МУ-ын зөвлөх эмч, доктор, дэд профессор Г.Ганжаргал нь 2022.07.09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт байрлах "Хасу шивэрт" рашаан сувиллын газарт учир битүүлгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Өнөөдөр түүний эхнэр А.Отгонцэцэг УЕП-ын газраас мэдээлэл хийхдээ "2023.05.31-ний өдөр дахин шинжилгээ хийх тогтоол гараад долоон хүний бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийгдэж байна. Шинжээчийн дүгнэлтийн багт хэрэг гарах үед талийгаачтай хамт байсан эмч, багш нар оролцон дүгнэлт гаргах гэж буйд эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байгаа аж" . Тодруулбал тус шинжилгээнд:
- Нүүр ам судлалын зөвлөл
- Дотрын анагаах судлалын мэргэжлийн салбар зөвлөл
- Яаралтай тусламжийн мэргэжлийн салбар зөвлөл
- Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөл
- Гэмтэл согог судлалын салбар зөвлөл хамтран дүгнэлт гаргах юм.
Нүүр ам судлалын зөвлөлд талийгаачийг нас барахад хамт байсан Ч.Гантөмөр, Б.Батбаяр нар оролцож, түүний эхнэр шинжээчийн дүгнэлтэд нөлөөлнө хэмээн үзэж байгаа бөгөөд тус зөвлөл ч хэрэггүй харин ач холбогдол бүхий
- Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөл
- Гэмтэл согог судлалын салбар зөвлөл оролцож байж үнэн зөв дүнгэлт гарна хэмээн үзэж байна.
"Нүүр ам судлалын салбар зөвлөл шинжээчийн дүгнэлт гаргасан ч тогтоолд тавигдсан асуултанд шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт өгч, дүгнэлт хийх чадамж байхгүй. Тийм учраас талийгаачийн үхэлд хамт байсан багш нарыг гэж хардах олон бодит үндэслэлүүд бий. Тэдгээр нь хэргийг зориудаар нуун дарагдуулж, хэргийн ул мөрийг баллаж, удаа дараа шинжээчийн дүгнэлтэд санаатайгаар нөлөөлж байна гэж хардаж байна" хэмээн мэдэгдлээ.