Хууль бусаар тендэр авч, чанаргүй зам барьдаг гэх мэдээллийн дагуу “Арц суварга” ХХК-ийн захирал Ш.Алтансүхтэй холбоотой асуудлуудыг бид цувралаар хүргэж байгаа билээ. 2019 онд “Арц суварга” ХХК нь Дорнод аймгийн Хэрлэн сумын газарт 5,5 км хатуу хучилттай замын ажлыг гүйцэтгэхдээ заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй, чанарын доголдол гаргасан тул ЗТХЯ-аас 19.79 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Гэвч гурван жилийн хугацаанд ЗТХЯ-аас удаа дараа нэхэмжлэх явуулсан боловч үл тоон, өдгөө нэг ч төгрөг төлөөгүй байна.
Улсад учруулсан хохиролоо барагдуулахгүй байгаа талаар болон 40 тэрбум төгрөг шамшигдуулсан, подъёмон дээрээс унаж нас барсан ажилтныхаа ар гарт нөхөн олговор бүрэн олгогүй, Хөгжлийн банкнаас 13 тэрбум төгрөг авсан гээд хөврөх асуудлуудад түүнээс тодруулга мэдээ авах гэж удаа дараа ажил дээр нь очсон боловч ажлын байран дээрээ байдаггүй, хүний нөөцийн ажилтан гэх эмэгтэй “Мэдэхгүй. Ажилдаа ирэхгүй байгаа. Та нарт мэдээлэл өгөх албагүй” гэх мэт үгсээр дайрч, доромжилсоор байгаа юм.
Хууль үйлчилдэггүй "Арц Суварга" компани улсад учруулсан хохиролоо хэзээ төлөх вэ? С.Бямбацогт сайд аа.
Торгуулийг яамнаас хувийн хэвшил рүү нэхэмжлэх явуулаад төлүүлчдэг юм уу. Уншиж судлаад баримттай юм бич ээ. Бичсэн зүйлээс чинь харахад ямар ч мэдлэг мэдээлэлгүй чинь харагдаж байна.