Энэ оны эхний наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 26 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдсэнээс 3000 гаруй буюу 15.8 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг байна. Цагдаагийн байгууллагаас архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэн, аж ахуй нэгж, байгууллагад архи, согтууруулах ундааны буруу хэрэглээ, хор уршгийг таниулах, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх арга хэмжээг авах зорилгоор өнөөдрөөс /2023.09.19/ эхлэн 30 хоногийн хугацаатай “Та татгалз” аяныг зохион байгуулж байна.
Уг аяны хүрээнд архины хамаарал бүхий 21 иргэнийг албадан эмчилгээнд хамруулж , 26 иргэнийг нийгмийн хамгааллын тусгай төвд архины сайн дурын эмчилгээнд хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах гэх мэт эрсдэлтэй бүлэгт чиглэсэн бодит үр дүнд хүрэхүйц арга хэлбэрээр ажлуудыг хийхээр төлөвлөжээ.