Л.Отгондүү
Л.Отгондүү - Сэтгүүлч
2022-07-21 • 3м унших

Хүнсний ногооны үнэ тэнгэрт хадаж, ТӨМС ТАНСАГ ХЭРЭГЛЭЭ БОЛОВ

Үнийн өсөлт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг сурвалжлахаар бид хайлаастыг зорилоо. Өнгө будаг алаглаж, шил толь гялтганасан өндөр барилгууд алсарч, хаа нэг нохой хуцаж, усны тэргээ түрсэн багачууд гүйлдэх, зөрсөн машины шороо тоос манарч өтгөрөн, үзэгдэх орчин хязгаарлах гэхчлэн Улаанбаатарын гэр хорооллын өнгө, үнэр тэндээс арай өөр. Тэнд гэдэг нь Төрийн ордноос чанх урагш нэг, хоёрхон гүүр давахад харагддаг орчныг хэлж буй. Дөрвөн уулын дунд нэг цэгт оршдог атал амьдрал, амьдрах орчин ингэж эрс тэс байгаа нь баян, хоосны ялгаа гүнзгийрч, тэнгэрт тулсныг илтгэх шиг.

Улсын төв цэгт байрлах Их сургуулийн гудамжнаас зүүн хойш чигт хоёр буудал явахад танд ч мөн надтай адил мэдрэмж төрнө гэдэгт эргэлзэхгүй байна.

-Үнийн өсөлт иргэдийг өмсөх хувцас ч авах эрхгүйд хүргэж байна-

Хайлаастын хуучин эцсээс хойш өгсөх замд үер бороонд автсан бололтой хашаа нь эвдэрч хазайсан, нурж унасан, далий газарт байрлалтай айлууд нэлээд аж. Нэг тийшээ яарч яваа бололтой хижээл насны эмэгтэй таарав. Түүнийг н.Саруул гэдэг ажээ. Тэрбээр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд охинтойгоо хоёул амьдардаг, өрх толгойлсон ээж юм. Мэнд, мэдэж аваад хэрэг зорилгоо хэлтэл, үнийн өсөлтөд “сөхөрч” байгаагаа ярилаа. н.Саруул гэрийнхээ ойролцоох цайны газарт сарын 400,000 төгрөгийн цалинтай ажилладаг бөгөөд цалингаа хоёр хувааж хэрэглээндээ зарцуулдаг гэнэ.

Ингэхдээ 200,000 төгрөгийг хоол хүнсэндээ зарцуулж, үлдсэн 200,000 төгрөгөө охиныхоо хичээлийн хэрэгсэл болон ахуй хэрэглээндээ зарцуулдаг ажээ. 400,000 төгрөгөө хүргэж, амьдрах гэж “мачийж” байна гэж ярих энэ ээж шинэ хувцас хэзээ хамгийн сүүлд авснаа ч мартжээ. Тэгж хүсдэг ч “Хувцсаа солих байтугай килограмм төмс, махаа ч авч хүчрэхтэй үгүйтэй байна. Тэр ч байтугай хоосон хонох өдөр ч байна шүү дээ” гэлээ.

Уг нь хувцас, хүнс хүний бие физиологийн наад захын хэрэгцээ, хүн амьдрахын тулд нэн тэргүүнд энэ суурь хэрэгцээгээ хангах шаардлагатай гэдэг ч н.Саруулын хувьд улс орны нөхцөл байдал, үнийн өсөлт, цалингийн хангамж зэргээс болоод тэр нь биелэхэд бэрх мөрөөдөл болжээ.

“Цалин хүрэлцэхгүй байна, болохгүй байна гээд гомдоллож суугаад юуг өөрчлөх билээ, босоод тэмцэхээс өөр сонголтгүй шүү дээ” гэхэд нь “Хичээсэн ч нийгэм нь ийм байхад яалтай” гэх гутранги үзэлд автуулсан юм. Харин энэ ээжид ингэж гутарч, гараа хумхиж, халамж, хань горьдож суусан нь үгүй ажээ. Энэ бол хотын гэр хорооолын айлуудын нийтлэг төрх.

Өнгөрсөн сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 16,1 хувь болж өссөн үзүүлэлтэй гарсан. Өмнөх сард энэ үзүүлэлт 15 хувь байсан юм. Инфляц 16 хувьд хүрэхэд хүнсний бүлэг, хувцас бөс бараа, тээврийн үнэ өссөн нь голлон нөлөөлсөн хэмээн ҮСХ-ноос мэдээлээд буй. Ялангуяа төмс, хүнсний ногооны үнэ 70.3 хувиар нэмэгдсэн нь түүхэндээ байгаагүй үзэгдэл болоод байна. Тухайлбал, томоохон зах, худалдааны төвүүдэд шинэ ургацын төмс 5000 төгрөгөөр зарагдаж байгаа бол хүнсний дэлгүүрүүдэд төмс 2800-3990 төгрөгийн хооронд байна. Саяхан л килограмм нь 400-1000 төгрөгийн хооронд үнэтэй байсан лууван, сонгино, төмс зэрэг дотоодод элбэг байдаг хүнсний ногооны үнэ ингэж огцом өссөн явдлыг эдийн засагчид үнийн хий хөөрөгдөлт гэж тайлбарласан. Учир нь, манай улс төмсний хэрэгцээгээ дотооддоо 100 хувь хангадаг. Тиймээс удахгүй буурна гэж буй. Харин ханшийн өсөлтийн хувьд дэлхийн геополитикийн хурцадмал байдлаас үүдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд тайлбарласан.

-Монголд сарын дундаж цалин 1,450,100₮-

Үндэсний статистикийн хорооноос 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар дундаж цалин 1,450,100 төгрөг болж, өмнөх улирлаасаа 7,6 хувиар нэмэгдсэн гэж зарласан. Харин өрхийн сарын дундаж зарлага 1,519,398 төгрөг болж, өмнөх оноос 700,000 төгрөгөөр нэмэгджээ. Эндээс иргэдийн цалин амьдралд болоод наад захын хэрэгцээгээ хангахад хүрэлцэхгүй байгааг харж болох юм. Гэвч үүний эсрэг төр засгаас дорвитой бодлого, арга хэмжээ одоогоор аваагүй.

Наанадаж, хил гаалийн гацааны асуудлаа шийдэж, чингэлэг тээврийн үнээ бууруулахгүй бол иргэдийн худалдан авах чадвар ч муудаж, бүх нийтээрээ элгээрээ хэвтэх цаг ойрхон байна.

Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн 2022 оны судалгаанд, Улаанбаатар хотын хүн амын хэрэглээний сагсны индексэд үндэслэсэн амьжиргааны баталгаажих доод түвшнийг 277,800 төгрөг гэж тогтоожээ. Харин энэ түвшнээс хотын иргэдийн 27.8 хувь нь буюу 903,400 хүн амьдарч байна гэсэн судалгаа Дэлхийн банкны судалгаа байна. Өөрөөр хэлбэл, 1,5 сая хүн амтай хотын бараг 20 хувь нь нэн ядуу амьдарч байгаа юм.

Энэ байдал удаан үргэлжилбэл, Монгол улсад дундаж давхарга үгүй болж, ядуусын тоо улам нэмэгдэнэ гэдгийг эдийн засагч, шинжээчид анхааруулж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Мэдээлэл
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2023.09.25-ны өдөр болно
3 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Агаарын бохирдлын 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин бүрдүүлж байна
4 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТ БОЛОВ
4 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Энэтхэг улс Канадын иргэдэд виз олгохоо зогсоолоо
5 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Талийгаач Г.Ганжаргалын эхнэр " хамт байсан багш нарыг хардах, сэжигтнээр татах маш олон үндэслэл байвч, хэрэг удаашралтай байна"
5 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ОХУ 4 улсаас бусад бүх оронд шатахууны экспортыг хориглов
6 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ ШАТААЖЭЭ
7 цагийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тэнүүн-Огоо ХХК-ийн автобус шатжээ
8 цагийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Банк дампууруулж баяжигсад
8 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёр 2018 онд Т.Бадамжунайтай уулзаж, албан тушаал, улстөрийн дэмжлэг хүсч байжээ
8 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
"Гацуурт" компаны захирал Л.Чинбатад 9 тэрбум төгрөгөөр хашаа барьж өгнө
8 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
РУМЫН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЛЮМИНИЦА ОДОБЕСКУТЭЙ УУЛЗАВ
9 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ОХУ-ын шатахууны экспортын хоригт АИ92 автобензин хамаарахгүй
9 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Европын парламент нэмэлт орлого нь 5000 еврогоос дээш давсан тохиолдолд мэдүүлж байхаар Ил тод байдлын дүрмээ шинэчлэн баталжээ
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Самар түүхээр яваад буцах замдаа 12 хоног сураггүй болжээ
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Автомашины эд ангид хавчуулагдсан 2 иргэнийг эсэн мэнд аварлаа
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Усанд осолдсон иргэний цогцсыг олоогүй тул эрлийн ажиллагааг зогсоожээ
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Эрсдэлийг бууруулахад хэнийг ч орхигдуулалгүй хамруулахыг НҮБ чухалчлав
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Өнөөдөр Талийгаач Г.Ганжаргалын ар гэрээс мэдээлэл хийнэ
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Хичээл эхэлснээс хойш 38 хүүхэд авто осолд өртжээ
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ЦАГ АГААР: Цасан шуурга шуурахыг анхааруулж байна
10 цагийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
20 мянган ам.долларын зээлээ төлье А.Энхтөр шүүгчээ
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Хууль үйлчилдэггүй "Арц Суварга" ХХК улсад учруулсан хохирол оо хэзээ төлөх вэ С.Бямбацогт сайд аа?
2023-09-21 • 1м унших
Мэдээлэл
ЭМД-аараа авсан тусламж, үйлчилгээгээ И-монголиагаас харах боломжтой
2023-09-21 • 1м унших
Мэдээлэл
ТӨВ АЙМГИЙН СУМДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ, ҮЗЛЭГ ОНОШЛОГООГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЭМЧ НАРЫН ХАМТАРСАН БАГУУД АЖИЛЛАНА
2023-09-21 • 1м унших
Мэдээлэл
Банкны 1 хувийн шимтгэлийн асуудлаар өмгөөлөгч нартай үргэлжлүүлэн хамтран ажиллана
2023-09-21 • 1м унших
Мэдээлэл
Хамтран амьдрагчийнхаа 3 настай хүүг зодсон иргэн Э-г шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад шилжүүлнэ
2023-09-21 • 1м унших
Мэдээлэл
Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана
2023-09-21 • 1м унших
Мэдээлэл
Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна
2023-09-21 • 1м унших
Бүгдийг үзэх
Мэдээлэл
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Мэдээлэл
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Мэдээлэл
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
СЭДВИЙН МӨРӨӨР: "УБТЗ" ХНН-д бугшсан авлигын сүлжээ
2023-01-18 • 1м унших
Мэдээлэл
YELLOW NEWS: Э.Бат-Үүл МАН-д "доль үсрэв"
2022-11-23 • 1м унших
Мэдээлэл
Өөртэй итгэлтэй хүн: “Уучлаарай, би уудаггүй”
2022-11-23 • 1м унших
Мэдээлэл
Б.АЗЖАРГАЛ: БИ ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГӨӨР ӨӨРТӨӨ ТОХИРСОН БАЙШИН БАРЬСАН
2023-03-29 • 1м унших
Мэдээлэл
Зуун граммын “бугшсан” хандлагаас залуус татгалзана
2022-11-25 • 1м унших
Мэдээлэл
Найз нь уухгүй ээ, намайг алгасаарай
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
С.Мөнхчулуун: Славаг ОХУ, Сакура, Сүши зэргийг Япон будаа гэж иргэдийг төөрөгдөлд оруулж байна
2022-09-05 • 1м унших
Мэдээлэл
СЕНСААЦ: ХҮНИЙ ЭРХЭД ХАЛДСАН НОЦТОЙ БАРИМТ БАЯРЫН УУР АМЬСГАЛД ДАРАГДААД ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ!
2023-02-23 • 1м унших
Шууд
Монголын найман иргэн Вьетнамд хулгай хийхээр очсон гэж мэдүүлжээ
2022-06-13 • 1м унших
Мэдээлэл
Жүдо бөхийн тамирчин Ц.Цогтбаатар нарт Гавьяат тамирчин цол хүртээв
2022-11-26 • 1м унших
Контент
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Мэдээлэл
Б.Мөнгөнзул автомашины эрхийн бичиг гардан авлаа
2022-08-13 • 1м унших
Мэдээлэл
Прокурорын байгууллага авлигын 10 хэргийг шүүхэд шилжүүллээ
2022-07-26 • 1м унших
Мэдээлэл
С.ТУНГАЛАГ: ХОРДСОН 19 ХҮҮХДИЙН АСУУДЛААР АЖЛЫН ХЭСЭГ ШУУРХАЙ ХУРАЛДСАН
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Зам хаагдаж болзошгүйг анхааруулав
2022-11-19 • 1м унших
Бүгдийг үзэх