У. Нинжмаа
У. Нинжмаа - Сэтгүүлч
2022-06-03 • 1м унших

Химийн бодистой, өмхийрсөн, өт хорхойтой, бохир заваан орчинд нядалгаа хийдэг, үйлдвэрээс нь үхсэн нохой хүртэл олдлоо гэх нүд, чихэндээ итгэмгүй мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр. Бурхан минь бид чинь ер нь хүнсэндээ яг юу хэрэглэж, ходоод руугаа юу “чулуудаж” явсан юм бэ гэсэн гайхаш, айдсыг зэрэг төрүүлэм бичлэгүүд ил болсоор байна.

Гэхдээ “Яадаг билээ, хуйгаараа ийм биш байлгүй дээ, ганц хоёр гялтайх үйлдвэр бас байгаа байлгүй дээ” гэх горьдлого, асуултыг ч олон нийтэд үлдээв. Иймд check.mn сайт “Let’s check” булангаараа нийгмийн сүлжээгээр явж буй зарим мэдээллийг бодит байдалтай тулган нягталж, зарим эх сурвалжаас “гялтайх” сайн мэдээ олж авлаа.

Сануулахад,

Мэдээлэл 1.

Цогцос хадгалдаг бодисоор хордуулсан мах экспортод гардаг байсан.

Хариулт: Сүүлийн хоёр жил Монгол улс мах экспортлоогүй.

Мэдээлэл 2. Тэгвэл тэр мах хаачсан бэ?. Нитрит хэмээх уусмалд 12-24 цаг хонуулаад, өнгө зүсийг нь хувиргаад, хиам, зайдас хийсэн үү. Эс бөгөөс гуанз, ресторануудад нийлүүлэв үү? Тэгвэл бүгдээрээ гадуур хооллохоос татгалзъя. Хиам, зайдас бүү хэрэглэ!

Хариулт: Энэ мэдээлэл одоогоор батлагдаагүй. Үүнийг мэргэжлийнхэн нотолж чадаагүй. Ер нь ч нотлох бараг боломжгүй юм.

Тиймээс бид эхний ээлжинд дэлгүүрийн лангуун дээр худалдааж буй хиам, зайдасны орц найрлагад үнэхээр нитрит ордог уу гэдэг мэдээллийг нягтлав.

Үүнийг ЭНД ДАРЖ уншина уу. “Оргил” худалдааны төвийн лангуур дээр байгаа хиам, зайдасны 99 хувийнх нь найрлагад нитрит E250, E230 болон нитритийн давс ордог ажээ. Харин цор ганц хиам л “НИТРИТГҮЙ” гэсэн тод улаан бичигтэй байлаа. Энэ ялгарал тэдний онцлох давуу тал нь бололтой.

Дараа нь бид “НИТРИТ” гэж чухам юу болох, түүнийг яагаад заавал хиам, зайдаст ашигладаг хийгээд түүнгүйгээр энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой эсэхийг судаллаа. Ингээд үйлдвэрлэлийн технологидоо нитрит ашигладаггүй гэх үндэсний үйлдвэрлэгчийг олж, холбогдсон юм. Энэ бол “SEASON’S FOOD”-ийн захирал М.Тунгалаг. Тэрбээр таван жилийн өмнө эрүүл мэндийн ноцтой асуудалтай тулгарснаар эрүүл зөв хооллох аргыг сонгож, хоол зүйч болж, улмаар органик үйлдвэрлэлээ эхлүүлжээ.

Хүнсний аюулгүй байдлын асуудал аюулын харанга дэлдэж буй энэ үед түүний туршлага бусад үйлдвэрүүдэд нэвтрүүлэх сайн жишээ болох биз ээ.

-Бидэнд мэдээлэл өгөхийг зөвшөөрсөн танд баярлалаа. Эрүүл хоол боловсруулалтын технологийг нэвтрүүлж, органик үйлдвэрлэл эрхэлдэг гэдэг тань бидний анхаарлыг ихэд татлаа. Учир нь нийгмийн сүлжээнд зарим иргэд гадуур хооллохоос татгалзъя, хиам, зайдас хэрэглэхээ болъё гэхчлэн уриалгууд гаргаж байна. Энэ бизнес эрхлэгчдэд хүнд цохилт болж мэдэх юм. Харин та энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Миний хувьд урьд нь яг ийм байр суурьтай байдаг байлаа. Биднийг хордуулдаг хоол хүнснээс татгалзах ёстой гэдэг. Харин одоо юу гэж хардаг болсон гэхээр гадуур хооллох, хооллохгүй нь хүний эрхийн асуудал. Тухайн хоол хүнсийг авч идэхгүй байлаа гээд алга болчихдог зүйл биш юм байна. Өнөөдөр дэвшилттэй нь хүн бүр эрүүл зөв хооллолт гэж ярьдаг болж. Гэхдээ ингэж ярихын өмнө чанартай түүхий эд, шинэ хүнс гэсэн ойлголт яригдах ёстой юм билээ. Энийг л эхлээд бүгд ярьдаг болох ёстой байна. Эндээс эрүүл, зөв хооллох эхлэл тавигдах юм байна. Онолын төвшинд нь хүмүүс ойлгочих юм бол хүмүүс юуг, яаж хэрэглэхээ мэддэг болчихно. Тиймээс бид ухамсартайгаар өөрчлөлт хийж, түүнийгээ бусдадаа уриалах ёстой юм байна гэж харах болсон.   

-Өөрчлөх ямар боломж байна вэ?

-Өөрчлөх боломж байна уу гэвэл байна. Миний хувьд сүүлийн хоёр жил гаруй хугацаанд хүнсний үйлдвэр ажиллуулж, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүгээрээ Монголчууд өөрсдөө хүнс, ногоогоо тариалж, махаа боловсруулаад эрүүл хоол, хүнс хэрэглэж болдог гэдгийг харуулахыг зорьж байгаа. Энэ зорилгоо тодорхой хэмжээнд биелүүлж, хүмүүст хүргэж чадсан гэж бодож байна. Тийм болохоор бусад үйлдвэрлэгч нартаа та бүхэн ёс зүй, зарчмыг бий болгоод, сайн хүнсийг үйлдвэрлээд үз ээ гэж уриалмаар байна. Энэ маш боломжтой шүү. Болж байгааг би өөрийн туршилтаар баталчихсан учраас ингэж хэлж байгаа юм.

-Хүнсний салбарын эрдэмтэн, судлаачид Е тэмдэглэгээтэй бодис агуулсан бүтээгдэхүүнүүд хорт хавдар үүсгэдэг гэцгээж байна. Гэтэл бүх л хиам, зайдсын орц найрлагад нитрит E250, E230 болон нитритийн давс орсон байдаг юм байна. Эндээс энэ химийн бодис өөрөө байх ёстой найрлага мэт харагдаж байгаа юм. Гэхдээ нэг хиам дээр л “НИТРИТГҮЙ” гэдгээ тодотгосон улаан бичиг байсан. Тэгээд харахаар нитритгүй хийж болдог ч юм шиг. Энэ бодисыг хүнсэнд ямар зорилгоор ашигладаг юм бэ?

-Үүнийг ашиглаж хийснээрээ хадгалах хугацаа уртасдаг. Ихэнх дулааны аргаар ялангуяа нитритийн уусмал болон давс ашиглаж боловсруулсан бүтээгдхүүнүүд 14-30 хоног хадгалах хугацаатай байгаа. Гэтэл энэ төрлийн бүтээгдэхүүнийг бид заавал ийм урт хугацаагаар хадгалах шаардлагагүй байхгүй юу. Шинэ хүнс хэрэглэж байж бид эрүүл байна. Хиам зайдсыг заавал нитрит ашиглаж боловсруулах албагүй. Нитритгүй хиам, зайдас хийж болох уу гэвэл болно.

Хиам, зайдас болон энэ төрлийн бүтээгдэхүүнийг 100 хувь байх ёсгүй гэвэл өрөөсгөл. Дэлхийн бусад улс орнуудад ч ийм бүтээгдэхүүнүүд бий. Гол нь удаан хадгалах горимтой биш шинээр нь хүмүүс хэрэглэхэд зориулж, боловсруулах, үйлдвэрлэх хэрэгтэй. Энэ нь өөрөө бизнесийн ёс зүй юм.

-Танай үйлдвэр нитритгүй хиам хийдэг гээд байгаа. Нитрит нь хиамыг бидний мэддэг өнөөх танил ягаавтар өнгөтэй болгож, урвалд оруулдаг гол бодис гэдгийг химийн инженер хэлж байсан. Хиам заавал тийм өнгөтэй байх ёстой юм уу. Энэ бодисыг хийхгүйгээр хиамыг та яаж боловсруулдаг юм?

-Заавал бид тийм өнгөтэй хиам идэх албагүй л байхгүй юу. Нитрит хэрэглэхгүйгээр махыг боловсруулах өөр олон арга бий шүү дээ. Тэр аргуудыг манай зарим үйлдвэрлэгчид ашигладаг. Бүгд нитритээр хордуулаад байгаа юм биш. Жигнэж болгох, утаж болгох гэхчлэн олон арга бий. Нэг төрлийн хиам хийчихлээ гэж бодоход боловсруулахаас шалтгаалаад өнгө нь өөр байдаг. Би сүүлийн гурван жил судалж, хөгжүүлсэн органик технологио үүнд ашигладаг.

-Органик технологи гэдэг нь?

-Органик бүтээгдэхүүн бол маш хурдан хугацаанд хэрэглэдэг, элдэв химийн бодисын найрлагагүй, илүү байгалийн шинж чанараараа байдаг бүтээгдэхүүн шүү дээ. Хадгалалтын хувьд гэхэд л утчихвал дээд тал нь 96 цаг хадгалдаг. Утахгүй бол 72 цагийн дотор хэрэглэнэ гэдэг ч юм уу стандарт, технологитой. Үүнийг сонгож хэрэглэх ухаан нь худалдан авагчдад байх хэрэгтэй. Бүтээгдэхүүний орц найрлага, хадгалалтын хугацаа зэргийг нягталж, зааврын дагуу хэрэглэх нь чухал. Манайхан ихэвчлэн хүнсээ бөөнд нь цуглуулаад, удаан хадгалах гээд байдаг тал бий. Бизнесүүд үүнд нь тохируулаад хадгалах хугацааг уртасгаж, бизнесийн хохирол амсахгүй байх үүднээс химийн найрлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна л даа. Манай үйлдвэрийн хувьд дандаа шинэ мах хэрэглэдэг. Шинэ мах аваад, шинээр нь бүтээгдэхүүндээ ашиглаж, хэрэглэгчдэд шинэ махаар хийсэн бүтээгдэхүүн хүргэхийг чухалчилдаг. Гэхдээ хэрэглэгч сонголтоо өөрчилчихвөл бизнесүүд дагаад өөрчлөгдөх болов уу.

Учир нь үйлдвэрлэгчдэд технологио өөрчлөх бүрэн боломж бий. Надаас өөр маш олон мундаг хоол зүйч, хүнсний технологичид байна шүү дээ. Тэдний дуу хоолойг сонсож, зөвлөгөө, туршлагыг нь нэвтрүүлж болно. Дэлхийн стандартыг мэддэг хоол зүйчид Монголд олон бий шүү. Ялангуяа ШУТИС-ийг төгссөн хоол зүйчид гадаадад мэргэжлээ дээшлүүлээд, ажиллаад явж байгаа.

-Таны боловсруулсан технологи, туршлагыг бусад үйлдвэрүүдэд хуваалцъя гэвэл та нээлттэй юу. Ингэж ер нь хандаж байсан тохиолдол бий юу?

-Миний хувьд өөрөө хандаж байсан. "Манайх үйлдвэрлэлийн франчайз нэвтрүүлж байна, та нар сонирхох уу" гэхэд хүмүүс одоохондоо зөвшөөрөхгүй, ойлгохгүй байгаа юм. Өнөөдөр хүнсний аюулгүй байдлын асуудал хурцаар яригдаад эхэллээ. Энэ асуудлыг олон нийтэд дэлгэж тавьсан нь маш том дэвшил боллоо гэж харж байгаа. Бидний хувьд өөрсдийн гэсэн хэрэглэгчтэй болчихсон учраас бусад үйлдвэрүүд хандах юм бол маш нээлттэйгээр туршлагаа хуваалцах болно.

-Эмээлтийн махны үйлдвэрүүдийн дуулиан махны үйлдвэрүүд гэлтгүй хүнсний салбарт маш том өөрчлөлт, шинэчлэлт хийх цаг болсныг харууллаа. Дээрээ төргүй, дэргэдээ түмэнгүй мэт дур зоргоороо авирладаг энэ байдлыг таслан зогсоож, иргэддээ эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх боломжийг бүрдүүлэхийн тулд төрийн бодлого, нэгдсэн стандартаар хангах ёстойг төр, засгийн бодлого болосвруулагчдад ойлгуулсан гэж найдаж байгаа. Та энэ салбарт бизнес эрхлэгч хүний хувьд, иргэн хүний хувьд ямар өөрчлөлт шинэчлэлт, бодлого, шийдвэр хүлээж байна вэ?

-Миний хувьд энэ салбарт удаагүй. Гурван жил болж байна. Харин ээж, эхнэр болоод 16 жил болж байна. Монгол ээж, аавууд маань бүгд л гэр, гэртээ тогооч шүү дээ. Тиймдээ ч хүнсний эрүүл, аюулгүй байдалд бүгд санаа зовж байна. Монголд өнөөдөр Органикийн тухай хууль байхгүй. Ийм хуультай болохоос гадна төр засгаас стандарт, технологи нэвтрүүлсэн дотоодын органик үйлдвэрүүдээ дэмжиж, үйлдвэрлэлийн франчайз, стандартыг нэвтрүүлэх нь чухал санагддаг. Харин үйлдвэрүүд сайн махыг сонгож авахдаа малчид, махны лабораториудтайгаа нягт хамтран ажиллаж, хэрэглэгчдэд эрүүл хүнс нийлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Дээр нь монголчууд маань органик бүтээгдэхүүний хэрэглээний талаарх ойлголт мэдээллээ дээшлүүлж, эрүүл зөв хооллолт ярихаасаа урьтаж, эрүүл хүнс сонгож чаддаг байх хэрэгтэй. Бүгд хамтраад өөрчлөлтийг хийх боломжтой.

Миний хувьд бүх монголчуудыг эрүүл хүнсээр хангаж дийлэхгүй. Харин боловсруулсан стандарт, технологио хуваалцахдаа баяртай байх болно. Төрд ч танилцуулах боломжтой. Гэвч төрд танил байхгүй болохоор нэг мэргэжилтэн дээр гүйгээд очихоор нааш, цааш гүйлгээд, үнэ цэнийг нь төдийлөн ойшоодоггүй юм билээ. Тиймээс миний хувьд цахим хуудсаараа дамжуулаад дагаж буй хүмүүстээ зориулж, эрүүл хоол боловсруулах технологийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгдөг болсон.

Анх манай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг 30  гэр бүлтэй байсан бол одоо хэрэглэдэг 600 гэр бүлтэй болсон. Цаана нь мянга, мянгаараа санал тавьж, хандсан хүмүүс байна.

-Та өөрийнхөө боловсруулсан технологио /үйлдвэрлэлийн франчайз/ танилцуулах гэж явсан юм байна, тийм үү?

-Явсан, явалгүй яахав. Төр хийж чадахгүй юм бол хувийн хэвшил нь түүчээлээд хийгээд үзье гэж бодсон юм. Ер нь маш зоригтой эхэлсэн. Судалгаа, шинжилгээгээ хийгээд, стандартаа баталчихсан байгаа учраас төр, засаг нь олж хараад туршлага, технологийг маань хуваалцъя гэвэл дуртайяа танилцуулна гэж боддог доо” хэмээн ярилаа.

Дээрх асуудлуудаас гадна Монгол улсын Засгийн газраас иргэдийн хэрэгцээнд зориулж өвөл бэлтгэн, одоог хүртэл борлуулж буй нөөцийн махны 60 хувийг хонины мах бүрдүүлж байгаа нь анхаарал татаж эхлэв. Учир юу гэвэл, хонины махыг удаан хадгалдаггүй, шинээр нь хүнсэнд хэрэглэх ёстой байдаг бөгөөд удах тусмаа хоруу чанар нь ихэсч, “хор болдог” аж. Үүнийг учир мэдэх хүмүүс, “Төр нь иргэддээ хор бэлдэж өгөөд байна” гэж шүүмжилж байна.

Нэгэнт бодит байдал дээр асуудал ийм байгаа учир иргэд бид сонголтоо зөв хийж, “Өөр, өөрсдийнхөө судсыг өөрсдөө бомбойлгоё” гэдэг шиг эрүүл мэнддээ эзэн болохоос өөр аргагүй болсон мэт. Тиймээс махны хадгалалт, зориулалт, зохист хэрэглээний талаар хоол зүйч М.Тунгалагаас тодруулсан юм. Тэрбээр “Аль ч мах хугацаатай байдаг. Жишээ нь, Монголчууд адууны махыг арванхоёрдугаар сарын эхэн үеэс хоёрдугаар сарын дунд үе хүртэл хоол, хүнсэндээ хэрэглэдэг. Харин үхрийн мах бол хадгалах тусам эм, шүүслэг чанар өндөртэй байдаг тул малчид борц хийж, хавар, зун нь хэрэглэдэг. Гэтэл хонины мах удах тусмаа сүүгээр бол гашлах процесс явагддаг учраас удаан хадгалдаггүй. Тиймээс л монголчууд эрт дээр үеэсээ хонины махыг аль болох шинээр нь иддэг байсан. Энэ дээр манайхны нийтлэг гаргадаг нэг алдаа ажиглагддаг. Махаа олон удаа хөлдөөж, гэсгээж ашиглаад байдаг талтай. Энэ нь хадгалалтын буруу горим юм. Тиймээс шинэ махыг шинээр нь хэрэглэх хэрэгтэй. Яг хоол, хоолныхоор нь тасалж хөлдөөгөөд, нэг бондгор махыг нэг л удаа хөлдөөж, хэрэглэж байгаарай” гэж зөвлөсөн юм.

Аз гэх үү, эз гэх үү? Энэ онд нийт 13 мянган тонн мах нөөцөлснөөс 9 мянган тонн мах нь зарагдаагүй үлдсэн байгаа. Харин үүнийг хаягдал болгохгүйн тулд төрийн албан хаагчдад “шахах” санал гаргаад буй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Мэдээлэл
12 настай охиныг хөнөөсөн эсэх нь тодорхойгүй байна
1 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Хүүхдийн мөнгө энэ сарын 19-нд олгогдоно
5 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
“ХҮҮХЭД БҮРТ ЭЭЛТЭЙ” ЗОРИЛТЫГ ДЭВШҮҮЛСЭН 53-Р СУРГУУЛИЙН ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
5 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтад оролцов
5 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
"Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах" үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг сонголоо
5 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Улсын Их Хурлаас батлан гаргасан хуулиудыг аудио хэлбэрт шилжүүлж эхэллээ
5 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” эхэллээ
5 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Нийслэлд авлигатай тэмцэх “Таван Ш” ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
5 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
МАН-ын УЗ-ийн хурлаар шинэ томилгоог дэмжжээ
5 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Гадаад валютын нөөц есдүгээр сарын байдлаар дөрвөн тэрбум ам.долларт хүрч, 2022 оны мөн үетэй харьцуулахад 48 хувиар өсжээ
5 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО
5 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Д.Амарбаясгалан: Ногоон автобустай холбоотой тeндeрт би нэг цэг тавьж ч оролцоогүй. Оролцох ч боломж байхгүй
8 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг даргаар томилох улс төрийн шийдвэр гаргаж буйгаа танилцууллаа
8 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Өнөөдөр нүүрс тээврийн С зөвшөөрөлтэй холбоотойгоор Зам тээврийн яаманд шаардлага хүргүүлнэ
12 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ЭЗБХ: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
12 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ТББХ Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ
12 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Цар тахлын үед гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар хуралдана
12 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар өдөртөө дулаан байна
12 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ТЦА: Эх хүү хоёрыг мөргөж гэмтээсэн жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан
13 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Химийн гаралтай мансууруулах бодисуудыг хууль бусаар нэвтрүүлэх нь нэмэгджээ
13 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Гачууртаас Шар хадны эцэс хүртэлх зам арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад орно
13 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
8500 орчим гарааш чөлөөллөө
13 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Ногоон байгууламж, барилгын харьцааг 60:40 байлгана
13 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Хотын дарга өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайтар хангахыг үүрэг болгов
2023-10-03 • 1м унших
Мэдээлэл
Хөшигийн хөндий-Улаанбаатар чиглэлийн 32.226 км хурдны авто замд хяналт шалгалт хийлээ
2023-10-03 • 1м унших
Мэдээлэл
Орон нутагт орон сууц худалдан авахад олгох ипотекийн зээлийн дээд хэмжээг 150.0 сая төгрөг болгон нэмэгдүүлэв
2023-10-03 • 1м унших
Мэдээлэл
Монголбанк ирэх онд инфляцыг тогтворжуулах бодлогоо үргэлжлүүлнэ
2023-10-03 • 1м унших
Мэдээлэл
Эрдэнэт хотын дахин төлөвлөлтөөр 7000 айлын орон сууц ашиглалтад орно
2023-10-03 • 1м унших
Мэдээлэл
Ахмадуудын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлнэ
2023-10-03 • 1м унших
Шууд
ИРГЭН Б.ОДБАЯР: НЭГ АЯГА КОФЕ АВЧ ХҮРЭХГҮЙ МӨНГӨӨР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХООЛЛОЖ БАЙГААГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА
2023-10-03 • 1м унших
Бүгдийг үзэх
Мэдээлэл
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Мэдээлэл
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Мэдээлэл
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
СЭДВИЙН МӨРӨӨР: "УБТЗ" ХНН-д бугшсан авлигын сүлжээ
2023-01-18 • 1м унших
Мэдээлэл
YELLOW NEWS: Э.Бат-Үүл МАН-д "доль үсрэв"
2022-11-23 • 1м унших
Мэдээлэл
Өөртэй итгэлтэй хүн: “Уучлаарай, би уудаггүй”
2022-11-23 • 1м унших
Мэдээлэл
Б.АЗЖАРГАЛ: БИ ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГӨӨР ӨӨРТӨӨ ТОХИРСОН БАЙШИН БАРЬСАН
2023-03-29 • 1м унших
Мэдээлэл
Зуун граммын “бугшсан” хандлагаас залуус татгалзана
2022-11-25 • 1м унших
Мэдээлэл
Найз нь уухгүй ээ, намайг алгасаарай
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
С.Мөнхчулуун: Славаг ОХУ, Сакура, Сүши зэргийг Япон будаа гэж иргэдийг төөрөгдөлд оруулж байна
2022-09-05 • 1м унших
Мэдээлэл
СЕНСААЦ: ХҮНИЙ ЭРХЭД ХАЛДСАН НОЦТОЙ БАРИМТ БАЯРЫН УУР АМЬСГАЛД ДАРАГДААД ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ!
2023-02-23 • 1м унших
Контент
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Шууд
Монголын найман иргэн Вьетнамд хулгай хийхээр очсон гэж мэдүүлжээ
2022-06-13 • 1м унших
Мэдээлэл
Жүдо бөхийн тамирчин Ц.Цогтбаатар нарт Гавьяат тамирчин цол хүртээв
2022-11-26 • 1м унших
Мэдээлэл
Б.Мөнгөнзул автомашины эрхийн бичиг гардан авлаа
2022-08-13 • 1м унших
Мэдээлэл
Прокурорын байгууллага авлигын 10 хэргийг шүүхэд шилжүүллээ
2022-07-26 • 1м унших
Мэдээлэл
С.ТУНГАЛАГ: ХОРДСОН 19 ХҮҮХДИЙН АСУУДЛААР АЖЛЫН ХЭСЭГ ШУУРХАЙ ХУРАЛДСАН
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Зам хаагдаж болзошгүйг анхааруулав
2022-11-19 • 1м унших
Бүгдийг үзэх