У. Нинжмаа
У. Нинжмаа - Сэтгүүлч
2023-11-30 • 1м унших

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Оросын Холбооны Улсын Экологи, байгалийн нөөцийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комисс (ЗГХК)-ын Оросын хэсгийн дарга Александр Александрович Козлов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Александр Александровичтэй танилцаж байгаадаа баяртай байна гээд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комисс (ЗГХК)-ын Оросын хэсгийн даргаар томилогдсонд баяр хүргэж, Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал нь манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинэ шатанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд А.А.Козлов Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргаар томилогдсон даруйд хамтран ажиллах албаны хүмүүстэй биечлэн уулзах, тэдний санал бодлыг сонсох нь чухал гэсэн байр суурь илэрхийлж байснаа уулзалтын эхэнд дурдав. Тэрбээр, манай хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад банк санхүү, худалдаа, эрчим хүч, төмөр зам, геологи, уул уурхай болон боловсролын салбарт анхаарал хандуулж ажиллахаа дуулгав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, манай хоёр улсын төрийн тэргүүн нар “Бүс ба Зам” дээд түвшний чуулга уулзалтын үеэр Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулахаар тохиролцсоныг ажил хэрэг болгох, бодит үр дүнд хүргэх нь бидний хамтын ажиллагааны нэн тэргүүний зорилт юм. Монгол, Оросын ЗГХК-ын 25 дугаар хуралдаан өнгөрсөн 10 дугаар сард Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тулгамдаж буй олон асуудлыг хэлэлцэж, тодорхой үр дүнд хүрсэнд баяртай байна. Мөн ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины манай улсад хийсэн албан айлчлалын үеэр Монгол Улс, ОХУ-ын парламентын хамтарсан Комиссын анхдугаар хурал зохион байгуулагдаж, талууд Монгол Улсаас ОХУ-д экспортлох бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцсон бөгөөд үр дүнг ирэх жилийн нэгдүгээр улиралд харахад таатай байх болно. Өнөөдрийн байдлаар Монгол Улс ОХУ-д экспортлож буй бараа бүтээгдэхүүн 150 сая орчим ам.доллар байгаа бол нийт импорт 2 тэрбум орчим ам.доллартай тэнцэж байна. Энэ байдлыг ойрын хугацаанд өөрчилж, гадаад худалдаанд тэнцвэр тогтоох, уламжлалт сайн харилцаагаа эдийн засгийн салбарт илүү идэвхжүүлэх нь чухал байна гэлээ.

ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд А.А.Козлов манай хоёр улсын гадаад худалдааны тэнцвэргүй байдлыг арилгахад анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр хэлэхдээ, хэрэв Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулбал манай хоёр улс хоорондын худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулахад бодитой үр дүн гарна гэж бодож байна. Улсын Их Хурлын даргатай уулзах энэхүү завшааныг тохиолдуулан дуулгахад ОХУ-ын Засгийн газрын “Роснефть” компанийн хувьд Монгол Улсыг түлшээр хангах хангалттай нөөц байгаа, мөн ойрын хугацаанд 730 вагон түлш нийлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Тодруулбал, энэ сарын 29-нд 117 вагон, 30-нд 54, ирэх сарын нэгэнд 67,  хоёронд 120, нийт 350 гаруй вагон түлш Монгол Улсад нийлүүлэх бөгөөд цаашдын төлөвлөгөө гарсан. Бид хоёр талдаа хариуцлагаа нэмэгдүүлж, төмөр замын тээвэрлэлтийг нэн тэргүүнд саадгүй, тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэх, тухай бүр мэдээлэл солилцоод явах нь чухал гэлээ.

Талууд эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа Улаанбаатар хотын цахилгаан болон дулааны ТЭЦ-3 станцыг шинэчлэх тухай болон бусад тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Гурван хүүгийн аавд туслах ХАНДИВЫН АЯНД нэгдэхийг уриалж байна
15 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
"Ногоон автобус"-ны гэх хэрэгт нийт 24 хүнийг яллагдагчаар татжээ
2024-02-22 • 1м унших
Мэдээлэл
Г.ЗАНДАНШАТАР: НИЙСЛЭЛД 121 ГАЗАР ӨМЧИЛСӨН МЭДЭЭЛЭЛ ИРСЭН
2024-02-22 • 1м унших
Мэдээлэл
“НҮҮРСНИЙ” ХЭРЭГТ ХОЛБОГДСОН 66 ХҮНИЙ ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЭЭД БАЙНА
2024-02-22 • 1м унших
Мэдээлэл
МАРГААШ НИТХ ХУРАЛДАЖ 2024 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
2024-02-22 • 1м унших
Мэдээлэл
Улсын их дэлгүүр хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг өгөхгүй
2024-02-22 • 1м унших
Мэдээлэл
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХУЖИРТ-АРВАЙХЭЭР ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ СОНГОЖ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
2024-02-22 • 1м унших
Мэдээлэл
МАЛЧДАД ШААРДЛАГАТАЙ ӨВС ТЭЖЭЭЛ, ТУСЛАМЖИЙН БАРАА ХҮРГЭХЭЭР ХИЛЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
2024-02-22 • 1м унших
Мэдээлэл
Сураггүй алга болсон 14 настай хүүг олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
2024-02-22 • 1м унших
Мэдээлэл
Халиа тошин үүссэн зургаан байршилд мөс зөөх ажил үргэлжилж байна
2024-02-22 • 1м унших
Ярилцлага
О.Номинчимэг: 18-аас доош насны хүүхдэд электрон тамхи борлуулбал үйлчилгээ эрхлэх бүртгэлийг хасах хүртэл арга хэмжээ авна
2024-02-22 • 1м унших
Мэдээлэл
СУМДАД ӨВС ТЭЖЭЭЛ ХҮРГЭХ, ЗАМ ГАРГАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2024-02-22 • 1м унших
Мэдээлэл
Нийт 26 мянган тонн өвс тэжээлийг шууд хүргэхээр ажиллаж буй бөгөөд ирэх саруудад 10 мянган тонн тэжээл хүргэнэ
2024-02-22 • 1м унших
Мэдээлэл
"SOCIAL IMPACT-2024" ҮЗЭСГЭЛЭН, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2024-02-21 • 1м унших
Мэдээлэл
Бичлэгт гарсан ажилчдыг ажлаас чөлөөлөхөөр болжээ
2024-02-20 • 1м унших
Шууд
Ш.Адьшаа: Хөшөөтийн уурхайгаас экспортод гаргасан нүүрсний тоон мэдээллийн үнэнийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нуусан
2024-02-08 • 1м унших
Мэдээлэл
2023 ОНД 3606 ХҮҮХЭД ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛЖЭЭ
2024-02-08 • 1м унших
Мэдээлэл
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ДЭД ЧУУЛГАНАА ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2024-02-08 • 1м унших
Мэдээлэл
ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: ШҮҮХИЙН ШИЙДВЭРГҮЙГЭЭР ЯМАРЧ БАРИВЧИЛГАА, ХОЙШЛУУЛШГҮЙ АЖИЛЛАГАА БАЙХ ЁСГҮЙ
2024-02-08 • 1м унших
Мэдээлэл
Өнөөдөр сар шинийн үзэсгэлэн худалдаа болно
2024-02-03 • 1м унших
Мэдээлэл
Аравдугаар Банчин ламын бүтээлүүдийн түүвэр Монголд анх удаа хэвлэгдлээ
2024-02-02 • 1м унших
Мэдээлэл
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ
2024-01-15 • 1м унших
Мэдээлэл
Бяцхан охинд тусалж хандивын аянд нэгдээрэй
2024-01-15 • 1м унших
Мэдээлэл
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "МоЭнКо" ХХК-ийг С.Бямбацогт сайдтай нэгдмэл ашиг сонирхолтой гэв
2023-12-29 • 1м унших
Мэдээлэл
Улсын дээд шүүхийн албан хаагчдад шагнал гардууллаа
2023-12-29 • 1м унших
Мэдээлэл
Чингэлтэй дүүрэг БНСУ-ын Инчон хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2023-12-28 • 1м унших
Мэдээлэл
Чингэлтэй дүүргийн 2023 оны “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА”-ууд тодорлоо
2023-12-28 • 1м унших
Мэдээлэл
Дуучин Д.Отгонжаргал Монгол Улсын гавьяат жүжигчин боллоо
2023-12-28 • 1м унших
Мэдээлэл
С.Бямбацогт сайдын "нүүрсний хулгайн" хэргийг Б.Энхбаяр сайд нуун дарагдуулсан уу?
2023-12-28 • 1м унших
Мэдээлэл
ШШГБ-ын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа П.Бадамдорж “Монгол Улсын гавъяат хуульч“ цол хүртлээ
2023-12-28 • 1м унших
Бүгдийг үзэх
Мэдээлэл
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Мэдээлэл
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Мэдээлэл
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Контент
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
СЭДВИЙН МӨРӨӨР: "УБТЗ" ХНН-д бугшсан авлигын сүлжээ
2023-01-18 • 1м унших
Мэдээлэл
Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг тараахыг шаардаж мэдээлэл хийнэ
2023-10-05 • 1м унших
Мэдээлэл
YELLOW NEWS: Э.Бат-Үүл МАН-д "доль үсрэв"
1 Жилийн өмнө • 1м унших
Шууд
ШШГЕГ: Н.Өнөрцэцэг Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон нэг ч хоригдогчтой таараагүй, уулзуулаагүй
2023-12-15 • 1м унших
Шууд
Ц.ДОРЖХАНД: 5.2 сая тонн нүүрс алга болсон буюу 2.5 их наяд төгрөгрийн хулгайн асуудал ил гарч ирж байна
2023-12-18 • 1м унших
Шууд
Ж.ГАНБААТАР: Шатахуун хангалттай байгаа. Иргэд оочир, түгжрэл үүсгэхгүй бол хэвийн болчихоно
2023-12-18 • 1м унших
Мэдээлэл
Өөртэй итгэлтэй хүн: “Уучлаарай, би уудаггүй”
1 Жилийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Б.АЗЖАРГАЛ: БИ ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГӨӨР ӨӨРТӨӨ ТОХИРСОН БАЙШИН БАРЬСАН
2023-03-30 • 1м унших
Мэдээлэл
С.Бямбацогт сайдын "нүүрсний хулгайн" хэргийг Б.Энхбаяр сайд нуун дарагдуулсан уу?
2023-12-28 • 1м унших
Мэдээлэл
Зуун граммын “бугшсан” хандлагаас залуус татгалзана
2022-11-25 • 1м унших
Мэдээлэл
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "МоЭнКо" ХХК-ийг С.Бямбацогт сайдтай нэгдмэл ашиг сонирхолтой гэв
2023-12-29 • 1м унших
Мэдээлэл
Дуучин Д.Отгонжаргал Монгол Улсын гавьяат жүжигчин боллоо
2023-12-28 • 1м унших
Мэдээлэл
ШШГБ-ын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа П.Бадамдорж “Монгол Улсын гавъяат хуульч“ цол хүртлээ
2023-12-28 • 1м унших
Мэдээлэл
Чингэлтэй дүүргийн 2023 оны “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА”-ууд тодорлоо
2023-12-28 • 1м унших
Бүгдийг үзэх