Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “Нэг өнгө” мэдээллийн кампанит ажил эхэллээ
2023.09.18 •
1м унших
Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд “Нэг өнгө” мэдээллийн кампанит ажлыг 2023.09.18-ны өдрөөс эхлүүлж байна. Тус ажил нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг таниулах жендэрт суурилсан хүчирхийллийн үндсэн шалтгаан болж буй нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн мэдээллийг олон нийтэд түгээх, улмаар иргэдийн зан үйл, хандлагад эерэгээр нөлөөлөх зорилготой аж. Мөн хамтарсан багийн үйл ажиллагааг сурталчлах, энэ талаар иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэг зорилгоор “ХҮЛЦЭХГҮЙ” богино хэмжээний олон ангит киног олны хүртээл болгож байна.