгааны хязгаарлалтын улмаас учирсан хохирлыг хэн хариуцах вэ?
13 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
2029 оны Азийн өвлийн наадам хойшлогдлоо
13 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Барьцааны хүмүүс ба цогцсуудыг Израилд хүлээлгэн өгч дуусжээ
14 цагийн өмнө • 1м унших
Шууд
Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
23 цагийн өмнө • 1м унших
Шууд
108 утсанд 1080 дуудлага иржээ
2026-01-26 • 1м унших
Эдийн засаг
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барина
2026-01-26 • 1м унших
Шууд
“Сүүн дархлаа” хөтөлбөр
2026-01-26 • 1м унших
Шууд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
2026-01-26 • 1м унших
Улс төр
Монголын тариаланчдын холбооны шинэ тэргүүн
2026-01-26 • 1м унших
Улс төр
АН-ын саналын эрхтэй Улс төрийн зөвлөлийн гишүүд
2026-01-26 • 1м унших
Эдийн засаг
Ч.Номингийн амласан амжилт аялал жуулчлалд биеллээ олж эхэллээ
2026-01-26 • 1м унших
Шууд
"Улаанбаатарын өвлийн наадам–2026”
2026-01-26 • 1м унших
Гадаад мэдээ
Энэтхэгт үхлийн аюултай нипа /nipah/ вирус дэгджээ
2026-01-26 • 1м унших
Шууд
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа
2026-01-26 • 1м унших
Гадаад мэдээ
 Унц алтны биржийн үнэ 5000 ам.доллароос давж, түүхэн дээд үзүүлэлтэд дахин хүрлээ
2026-01-26 • 1м унших
Шууд
У.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн
2026-01-25 • 1м унших
Гадаад мэдээ
Абу-Дабигийн дараагийн уулзалт ирэх сарын нэгэнд товлогджээ
2026-01-25 • 1м унших
Шууд
Вьетнамд зорчих иргэдийн анхааралд...
2026-01-25 • 1м унших
Шууд
ОН ГАРСНААС ХОЙШ МОНГОЛД 35 МЯНГА ГАРУЙ ЖУУЛЧИН ИРЖЭЭ
2026-01-25 • 1м унших
Шууд
Маргаашнаас сурагчдын хичээл эхэлнэ
2026-01-25 • 1м унших
Шууд
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ гэмтэл авчээ
2026-01-25 • 1м унших
Шууд
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ
2026-01-25 • 1м унших
Шууд
"ТЭМЭЭН ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН" ТЭМЭЭЧДИЙН УЛСЫН V ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-01-24 • 1м унших
Гадаад мэдээ
В.Зеленский: Аюулгүй байдлын баталгааг Д.Трамптай тохиролцсон
2026-01-24 • 1м унших
Шууд
МОНГОЛ ТАМИРЧДЫН ӨВЛИЙН ОЛИМПЫН ХУВЦАС
2026-01-24 • 1м унших
Шууд
Н.Сэлэнгэ Дэлхийн цомын аварга болжээ
2026-01-24 • 1м унших
Шууд
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөр
2026-01-24 • 1м унших
Шууд
АТГ:"Эрчим хүчний үндэсний төв"-ийн дарга нарыг шалгаж байна
2026-01-23 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх