Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг гурав дахь удаагаа болж байна. Тус үеэр Т.Аюурсайханы өмгөөлөгч Т.Бадамжунайгийн гэрчийн мэдүүлгийн талаар дурджээ
Тодруулбал, Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы өмгөөлөгч хэлэхдээ Б.Ганхуягийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх Т.Аюурсайхан захирлаар томилуулахын тулд Т.Бадамжунайтай уулзуулж байсан та яржээ.
Т.Аюурсайханы өмгөөлөгч " "Энд улс төрийн дэмжлэгийн асуудал ярьж байна. Улстөрийн дэмжлэг үзүүлсэн үү гэх асуудлаар Т.Бадамжунай гуай мэдүүлэг өгсөн байдаг. Уг мэдүүлэгтээ "2018 оны хавар Эрдэнэс тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирлын асуудлаар Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёр миний хувийн оффист ирж уулзаж байсан. Ажил сайн байгаа. Ах хүний хувиас дүүгээ дэмжих талаас нь бодоорой гэж Б.Ганхуяг хэлж байсан. Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёрын хэн нь билээ, Ерөнхий сайдад хэлж өгөөрэй гэсэн санал тавьсан" гэсэн байдаг хэмээв.