У. Нинжмаа
У. Нинжмаа - Сэтгүүлч
10 цагийн өмнө • 1м унших

Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын долоон найзууд тус бүр 10 сая төгрөг нийлүүлэн 1993 онд "Монгол бизнес" банкийг байгуулсан нь тухайн үедээ хамгийн эрэлттэй, олон зээлдэгчтэй банк байв.

Өнөөгийн "том" гэх бизнесүүд тус банкнаас зээл авчихаад төлөлтөө хийлгүй явсаар дампууруулсан түүхийг эргэн сэргээж, хөндөе.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Шунхлай групп гээд бичвэл уртаас урт жагсаалт бий тул эхний удаад Монгол Улсын нэрийн өмнөөс бусдын буруу, зөвийг хэлэлцэн шийддэг тангараг өргөсөн шүүгчээс, шүүх байгууллагаас шударга ёсыг нэхье.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр нь "Монгол бизнес" банкнаас 1994.01.18-ны өдөр 20 мянган ам.долларыг сарын 17 хувийн хүүтэй, 60 хоногийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж авсан байна.

Ингэхдээ тухайн үеийн Ардын банкны орлогч дарга М.Сүхээгээр батлан даалт гаргуулаад "бизнес хийнэ ээ" гээд авчихсан. А.Энхтөр мэтчилэн зээлдэгчид зээлээ төлөхгүй байсаар банк дампуурах эрсдэл орж 1998 онд дамдуурлаа зарлаж, татан буугдсан байна.

Мэдээж банк дампуурлаа зарлахгүйн тулд зээлдэгч нараа эрэн хайж, шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэндээ тэмцсэн ч тусыг эс олжээ. Зээл аваад сураггүй алга болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаанаас  А.Энхтөр сугарч үлдээгүй ч, олон жил зугтаж чадсан байдаг. Түүнийг шүүхэд нэхэмжлэгчээр дуудах бүрт хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар нэхэмжлэл нь буцаагдаж, цаг хугацаа ч явсаар хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа 2006.06.07-ны өдрийн 469 тоот Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилсаны эцэст А.Энхтөр олдсон.

Эрэн сурвалжилснаас хойш дөрвөн жилийн дараа А.Энхтөрийг шүүхийн танхимд дуудан, хэргийг нь шүүж, шүүх шийдвэрээ гаргав.  Тэртээх 29 жилийн өмнө зээлсэн 20 мянган ам.долларыг төлөхгүй ээ гээд тас "гүрийчихсэн" байгаа Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөрийг "зээлээ төлөө" гэдэг шүүхийн шийдвэр гараад 13 жилийн хугацаа өнгөрчээ.


Тодруулбал,  1994 онд "Монгол бизнес" банкнаас авсан 20 мянган ам.долларыг 2010.04.22-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 793 тоот шийдвэрээр А.Энхтөрийг тухайн үеийн ам.долларын ханшаар буюу 36 сая 850 мянган төгрөгийг Монгол банкинд төлөх шийдвэр гарсан байна.

Анхан шатны шүүх шийдвэрээ гаргасны дараа А.Энхтөр "тухайн үедээ нэхээд авахгүй яасан юм" гэсэн агуулгаар мэлзэж, зээлээ төлөхгүй ээ гэж гүрийсээр түүний хэрэг давж заалдах шатны шүүхээс эргэж буцсаар өнөөдөр Улсын Дээд шүүхэд хүргэгдээд буй. 

Түүнтэй холбоотой 20 мянган ам.долларын зээлийг төлүүлэх эсэх, зээл төлөгдсөнөөр ард нь хохирч үлдсэн иргэн, аж ахуйн нэгжийн хохирол барагдах эсэх нь тун удахгүй шийдэгдэнэ.


Энд дахин нэг хэргийг сануулбал, 2019.02.23-ны шөнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа амиа хорлож нас барсан Салхитын мөнгөний ордны авлигалын хэрэгт сэжиглэгдэж байсан шүүгч асан Л.Бямбаа, мөн тус хэрэгт нэр холбогдсон 17 шүүгчдийн хэд хэд нь А.Энхтөрийн хэргийг олон жил "зууралдуулж" өдийг хүргэжээ.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 1 1 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Мэдээлэл
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2023.09.25-ны өдөр болно
3 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Агаарын бохирдлын 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин бүрдүүлж байна
4 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТ БОЛОВ
4 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Энэтхэг улс Канадын иргэдэд виз олгохоо зогсоолоо
4 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Талийгаач Г.Ганжаргалын эхнэр " хамт байсан багш нарыг хардах, сэжигтнээр татах маш олон үндэслэл байвч, хэрэг удаашралтай байна"
5 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ОХУ 4 улсаас бусад бүх оронд шатахууны экспортыг хориглов
5 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ ШАТААЖЭЭ
7 цагийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тэнүүн-Огоо ХХК-ийн автобус шатжээ
8 цагийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Банк дампууруулж баяжигсад
8 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёр 2018 онд Т.Бадамжунайтай уулзаж, албан тушаал, улстөрийн дэмжлэг хүсч байжээ
8 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
"Гацуурт" компаны захирал Л.Чинбатад 9 тэрбум төгрөгөөр хашаа барьж өгнө
8 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
РУМЫН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЛЮМИНИЦА ОДОБЕСКУТЭЙ УУЛЗАВ
9 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ОХУ-ын шатахууны экспортын хоригт АИ92 автобензин хамаарахгүй
9 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Европын парламент нэмэлт орлого нь 5000 еврогоос дээш давсан тохиолдолд мэдүүлж байхаар Ил тод байдлын дүрмээ шинэчлэн баталжээ
9 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Самар түүхээр яваад буцах замдаа 12 хоног сураггүй болжээ
9 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Автомашины эд ангид хавчуулагдсан 2 иргэнийг эсэн мэнд аварлаа
9 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Усанд осолдсон иргэний цогцсыг олоогүй тул эрлийн ажиллагааг зогсоожээ
9 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Эрсдэлийг бууруулахад хэнийг ч орхигдуулалгүй хамруулахыг НҮБ чухалчлав
9 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа
9 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Өнөөдөр Талийгаач Г.Ганжаргалын ар гэрээс мэдээлэл хийнэ
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Хичээл эхэлснээс хойш 38 хүүхэд авто осолд өртжээ
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ЦАГ АГААР: Цасан шуурга шуурахыг анхааруулж байна
10 цагийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
20 мянган ам.долларын зээлээ төлье А.Энхтөр шүүгчээ
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Хууль үйлчилдэггүй "Арц Суварга" ХХК улсад учруулсан хохирол оо хэзээ төлөх вэ С.Бямбацогт сайд аа?
2023-09-21 • 1м унших
Мэдээлэл
ЭМД-аараа авсан тусламж, үйлчилгээгээ И-монголиагаас харах боломжтой
2023-09-21 • 1м унших
Мэдээлэл
ТӨВ АЙМГИЙН СУМДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ, ҮЗЛЭГ ОНОШЛОГООГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЭМЧ НАРЫН ХАМТАРСАН БАГУУД АЖИЛЛАНА
2023-09-21 • 1м унших
Мэдээлэл
Банкны 1 хувийн шимтгэлийн асуудлаар өмгөөлөгч нартай үргэлжлүүлэн хамтран ажиллана
2023-09-21 • 1м унших
Мэдээлэл
Хамтран амьдрагчийнхаа 3 настай хүүг зодсон иргэн Э-г шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад шилжүүлнэ
2023-09-21 • 1м унших
Мэдээлэл
Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана
2023-09-21 • 1м унших
Мэдээлэл
Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна
2023-09-21 • 1м унших
Бүгдийг үзэх
Мэдээлэл
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Мэдээлэл
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Мэдээлэл
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
СЭДВИЙН МӨРӨӨР: "УБТЗ" ХНН-д бугшсан авлигын сүлжээ
2023-01-18 • 1м унших
Мэдээлэл
YELLOW NEWS: Э.Бат-Үүл МАН-д "доль үсрэв"
2022-11-23 • 1м унших
Мэдээлэл
Өөртэй итгэлтэй хүн: “Уучлаарай, би уудаггүй”
2022-11-23 • 1м унших
Мэдээлэл
Б.АЗЖАРГАЛ: БИ ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГӨӨР ӨӨРТӨӨ ТОХИРСОН БАЙШИН БАРЬСАН
2023-03-29 • 1м унших
Мэдээлэл
Зуун граммын “бугшсан” хандлагаас залуус татгалзана
2022-11-25 • 1м унших
Мэдээлэл
Найз нь уухгүй ээ, намайг алгасаарай
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
С.Мөнхчулуун: Славаг ОХУ, Сакура, Сүши зэргийг Япон будаа гэж иргэдийг төөрөгдөлд оруулж байна
2022-09-05 • 1м унших
Мэдээлэл
СЕНСААЦ: ХҮНИЙ ЭРХЭД ХАЛДСАН НОЦТОЙ БАРИМТ БАЯРЫН УУР АМЬСГАЛД ДАРАГДААД ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ!
2023-02-23 • 1м унших
Шууд
Монголын найман иргэн Вьетнамд хулгай хийхээр очсон гэж мэдүүлжээ
2022-06-13 • 1м унших
Мэдээлэл
Жүдо бөхийн тамирчин Ц.Цогтбаатар нарт Гавьяат тамирчин цол хүртээв
2022-11-26 • 1м унших
Контент
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Мэдээлэл
Б.Мөнгөнзул автомашины эрхийн бичиг гардан авлаа
2022-08-13 • 1м унших
Мэдээлэл
Прокурорын байгууллага авлигын 10 хэргийг шүүхэд шилжүүллээ
2022-07-26 • 1м унших
Мэдээлэл
С.ТУНГАЛАГ: ХОРДСОН 19 ХҮҮХДИЙН АСУУДЛААР АЖЛЫН ХЭСЭГ ШУУРХАЙ ХУРАЛДСАН
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Зам хаагдаж болзошгүйг анхааруулав
2022-11-19 • 1м унших
Бүгдийг үзэх